Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Нэхэмжлэгч: ********************** оршин суух *******ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Тус аймгийн  *******өд  холбогдуулан ************** эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын  02-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2005 оны 03 сар зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтаар орсон. Тэр шалгатанд *******, би, ******* гэсэн 3 хүн энэ ажлын байранд өрсөлдөж би 71 оноо авч тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн. Аймгийн салбар зөвлөл 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 17 дугар зүйлийн 17.3 дахь заалтыг үндэслэн Төрийн албаны шалгалтанд тэнцсэн *******ийг Монгол хэл, уран зохиолын ажлын байранд томилуулахаар нэрйиг маань дэвшүүлсэн. Түүнийг дагуу би 2015 оны 05 сарын 04-ны өдөр уг ажлыг эрхлэхээр тушаал гарсан.   Уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 17, 18 дугаар зүйлийн үндэслэн намайг ажилд авсан. 2016 оны 05 сарын 04-ны өдрийн ******* даргын тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 21, 35.4, 37.1.8, 38.1.2 дахь хэсэг зэрэг үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Энэ 35 дугаар зүйлийн 35.1.4 гэдэг нь намайг ажилд авсан тушаал дээр байхгүй байна. Төрийн албаны салбар зөвлөлийн бичиг Төрийн албаны тухай хуулийг зөрчиж намайг ажлаас халсан  гэж үзэж байна. Би өмнө нь Есөнбулаг сумын 3-р сургуульд ажиллаж байсан 2008 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаад сонгон шалгаруулалтаар тэнцэж Боловсрол соёлын газарт орж нэг жил ажилласан гэв. Би шалгалтанд тэнцсэн байсан тул намайг дуудаж ******* амралтаа авч байна. Та одоо ажил авна гэсэн 2015 оны 05 сарын 04-ны өдөр байсан. Тэр үед дарга нь байгаагүй. Дараа нь би ******* даргад энэ хүн чинь жирэмсний амралт авч байгаа юм байна би ажиллахгүй гэхэд ******* би *******тай ярьсан юм байгаа чи ажиллаж бай гэсэн. Мэргэжлээрээ 5 доошгүй ажил ажилласан байх шаардлагатай гэсэн тул биш шалгалтанд орсон. *******г жирэмсний амралт авахаас 2 сарын өмнө энэ ажлын байр зарлагдсан байгаа.

       Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Боловсрол соёлын газрын Монгол хэл уран зрхиол хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр ******* гэдэг мэргэжилтэн *******ийг ажилд орохоос өмнө ажиллаж байсан. Ажиллаж байгаад жирэмсний амралт авсан 3 хүртэл насны хүүхэдтэй мэргэжилтэн байсан. ажиллаж байсан хүн нь жирэмсний амралттай байх үед нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж болохгүй төрийн албаны зөвлөлийнхөн ч ингэж үзэж байгаа. Хууль бусаар жирэмсний амралттай байсан хүний ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн мэргэжилтэн ******* 2016 онд ажилдаа орох тухай 2 дахь удаагийн хүсэлтээ өгсөн байдаг. Намайг ажил авахаас өмнө өргөдөл өгсөн боловч хариу өгөхгүй хууль зөрчсөн байдаг. ******* албан ёсоор ажилдаа орох тухай хүсэлт өгөөд шийдвэрлэх ёстой хуулийн хугацаа дуусаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар *******г ажилд нь томилж *******ийг ажлаас чөлөөлсөн. Боловсрол соёлын газрын захиргааны удирдлагыг газраас *******г ажилд томилох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. ******* эдгээр зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэхдээ хүнийх нь хувьд бид нар ямар нэгэн байдлаар ажилд оруулах талаар санаа тавьж байгаа. Манай орон тоогоор энэ орон тоонд нэг л хүн ажиллахаар баталсан байгаа. Тухайн үед орон тоо байхгүй тул *******ийг өөр ажилд шилжүүлэн томилох боломж байгаагүй ингээд чөлөөлөгдсөн.

      ******* хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу Мөнхзаяаг ажилд нь томилсон. Энэ ажиллагааг хийхдээ хуулийн зөвлөгөө авч хуулийг маш сайн баримталж ажилласан байгаа. *******ийн хувьд ямар нэгэн байдлаар ажилгүй болох бий гэсэн зүйл байхгүй бид бүхэн зөвөлж байгаад ажилд оруулах болно. Хувь хүмүүсийн хооронд бид нарт ямар нэгэн зөрчил маргаан байхгүй

       Гуравдагч этгээд ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэргэжилтний үүрэгт ажлаас хууль зүйн үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна...” гэжээ.  Миний бие 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Б/16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар жирэмсний амралтаа авсан. Миний оронд *******ийг түр хугацаагаар томилсон байсан. Жирэмсний болон амаржсаны амралтаа дуусгаад ажилдаа орох өргөдлөө гаргаад ажилдаа орсон. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авах тухай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, 35.1.4 дэх хэсэгт зааснаар “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж заасны дагуу жирэмсний болон амаржсаны амралтаа дуусгаад ажилдаа эргэж орсон тэрнээс биш ямар нэгэн хүний ажлыг байрыг булааж ажилд томилогдсон асуудал байхгүй. Аймгийн Боловсрол соёлын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь ажлын байр нь хэвээр хадгалагдах ажлын байранд түр томилогдсон *******ийг намайг жирэмсний болон амаржсаны амралтаа дуусгаад ажилдаа орохоос өмнө нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б/51 дугаар тушаал гаргаж ажилд томилсон байх бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгосноор Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

   Жирэмсний болон амаржсаны амралтаа дуусгаад ажилдаа орох талаар аймгийн Боловсрол соёлын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******т 2016 оны 01 дүгээр сарын 25-нд хүсэлт гаргасан боловч түр хүлээж бай гэсэн хариуг амаар өгсөн нь дээрх хууль бус тушаал гаргасантай холбоотой байсан байна. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дахин ажилд орох хүсэлтээ гаргасан бөгөөд ажилд оруулахгүй байгаа шалтгаанаа албан ёсоор өгөхийг шаардсан бөгөөд холбогдох газарт хандахаа илэрхийлсэний үндсэн дээр ажилдаа эргэж орсон гэж ойлгож байгаа.

      *******ийн тухайд жирэмсний болон амаржсаны амралтаа авсан хүний оронд түр томилогдсон бөгөөд амралтаа дуусгаад ажилдаа орсоноор *******ийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл ******* нь жирэмсний амралтай байгаа хүний оронд түр орсон гэдгээ анхнаасаа мэдэж байсан мөн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* *******, ******* бид гурав байж байгаад би ажилдаа орлоо гэхэд өөрөө хүлээн зөвшөөрөөд ажлаа өгөөд явсан харин Монгол хэл, монгол бичиг, уран зохиол буюу мэргэжлийн чиглэлээр ажил гарвал хамгийн түрүүд *******ийг ажилтай болгох талаар гурвуулаа хамтран ярилцаад тохиролцсон.

       ******* нь төрийн албаны шалгалталтад тэнцсэн учир ажлаас чөлөөлсөнийг хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргасан байх бөгөөд миний тухайд хүүхдээ асрах хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад 74 оноогоор тэнцэж нөөцөд бүртгэгдсэн байгаа. Гэхдээ миний бие анх томилогдохдоо төрийн үйлчилгээний албан тушаалтнаар томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2015 оны 07 дугаар сарын 08-ын өдөр аймгийн Боловсрол соёлын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ыг ажил авсан даруйд дахин шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны амралтаа авсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилдаа эргэж орсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

        ******************* оршин суух ******* нь тус аймгийн  ******* *******өд  холбогдуулан Монгол хэл бичиг, Уран зохиолын боловсрол, номын сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар  болон шүүх хуралдаанд хэргийн оролцогч нарын хэлсэн мэдүүлэг, тайлбар  зэргийг үндэслэн Есөнбулаг сумын Индэрт багийн 2-14 тоотод оршин суух *******ийн Монгол хэл бичиг, Уран зохиолын боловсрол, номын сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Говь-Алтай аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь 2015 оны 05 дугаар сарын 04-ий өдрийн Б/16 дугаар бүхий тушаалыг гаргахдаа гуравдагч этгээд ******* нь жирэмсний амралттай тул  *******ийг маргаан бүхий албан тушаалд түр хугацаагаар томилжээ.

        Харин 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б/51 дугаар бүхий тушаал гарган Боловсрол соёлын газрын даргын түр орлон гүйцэтгэгч ******* нь *******ийг туршилтын хугацаа дууссан гэж жинхэлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүх үзлээ. Улмаар гуравдагч этгээд *******г жирэмсний амралтаа эдэлж байгааг мэдсээр байж  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4,  100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтын “ Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалттай зөрчилдөж байна. Мөн хуулийн 40.1.4, 40.1.5 дах заалтын ямар нэгэн зөрчил байхгүй гэдэг нь хариуцагчийн  шүүх хуралдааны тайлбараар нотлогдож байна.

       Нэхэмжлэгч  ******* нь анх ажилд орохдоо жирэмсэн хүний оронд түр томилогдож байгаа гэдгээ мэдсээр байж тухайн орон тоонд орсон мөн жирэмсэн хүний орон тоон дээр төрийн албаны шалгалтын зарлагдсан гэдгийг мэдсэн, шалгалтанд орж хичнээн тэнцсэн ч гэсэн хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай байгаа хүний ажлын байр хуулиараа хадгалагддаг учир нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.  

       Мөн гуравдагч этгээд ******* нь жирмэсний болон амаржсаны амралттай байх хугацаандаа буюу 2015 оны 11 дүгээр сард төрийн албан шалгалтанд орж 74 оноогоор тэнцэн байгаа нь төрийн албанд тавигдах шаардлагыг хангасан байгааг дурдах нь зүйтэй байна.

          Мөн Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.2.4-т зааснаар “ ... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшилийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих ...” гэсэн заалтын дагуу ажил олгогч болон гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгч *******ийг  Төрийн албаны шалгалтанд орж тэнцсэн мөн ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй жирэмсэн хүний орон тоонд ажиллаж байгаад ажлаа өгсөн учир боломжоороо орон тоо гарвал нь хуульд нийцүүлэн зохицуулах боломжтой  гэснийг дурдах нь зүйтэй байна.    

     Иймд нэхэмжлэгч *******ийн Монгол хэл бичиг, Уран зохиолын боловсрол, номын сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардалаг бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 2-14 тоотод оршин суух *******ийн нэхэмжлэлтэй аймгийн  ******* *******өд  холбогдуулан Монгол хэл бичиг, Уран зохиолын боловсрол, номын сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2 . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.САРАНЧИМЭГ