Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2024/00402

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: К ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 9,700,307 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч К ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ч.Эоос үндсэн зээлийн төлбөрт 8,921,311 төгрөг, зээлийн хүү 757,893 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,103 төгрөг, нийт 9,700,307 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хэрэглээний зориулалтаар 19,000,000 төгрөгийг ажилчдын хөнгөлөлттэй нөхцөлөөр 30 сарын хугацаатай авсан нь үнэн болно. Миний бие ажлаас чөлөөлөгдсөний дараагаар Улаанбаатар хотод шилжин ирж амьдарч байна. Эрүүл мэндийн шалтгаанаар одоогоор тзр эрхэлсэн ажилгүй байна. Миний бие ажлаас чөлөөлөгдсөний дараа гэрээний үүргийн дагуу зээлийг хэвийн төлж байсан бөгөөд 2024 оны 07-р сараас эхлэн зээлийг төлөхөд хүндрэл учирч зөрчил үүсгэсэн. Миний бие зээлийн гэрээний үүргийг бүрэн мэдэж байгаа бөгөөд 2024 оны 11-р сард эргэн төлөлтийн хуваарийн зөрчлийг бүрэн арилгаж зээлийг 2024.12.31-ны өдрийн дотор үлдэгдлийг бүрэн хаах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч К ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ч.Эоос үндсэн зээлийн төлбөрт 8,921,311 төгрөг, зээлийн хүү 757,893 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,103 төгрөг, нийт 9,700,307 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Чнь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,700,307 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч К ХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,700,307 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Чнь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,154.91 төгрөгөөс 85,077.45 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 85,077.45 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 85,077.45 төгрөгийг хариуцагч Ч.Эоос тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ