| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00433/И |
| Дугаар | 136/ШШ2024/00388 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 136/ШШ2024/00388
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагаасаа татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: Х ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А,
Хариуцагч: Ц нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,539,145.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 12,436,853.51 төгрөг, 2024 оны 09 дүгээр 04-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 156 хоногийн хүү болох 1,071,814.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,476.71 төгрөг, нийт 13,539,145.06 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Х ХК-ийн нэхэмжлэлтэй С.А, Ч.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,539,145.06 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.А нь олдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 12,436,853.51 төгрөг, 2024 оны 09 дүгээр 04-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 156 хоногийн хүү болох 1,071,814.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,476.71 төгрөг, нийт 13,539,145.06 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 13,539,145.06 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Х ХК-ийн нэхэмжлэлтэй, С.А, Ч.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,539,145.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,646 төгрөгөөс 112,823 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 144,552 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 112,823 төгрөгийг хариуцагч С.А, Ч.Ц нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-нд олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ