| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00330/И |
| Дугаар | 136/ШШ2024/00381 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 136/ШШ2024/00381
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагаасаа татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар багт оршин байрлах, Д-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 60,053,145 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
15,922,963 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагчаас цалин 53,558,018 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 6,495,127 төгрөг, нийт 60,053,145 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Н нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Хаас 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл А.Бэд олгосон цалин болох 15,922,963 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Б миний бие Д-т холбогдуулан 60,053,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбоотой ажлын байрны асуудлаа шийдвэрлэсэн тул эг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагчаас цалин 53,558,018 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 6,495,127 төгрөг, нийт 60,053,145 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Н нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Хаас 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл А.Бэд олгосон цалин болох 15,922,963 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 60,053,145 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагчийн төлөөлөгч Ж.Н нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүйг дурдъя.
Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. А.Бийн нэхэмжлэлтэй, Д-т холбогдуулан 60,053,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ