Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2024/04494

 

 

 

 

 

 

                             2024       10          02

            101/ШШ2024/04494

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганболд даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Х.******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох

 

Т-2105 тоот Машин механизм түрээслэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааныз нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Л.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.******* нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “******* *******” ХХК-тай Т-2105 тоот “Машин, механизм түрээслэх гэрээ”-г байгуулж, Өмнөговь аймгийн сумын нутагт Манлай-Ханги чиглэлийн замын талбайд ажиллуулахаар *******УНУ, *******УНЗ, *******УБЧ, УНБ, УНЛ улсын дугаартай, HOWA маркийн 5 ширхэг машинаа 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10 хүртэл нэг машиныг нэг сард 8,500,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээслүүлэхээр тохиролцсон билээ.

Гэрээгээр машинуудыг анх 3 сарын хугацаанд түрээслүүлэхээр байсан хэдий ч талууд дараа нь тохиролцсоны дагуу 1 сарын хугацаанд түрээслээд цааш үргэлжлүүлэхээргүй болсон. Ийнхүү 5 машины нэг сарын түрээсийн төлбөр нь 42,500,000 төгрөг болж байгаа юм.

Гэтэл хариуцагч нь гэрээ байгуулагдах үед урьдчилгаа болгон 2,500,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 40,000,000 төгрөгийг одоо хүртэл төлөлгүй, элдэв шалтгаан хэлж хойшлуулсаар байна.

Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Түрээслэгч тал нь ... хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0,01%-аар алдангийг түрээслүүлэгч талд төлнө” гэж заасан ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алданги нь 40,000,000 төгрөгийн 50% буюу 20,000,000 төгрөг болж байгаа юм.

Иймд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Т-2105 тоот “Машин, механизм түрээслэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг, алдангид 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.1.        Хариуцагчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болоод байна. Өмнө нь албадан ирүүлсэн. Мөн хурал зарлахад өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Нотлох баримт гаргана гэдэг боловч гаргадаггүй. Эрх үүрэг зураагүй гэдгээр хойшилно гэж үзээд байна. Өмнө нь шүүх саад болж байгааг сануулсан байдаг. Хэргийг хурдан шийдэхгүй бол нэхэмжлэгчид хүндрэл учирч байна.

Хариуцагчид нэхэмжлэгчид нь өөрийн машиныг түрээслүүлсэн. Түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээтэй холбоотойгоор 60 саяыг нэхэмжилж байгаа. Үлдэх төлбөрт 40 сая, алданги 20 саяыг нэхэж байгаа юм. Үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан байгаа юм. 5 машин түрээсэлсэн ба маркийг нэхэмжлэлд бичсэн. Гэрээтэй холбоотой төлбөр өгнө гэдэг. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулахдаа 5 машиныг явуулах үнийг тусгасан. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. 5 машиныг жолооч барьсан тул тэдгээрийн цалин хөлсийг шийдсэн. Гэтэл төлбөрөө төлөхгүй, төлнө гэсээр явж байгаа. Шүүхэд зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгсөн боловч татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. Иймд татгалзал үндэслэлгүй юм. Нийт 2,500,000 саяыг төлсөн. Төлнө гэснийг нотлох баримтгүй. Гэхдээ шаардаж байсан юм гэв.

 

2.            Хариуцагч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн *******ын гаргасан манай компанийг хариуцагчаар татсан тухайн ажлын тооцоог тухай бүрд нь нийлж байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын дүнг манай компани хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

3.            Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: машин механизм түрээслэх гэрээ /хх4-6/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 43,580,335 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,419,665 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Х.******* нь түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч “******* *******” ХХК нь тухай бүр тооцоо хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.

 

4.            Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр төлөөлөгч Т.Анхцэцэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон. /хх19/

Шүүх хариуцагчийн төлөөлөгчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн. Улмаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхээс хүрэлцэн ирж байгаа эсэх талаар тодруулахад мартсан талаар тайлбарласан нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын утсаар ярьсан тэмдэглэлд тусгагдсан. /хх44/

Хариуцагч, түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

5.            Зохигчид 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулсан байна. /хх4-6/

Нэхэмжлэгч нь хэдийгээр түрээсийн гэрээнд хугацаа заасан боловч 1 сарын хугацааны төлбөр шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний төлөөлөгч нь талууд харилцан тохиролцож гэрээний зүйлийг 1 сараар ашиглуулсан гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсанаар 5 тээврийн хэрэгслийг гэрээний дагуу 1 сарын хугацаанд ашигласан талаар маргаагүй.

 

6.            Нэхэмжлэлд тээврийн хэрэгслийг зам засварын ажилд түрээсэлсэн гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд уг хуулийн этгээд нь автомашины засвар үйлчилгээний ажил үйлчилгээ явуулахаар бүртгэгдсэн. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх18/

Хариуцагчийн төлөөлөгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “машинуудад ажиллаж байсан операторуудаас гэрч асуулгана” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хуульд заасан үүргийн дагуу гэрээний зүйлийг хариуцагчийн ашиглалтад шилжүүлжээ.

Иймд нэхэмжлэгчид түрээсийн төлбөр шаардах эрх үүссэн байна.

6.1.        Түрээсийн гэрээний 1.1-д зааснаар 5 автомашин түрээслэх, 2.4-т зааснаар 1 автомашинд 1 сард 8,500,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон.

Хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн төлбөр тооцоог нийлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбар ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбараа өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд зохигчийг түрээсийн төлбөрийн талаар тооцоо үйлдэж, хариуцагч нь төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна.

 

7.            Түрээсийн гэрээний дагуу хариуцагчид үүссэн үүргийг тооцвол 5 автомашин тус бүрийг сарын 8,500,000 төгрөгөөр тооцвол нийт 42,500,000 төгрөг төлөх үүрэг үүсжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2,500,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан, хариуцагч нь дээр дурдсанаар төлбөр тооцоо дууссан гэх агуулгатай тайлбараа нотлоогүй тул 2,500,000 төгрөг төлөгдсөн гэж үзнэ. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 40,000,000 төгрөг байна.

7.1.        Гэрээний 2.1-д зааснаар  хугацаа нь  2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусаж, нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийг төлбөр төлөх хугацааг 2 жил, 5 сар, 13 хоног хэтрүүлсэн гэж үзнэ.

Гэрээний 5.1-д зааснаар хоног тутам 0.01 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул 1 хоногт 4,000 /40,000,000*0,01%/ төгрөг, 1 жилд 1,460,000 /4,000*365/ төгрөг, 2 жилд 2,920,000 төгрөг, 1 сард 121,665 /1,460,000/12/ төгрөг, 5 сард 608,335 төгрөг, 13 хоногт 52,000 төгрөг, нийт 3,580,335 төгрөгийн алданги тооцогдсон байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас түрээсийн төлбөрт 40,000,000 төгрөг, алданги 3,580,335 төгрөг, нийт 43,580,335 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,419,665 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК-с 43,580,335 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,419,665 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 375,852 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.ГАНБОЛД