Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2024/00404

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч:  Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Үндсэн зээл 2,000,000 төгрөг, түүний хүү 300,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,300,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. ...Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Үндсэн зээл 2,000,000 төгрөг, түүний хүү 300,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,300,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б.Ооос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,750 төгрөгөөс 25,875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 25,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 25,875 төгрөгийг хариуцагч Б.Баас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.От олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ