| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00450/И |
| Дугаар | 136/ШШ2024/00390 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 136/ШШ2024/00390
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагаасаа татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: О ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 697,328 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийт 697,328 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...О ХХК нь хариуцагч Наас 697,328 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийт 697,328 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 697,328 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.О ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Нид холбогдуулан 697,328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,286 төгрөгөөс 10,643 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,643 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 10,643 төгрөгийг хариуцагч О.Наас тус тус гаргуулж нэхэмжлэгч О ХХК-нд олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ