Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2024/04566

 

 

 

 

 

 

                             2024       10          07

            101/ШШ2024/04566

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганболд даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ын ******* /рд:*******/,

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт ийн /рд:/-д холбогдох,

48,916,910 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

36,760,400 төгрөг гаргуулах, Хулан гоо сайхны салоны эд зүйл, тоног төхөөрөмж, эд хогшлыг хүлээлгэж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хянаад

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, С.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М., хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч З.*******, С.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн өмгөөлөгч М. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.*******, С.******* нар нь иргэн Б.д ХУД хороо гудамж 19 байр 66 тоот хаягт байрлах Ү- дугаартай 125.15 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг үсчин гоо сайхны чиглэлээр түрээслүүлэхээр 2020.07.10-ны өдөр гэрээ хийж 2020.07.15 өдрөөс 2022.7.15 өдөр хүртэл 2 жилийн хугацаатай, нэг сарын 2,500,000 төгрөгөөр гурав гурван сараар буюу улирлаар тооцоог хийх, цаашид 2020 ондоо багтаан уг байрыг түрээслэгч нь худалдан авах, түрээслэгч нь үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа байрны ашиглалтын зардлыг /ус,дулаан ,цахилгаан, СӨХ/ бүрэн хариуцахаар тохиролцож гэрээ хийсэн.

Гэтэл түрээслэгч Б. нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, цаг хугацаандаа түрээс болон ашиглалтын зардлаа төлөхгүй, удаа дараа төлбөр тооцоогоо хийхийг шаардаж байсан боловч тооцоо нийлэхгүй, утсаа авахгүй, уг байрны бүх хамар ханыг зөвшөөрөлгүй нурааж, шалыг хуулан эвдэж эд хөрөнгөнд маш их хохирол учруулж, түүгээр ч барахгүй байраа хүлээлгэж өгөхгүй цоожлоод алга болсон тул арга буюу 2022 оны 11-р сарын 16-нд хаалгыг онгойлгуулахаар хүн дуудаж ирээд үзтэл 2 хаалганы завсар түлхүүрийг орхисон байсныг зургийг авч баримтжуулан ХУД-ийн хорооны цагдаагийн хэлтэст мэдэгдсэний дараа бид өөрсдөө хөндлөнгийн гэрч байлцуулж бичлэг хийж орсон болно.

Иймд иргэн Б.гаас 2022 оны 11-р сарын 16-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 22,500,000 төгрөгийг, гэрээний 6.3 -т заасны дагуу алданги 6,750,000 төгрөгийг, байрны ашиглалтын зардал /цах,ус,сөх/ нэхэмжлэхээр 1,466,910 төгрөгийг, байрыг анхны байдлаар засварлах зардалд 18,200,000 төгрөгийг буюу нийт 48,916,910 төгрөгийг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,535 төгрөгийн хамт гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

1.1.        Хариуцагч нь бодит нөхцөл байдлыг гуйвуулж, өөрсдийн гэрээгээ зөрчин, түрээслүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, түрээсийн төлбөрийг төлөлгүй 7сарын хугацаагаар хэтрүүлж, гэрээний хугацаа дуусаад байхад түрээсэлсэн зүйлээ хүлээлгэж өгөлгүй, өөрсдийнхөө эд хөрөнгөө авахыг шаардсаар байхад хүлээн аваагүй.ирж тооцоо хийхгүй, бидэнтэй уулзахгүй зугтаад олдохгүй, 2022 оны 11 сар хүргэсэн тул арга буюу цагдаад мэдэгдэж, хөндлөнгийн гэрч байцуулж бичлэг хийж орсон болно.

Харин түрээслэгч нь зөвшөөрөл биднээс авалгүй, гэрээний 2.2, 4.2.2 дахь заалтыг зөрчин орон сууцны зориулалтыг өөрчлөн, өрөө хоорондын 5 хана, хаалгануудын буулгаж, шалуудыг ховхолж, цахилгаан сантехникийн тоноглолыг ил гаргаж маш аюултай байдалтай унжуулж, овоолж хаячхаад 36,760,400 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, түрээслэгч дарамталсан учраас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүйгээс ажлын байраа орхисон гэж гүтгэж хувь хүний нэр төр, ажил төрлийн нэр хүндэд халдаж шүүхэд худал мэдүүлэг өгч байгаад гомдож байна. /Фото зураг болон бичлэгээр баталгаажуулсан/

Бид гэрээний 6.3-д зааснаар түрээсийн төлбөрөө өгөхгүй, үйл ажиллагаагаа явуулахгүй, бусдад дамжуулан түрээслүүлсэн тул хууль болон гэрээнд заасан шаардлагыг хангуулахаар шаардлага тавьж, гэрээгээ цуцалж, эд хөрөнгийг хүлээлгэж өгөхийг шаардсан болно. Өөрөөр ямар ч дарамт шахалт үзүүлж байгаагүй болно.

2021.2.5 өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг нөхөр гэгч Ч.Цогоод өгч, түрээсийн төлбөрийн төлөх хугацааг тогтоож байсан болно. Энд хүний дарамталж, хүч хэрэглэж байсан зүйл байхгүй.

Бидэнд хүний эд хөрөнгийг бусдад түрээслүүлж ашиг орлого олсон ямар ч зүйл байхгүй, сүнсгүй худал ярьж болохгүй. Харин складанд хураагдсан эд хөрөнгөө авч манай агуулах савыг яаралтай чөлөөлж өгнө үү!!!

Зохигчид үнэнг шүүхэд мэдүүлж, худал хуурмаг байдлаар, хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхээр үнэлүүлж болохгүй гэж ойлгож байна.

Хохирол түрээслүүлэгч талд учирсан. Түрээслэгч талд гэм хор, хохирол учруулсан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болно.

Дураараа өөрийн санаачилгаар ажлын байрны зориулалтыг өөрчилж хууль болон гэрээнд заасан нөхцөл, заалт журмаа зөрчсөн гүйцэтгэсэн үйл ажиллагааны зардлаа хохиролд тооцож нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

2020 онд 1 сар, 2021 онд 2 сар ,2022 онд 2 сарын төлбөрөө төлөөгүй, 2022.7.15-нд гэрээний хугацаа дуусаад байхад түрээсэлсэн эд зүйлээ хүлээлгэж өгөлгүй 2022.11.15 хүргэж, арга буюу хаалгыг онгойлгож ороход хүргэсэн юм.

2022.7.15-11.15 хүртэл 4 сарын хугацаанд олох орлогыг хаасан гэж үзэж энэ хугацааны түрээсийн төлбөрийг нэмж нэхэмжилсэн болно.

Орон сууцыг 2020 онд багтаан худалдан авахаар гэрээний 5.4-т тохирсон боловч хугацаандаа аваагүй, өөрөө гэрээнийхээ заалтыг зөрчөөд үүргээ биелүүлээгүй тул 2022 онд 2020 оны зах зээлийн ханшаар орон сууцыг худалдах боломжгүй шүү дээ.

Түрээслэгч нь гэрээний 5.3-т заасан үүргээ ноцтой зөрчиж орон сууцны конторт төлөх ус дулааны мөнгийг 6 сар төлөөгүйн төлбөрт 435,222.48₮, цахилгааны төлбөрт 6 сарын 36,845.35₮, СӨХ-ийн төлбөрт 29 сарын төлбөрт 920,170.00₮, тус тус төлөөгүй, 6 сар байрны түрээсийн төлбөр өгөөгүй тул төлбөр, алданги, олох ёстой орлогод тооцож 29,250,000₮, байрыг анхны хэв маягт оруулахад 18,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна.

1.2.        Талуудын хооронд байгуулсан Орон сууцны түрээсийн гэрээнд түрээслэгчийн эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан ИХ-ын 152-р зүйлд заасан бусдын өмчлөлийн эд зүйлийг эзэмших, ашиглах эрх хязгаарлах /Узуфрукт/ гэрээний нөхцөлүүдийг тодорхой заасан байна.

Гэрээний 2.1-д Түрээслэгч нь Ажлын байрыг зориулалтын дагуу ашиглах,.. 2,2- д Түрээслэгч нь уг байранд түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр засвар, өөрчлөлт хийх, энэ нь түрээслүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй, ашиглалтын чанарт нөлөөлөхгүй, гэрээний хугацаа дуусахад салган авахад болохуйц байна. 4.2.1-д орон сууц, эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөлд, зориулалтын дагуу ашиглах, орон сууц, эд хөрөнгийг бусдад давхар түрээслүүлэх, барьцаанд тавихыг хориглоно...4.2.2-д орон сууц, эд хөрөнгийг эвдэж гэмтээхгүй ашиглах...5.4-д Түрээслэгч нь уг орон сууцыг 2020 онд багтаан худалдан авсан тохиолдолд нэг м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгөөр бодож худалдан авахаар тохиролцсон болзол тавьсан гэрээ байгуулсан...6.3-д түрээслэгч түрээсийн төлбөрөө болон бусад төлбөр мөнгөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үнийн дүнгээс хоногт 0.5 хувиар алдангийг нэмж төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж болох... 8.1-д давташгүй хүчин зүйл.../төрийн шийдвэр, оролцоо/ -ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлдлийн үйлчлэлийн улмаас үүссэн хохирлыг талууд өөрсдөө хариуцна гэж тус тус заасан болно.

Түрээслэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, дур зоргоороо өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд зориулан орон сууцны зориулалтыг өөрчилж, эд хөрөнгийг эвдэж сүйтгэн, түрээслүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул хуульд зааснаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Түрээслэгч, түрээслүүлэгчийн хооронд Орон сууцны зориулалттай ажлын байрыг өөрчлөх, засварлах талаар зөвшилцсөн, тохиролцож иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн, үр дагаврыг тооцсон зүйл үгүй бөгөөд түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчид учруулсан гэм хор, хохирол байхгүй тул ИХ-ын 8-р зүйлд зааснаар Иргэний хэрэг үүсгэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүх ИЭЗ-н хамгаалалт хийх боломжгүй байна.

Түрээсийн гэрээ нь талууд гэрээнийхээ стандарт нөхцөлөө харилцан тохирч, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж бичгээр байгуулсан тул ИХ-ын 56 зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрээ байгуулагдсанд тооцно .Учир нь: ИХ-ын 89-р зүйлийн 89.2-д өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухай үед түр өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд нь эзэмшигч байна гэж заасан байна.

ИХ-ын 94-р зүйлийн 94.3-д ..Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг эзэмшиж байхдаа түүнийг ”Хадгалах, арчлах, засан сайжруулах” зорилгоор зарцуулсан зардлыг шаардах эрхтэй болохоос биш гэрээний талуудын тохиролцоогүй асуудалд хууль, гэрээний заалтуудыг ноцтой зөрчин, зөвхөн өөрийнхөө хүсэл зорилго, аж ахуйн үйл ажиллагаандаа зориулж зассан зардлыг “Гэм хор, хохиролд тооцон” сөрөг нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй тул 73-р зүйлийн 73.3-т зааснаар шүүгч шийдвэл зохино.

...94.5-д зааснаар ...Шударга эзэмшигч эд хөрөнгийн үр шимийг олж авч чадаагүй бол хариуцлагаа өөрөө хүлээх ёстой.

Түрээслэгч нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй нь хууль зөрчсөн гэжээ. Үгүй юмаа. ҮХ-д зааснаар ...Өмчлөгч нь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

ИХ-ийн 109-р зүйлд өмчлөх эрхийг шилжүүлэх, 182-р зүйлийн 182.1 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар заасан. Энд Үл хөдлөх хөрөнгө биш үл хөдлөх хөрөнгийн эрх, бусад дагалдах эрхийг бүртгүүлэхээр заажээ.

УДШ-ийн 2010.6.22 №17 тогтоолд... 5.1-д “Хууль зөрчсөн” гэсэн ойлголтыг тайлбарлахдаа:

Хуулийн хориглох хэм хэмжээг, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй гэжээ. Иймд хуулийн заалтыг шууд утгаар нь ойлгож, өөрт ашигтайгаар тайлбарлан хэрэглэж иргэний хэрэг гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Сөрөг нэхэмжлэлд хохирол учруулсан гэж 36,760,000₮ нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэрээнд зөвшөөрөл авсан байх, салгаж болохгүй засвар хийхийг хориглосон, зориулалтын бусаар ажлын байрыг өөрчлөхгүй байхыг заасан байхад дун мэдэн хийсэн үйлдэл, үйл ажиллагаанд түрээслүүлэгч хариуцлага хүлээн ёсгүй.

Харин бидний эд хөрөнгийн бүх туслах ханыг дур мэдэн эвдэн нурааж, цахилгаан болон сантехникийн бүх тоноглолыг авч хаяад ил унжуулан шалнуудыг ховхолж бөөгнүүлээд орхисон бодит хохирол учруулсан болно.

Түрээслэгчийн засварт зарцуулсан гэх хавсаргасан нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй, нэр хаяг байхгүй, худалдагч, худалдан авагч нь тодорхойгүй, хууль бус аргаар цуглуулсан, бодит байдлаас хэт зөрүүтэй, илт хуурамч байна.

Түрээслүүлэгч нь түрээслэгчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлж ашиг орлого олсон зүйл байхгүй, эд хөрөнгөө хурдан авч яаралтай агуулах, савыг чөлөөлж өгнө үү.

1.3.        Бид хариуцагчтай 2020 онд 2 жилээр 5 өрөө орон сууцыг үсчний зорилгоор түрээслүүлэх гэрээ хийсэн. 1 сард 2,500,000 бөгөөд төлбөрийг улирлаар хийхээр тохиролцсон. Хариуцагч нь засвар хийнэ гэсэн тул эхний 3 сарыг 2 саяар түрээслэх болсон. Гэрээгээр ашиглалт, СӨХ-н төлбөрийг түрээслэгч төлөхөөр болсон. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ цаг хугацаанд төлөөгүй, удаа дараа шаардаж байсан. Ингээд төлбөрөө авч чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түрээсийн төлбөрт 22,500,000, алданги 6,750,000, ашиглалтын зардалд 1,466,910, байраа хүлээлгэж өгөөгүй худалдаж авна гээд хана, шал эвдсэн тул засварын зардал 18,200,000, нийт 48,916,910 төгрөг гаргуулна. Бид цагдаад мэдэгдээд хаалгаа онгойлгуулахад түлхүүрийг хаалганы завсар орхичихсон байсан. Байрандаа орохдоо гэрч байлгаж бичлэг хийсэн. Ингэхэд бүх юм нь ундуй сундуй хана нураасан, ус алдсан. Дотор 5 хаалгыг салгаад короп нь эвдэрсэн байсан. Шалыг хуулаад овоолж тавьсан байсан. Цахилгааны утсыг унжуулаад орхисон. Үсчний угаалтуураа салгаад орхисон. Өөрийнхөө жижиг эд хогшлоо аваад явсан байсан. Хананд байсан эд хогшлоо үлдээсэн байсан. Түрээсийн төлбөрийг байраа авах хүртэл буюу 2020.7.15-2022.11.15 нэхнэ. Гэрээ хийсэн боловч онгойлгож чадаагүй тул онгойлгосон өдөр болох 2022.11.15 хүртэл 22,500,000 нэхэж байгаа. Энд хариуцагчийн төлсөн 44,000,000 төгрөг хасагдсан дүн юм. 22,500,000 төгрөгийн хоногийн 0.5-р бодоод 60 хоногоор тооцож алдангид 6,750,000 төгрөг нэхэж байгаа юм. Байрыг буцааж засахад дараагийн түрээслэгч бүрэн засвар хийсэн зардал 18,200,000 төгрөг юм. Энэ зардлыг дараагийн түрээслэгчийн төлбөрөөс хасагдаж тооцогдсон. Сар бүр 800,000 төгрөг төлбөрөөс хасахаар тохирсон. Нэхэмжлэл гаргах үед хэрхэн тооцсоноо тайлбарлаж чадахгүй байна. Гадна хаалга болон шатны зардал 2,800,000 төгрөгийг зөвшөөрнө. Гадна самбар болон 19 нэр төрлийн эд зүйлээс компьютероос бусад 18 зүйлийг өгөхийг зөвшөөрнө. Харин компьютер байгаагүй. Сөргийн бусад шаардлыг зөвшөөрөхгүй. Нөгөө нэхэмжлэгчийн тайлбартай санал нэг байна. Гэрээгээр 66 тоотыг түрээсэлсэн талаар маргаагүй. Түрээсийн гэрээний гараар бичсэн хэсгийг би бичсэн. Гэрээ байгуулах асуудлыг зөвшөөрч байсан. Өрхийн тэргүүн гэдгээр нь *******ын нэрийг бичсэн юм. 2020.7.15-10.15 дуусах хүртэл эхний 3 сарыг 2 саяар тооцсон, 2021.1.15-2021.5.15 хүртэл 4 сарыг мөн адил 2 саяар, бусдыг нь 2,5 саяар тооцоод байгаа юм. 2022 оны 5 сард түрээсийн төлбөр дутуу талаар хэлж байсан. Гэтэл өмнөх төлбөрөө төлөөгүй бөгөөд байраа хүлээлгэж өг гэхэд хүлээлгэж өгөөгүй. Түрээсийн төлбөрийн хэмжээг нэмэх талаар яриа болоогүй. 2020 оны 12 сарын 15 хүртэл дутуу 2,500,000, 2021.5.15-7.15 төлбөр 5 сая, 2022.5.15-11.15 төлбөр 15,000,000, нийт 22,500,000 төгрөг болно. 2022.9.15-2022.11.15 хугацааны 2 сарын алданги шаардаж байгаа юм.

1.4.        Хариуцагч нь надтай анх гэрээ хийхдээ эвдэнэ гэж яриагүй. Би зөвшөөрөл өгсөн нь бол нэг жижиг хаалга гаргах л зөвшөөрөл олгосон. Ингээд бид засварын 5 хоног өгсөн. Сүүлд ирэхэд хана нураасан байсан бөгөөд худалдаж авна гэсэн тул орхисон. Гэрээгээр оноос өмнө худалдаж авах талаар тохирсон юм. Гэтэл худалдаж аваагүй. Төлбөр төлөх боломжгүй гээд больсон. Тэгээд л байрыг нураагаад хаясан тул хэл ам болоод байгаа юм. Би өөрт нь болон дүү нарт нь хэлж байсан. 6 хана нураасан бөгөөд ингэснээр цахилгааны утас унжсан. Байранд хийсэн юм нь 2 өрөөнд дүүжин тааз хийсэн байсан. Шалыг сольсон байдаг юм. Бид тэд нарыг нь зассан. Хариуцагч нь доторх зүйлийг өгөхгүй байна гэдэг. Бид нар 2021.7.15-с эхлэн юмаа ав гэдэг шаардлага тавьсан. Гэтэл аваагүй. Түлхүүрээ өг гэхэд онгойлгож өгөөгүй тул бид нар арга буюу эвдэж орохоор цагдаад хандсан. Өөрсдөө бичлэг хийгээд гэрчтэй орчих гэж хэлсэн тул өөрсдөө орсон. 2020 оны 11-12 сарын түрээс төлөөгүй байсан ба 2021 оны 2 сард нөхөр нь тохиролцож тайлбар бичиж өгсөн. Гэвч цааш нь үргэлжлүүлэх талаар нөхөр нь ярьсан боловч төлбөрөө төлөөгүй. Санхүүгийн асуудлаа шийднэ гэсэн боловч төлөөгүй. Мөн Янжин гэж хүн давхар түрээсэлж байсан юм шиг байгаа юм. Хариуцагч хэлэхдээ 5 сараас хойш манай найз түрээсэлж байгаа гэж хэлсэн. Тэр хүн нь төлбөр тооцоо хийгээгүй. Хариуцагч нь гадаадад байгаа гээд Янжинаас төлбөрөө ав гэсэн боловч төлөөгүй. Надад төлбөрт өөр зүйл авах санал тавьж байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Өмнөх шийдвэрийн төлбөрийн хугацааг зөвшөөрөхгүй байгаа юм. Бид түлхүүр хүлээж авсан өдрөөр тооцоо хийнэ. СӨХ-н төлбөрт 2020.7-2022.11 хүртэл 919,970 төгрөг шаардаж байгаа юм. Нэрийг нь ашиглаж байна гэж байна. Бид хаягаа аваач гэж хэлсэн. Хариуцагч аваагүй. Авах гэхээр гэрэл холбоод өндөрт хадсан болохоор авч болдоггүй. Манай түрээсэлж байгаа нь таны гоо гэдэг өөр салон юм. Хулан гэдэг нэртэй самбар гэрэлт самбар байгаа юм. Ирээд авахыг зөвшөөрнө. Доторх сөрөг нэхэмжлэл дээр бичсэн 19 зүйлийн эд зүйл байгаа. Ирээд авбал өгөх бөгөөд аваач гэж зөндөө хэлсэн.

Засварын зардалтай холбоотой сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь байранд дүүжин тааз, гадна хаалга хийсэн. 6 гишгүүр довжоо хийгдсэн. Иймд гадна хаалга болон нэмэлт шатны төлбөр болох 2,800,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Засварын ажлын хөлс нь хариуцагчийн өөрийн үйл ажиллагааны зардал тул зөвшөөрөхгүй. Ажилчны хоол, хадаас цавуу гэх зардлыг төлөхгүй. Харин хана нураагаад барилгын хаягдал зөөвөрлөсөн гэдгийг зөвшөөрнө. Гэхдээ нураахыг би зөвшөөрөөгүй тул барилгын хог тээвэрлэсэн зардлыг төлөхгүй. Үндсэн нэхэмжлэлд цахилгаан, дулааны зардлыг хариуцагч хэрэглэсэн тоолуураар нэхэж байгаа юм. Гэрээгээр 66 тоотыг түрээсэлсэн талаар маргаангүй. Хариуцагчийн эгч түлхүүр ав гэж утасдаж байгаагүй, хэлсэн бол шууд авах байсан юм.

1.5.        Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа. Олох байсан орлогыг бодит хохиролтой нэхэж байгаа юм. Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлдөггүй. 2020 онд 1 сар, 2021 онд 2 сар, 2022.5.15-11.5 хоорондох 6 сарын төлбөр нийт 22,500,000 төгрөг болж байгаа юм. Үүнийг төлүүлнэ. Энэ төлөгдөөгүй төлбөрөөс 2 сараар тооцож алданги шаардаж байгаа юм. Дээр нь ашиглалтын болон СӨХ-н төлбөр нэхэж байгаа юм. Засварын зардал гэж нэхэж байгаа юм. Хариуцагч нь түлхүүрээ өгөөгүй олох байсан орлогыг хаасан байдаг. Асуухаар гэрээ байгуулсан хүн нь Америкт байгаа гэдэг. Нөхөр нь Цог гээд хүн байдаг. Салоныг ажиллуулж байсан эмэгтэй ирээд маргаан болсон. Хуульд түрээслүүлэгч шаардлага тавих эрхтэй байдаг. 18,200,000 гэдэг нь аваад засвар хийсэн гээд байдаг. Гэтэл хойд талын цонхыг сэтэлж хаалга гаргасан байдаг. Үүнийг бол зөвшөөрсөн гэдэг. Бусдыг нь зөвшөөрөөгүй гэдэг. Хариуцагчийн үйл ажиллагаанд зориулсан зардлыг яагаад түрээслүүлэгч хариуцах ёстой юм. Салонд зориулж гээд өөрсдийн үйл ажиллагааны зардлыг түрээслүүлэгч нараас нэхэж байна. Эд зүйлээ ав гэхээр авдаггүй юм. Нэхэмжлэгчийн гарашид юмаа тавьчхаад авахгүй байгаа юм. Засварын гэх зүйлийг хэн юунд зориулж авсан нь тодорхойгүй байгаа юм. Сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Нотлох баримт нь шаардлага хангахгүй байдаг. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2 жилийн дараа үзлэг хийчхээд байранд хохирол учраагүй гэж шүүх хэлээд байдаг. Бид 2020.5-2022.11 сарын асуудал ярьж байгаа юм. Дулаан гарашид байгаа юмаа авахгүй хохирол учруулж байгаа. Гарах байсан юм бол түлхүүрээ өгөхгүй яасан юм гэв.

 

2.             Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч О. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд З.*******, С.******* нараас Б. надад холбогдуулан гаргасан “...гэрээний үүрэг хангуулж хохиролд 48.916.910 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийг би хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч үндэслэл бүхий дараах тайлбарыг хүргүүлж байна.

Б. миний бие З.*******тай 2020.07.10-ны өдөр “Орон сууц түрээсийн гэрээ”- г 2 жилийн хугацаатай байгуулсан ба Хан-Уул дүүргийн хороо, - хорооллын 19-р байрны 4-р орцны 1 давхрын 125.25 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг ажлын байрны зориулалтаар түрээслэхээр тохиролцсон. Гэрээний зүйлийг би 2020.07.15-ны өдөр хүлээн авах үед орон сууцны зориулалттай байсан тул би өөрөө бүрэн засвар хийж улмаар үсчин, гоо сайхны зориулалтаар тохижуулж ажлын байрны зориулалттай болгон “Хулан салон” нэртэй болгон ажиллуулж эхэлсэн.

Орон сууцны зориулалттай талбайг хүлээн авах үед түрээслүүлэгч З.******* надад засвар хийх 5 хоногийн л хугацаа олгосон бөгөөд маш богино хугацаанд засвар хийж тохижуулах шаардлага надад үүссэн тул засварыг засварын бригадуудтай гэрээ байгуулж эхлүүлсэн.

Гэрээний 5-р зүйлийн 5.2-т зааснаар “...Түрээслэгчийн хүсэлтээр эхний 3 сард сарын түрээсийг 2.000.000 төгрөгөөр тооцож нийт 6.000.000 төгрөгийг төлөх, түрээслүүлэгчийн хүсэлтээр барьцааны төлбөрт 2.000.000 төгрөгийг тооцож 2020.09.15-нд дараагийн 3 сарын төлбөр болох 7.5000.000 төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд байршуулсан байна..." гэж талбай түрээсэлсний төлбөр, барьцаа төлбөрийг талаар бид тохиролцсон байсан.

Би талбайг хүлээж авах үед эхний 3 сарын түрээсийн төлбөрт 6.000.000 төгрөг, барьцаа төлбөрт 2.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг З.*******т төлсөн ба түрээсийн байрны засвар, засан сайжруулалтын ажил 2020 оны 08-р сард дуусаж ашиглалтад орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 3 сар ажиллаад 2020.11.12-нд Монгол Улсад короно вирусын анхны тохиолдол бүртгэгдэж Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2 сар хатуу хөл хорио тогтоосноор гоо сайхны салоны үйл ажиллагаа бүрэн зогссон. Энэ хугацаанд гоо сайхны салоныг ажиллуулаагүй.

Харин 2021 оны 02 сард хатуу хөл хорио цуцлагдаж цагаан сарын өмнө түр хугацаанд ажиллаад хаасан /1 сар ажилласан/ бөгөөд 2021 оны 03-р сарын 08-аас өмнө хатуу хөл хорио цуцлагдсанаар 2021 оны 04-р сарын 10-ны өдөр хүртэл ажиллаад дахин хорионд орсон.

Хатуу хөл хорио 2021.05.08-ны өдөр цуцлагдсанаар миний бие гоо сайхны салоноо нээж үргэлжлүүлэн ажиллуулсан ба ковидын үеийн ажиллаагүй 3 сарын түрээсийн төлбөрийг 2021.05.24-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021.05.25-ны өдөр 4.000.000 төгрөг, нийт 6 сая төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож З.*******т төлсөн. Харин З.******* бид харилцан тохиролцож 2021 оны 06, 07 сарын түрээсийн төлбөрийг авахгүй гэж тохиролцсон.

Миний бие 2020 оны 07-р сараас хойш 2022.05.24-ны өдрийг дуустал түрээсийн зүйлийг ажиллуулах хугацаанд нийт түрээсийн төлбөрт 39.000.000 төгрөгийг төлсөн байна. /Дансны хуулгыг хавсаргав./

Өөрөөр хэлбэл, 2021.08.16-аас 2022.05.24-ны өдрийг дуустал сар бүрийн түрээсийн төлбөрийг 2.500.000 төгрөг /З.*******ын хүсэлтээр/-өөр тооцож 10 сарын хугацаанд 25.000.000 төгрөг буюу түрээсийн төлбөрт нийт 39.000.000 төгрөг энэ хугацаанд би төлсөн. Би хамгийн сүүлд 2022.05.24-нд түрээсийн төлбөр төлж улмаар түрээсийн зүйлийг цаашид түрээсэлж үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь түрээслүүлэгч З.******* нь гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээсийн төлбөрийг 1 дахин нэмж сарын 4.500.000 төгрөг болгоно гэж утсаар болон ажил дээр ирж дарамт үзүүлж байсантай шууд холбоотой. З.******* нь ажил дээр ирж удаа дараа үйлчлүүлэгчтэй байхад дарамталдаг байсан нь намайг үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл, З.******* түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа.

Гэрээнд зааснаар 1 м.кв-ын үнийг 2.500.000 төгрөгөөр тооцож худалдана гэж тохиролцсон боловч м.кв-ын үнэ өссөн байхад ийм үнээр чамд зарах боломжгүй гэж дарамтлан гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ноцтой зөрчсөн.

Б. би 2022.05.24-ны өдрөөс эхлэн түрээсийн гэрээний зүйлийг ажиллуулаагүй байхад надаас 2022.11.16-ны өдрийг хүртэл хугацааны /6 сар/ түрээсийн төлбөрт 22.500.000 төгрөг, үг дүнгээс тооцож алдангид 6.750.000 төгрөг, байр ашиглалтын зардал 1.466.910 төгрөг, байрыг анхны байдлаар засварлах зардалд 18.200.000 төгрөг, нийт 48.916.910 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэл нь илтэд үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч нар эдгээр нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, зардалтай холбоотой нотлох баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй байна.

Би 2022.05.24-ны өдрөөс хойш талбай түрээслэн ашиглаагүй болохоор, яагаад түрээслээгүй болохоо нотлох баримт болон гэрчээр давхар нотлох болно. Намайг 2022.05.24-ны өдрөөс ажиллуулаагүй гэдгийг нэхэмжлэгч З.******* мэдсээр байж 2022.11.16-ны өдөр хүч хэрэглэн гоо сайхны салоны хаалга үүдийг эвдэж дотор нь байсан үсчин, гоо сайхны тоног төхөөрөмж, ширээ, сандал, эд хогшил, засан сайжруулалт зэргийг бусдад түрээслүүлэн ашиглуулж ашиг орлого олсоор байна. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргах замаар шүүхийн журмаар үзлэг хийлгүүлэх болно гэдгийг хэлье.

Миний бие Хан-Уул дүүргийн хороо, - хорооллын 19-р байрны 4-р орцны 1 давхрын 125.25 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг ажлын байрны зориулалттай болгон засвар үйлчилгээ хийхэд зарлагын баримтаар 18.780.700 төгрөг, дансны хуулгаар 6.179.700 төгрөг, ажлын хөлс 9.000.000 төгрөг, нэмэлтээр хийсэн /шатны болон гадна хаалга/ ажлын хөлс 2.800.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн ба өөрөөс гарсан энэ зардлаа хохиролд тооцон сөрөг нэхэмжлэл гаргана.

Мөн түрээсийн зүйлд миний дараах эд зүйлс, эд хөрөнгө, тоног төхөөрөмж байгаа ба одоо З.******* нь дур мэдэн бусдад ашиглуулж байгаа болно. Үүнд:

1.            Үсчний суудал 3 ширхэг

2.            Толь 3 ширхэг /зурагт интернэттэй/

3.            Гэрлийн бүх обужур 7 ширхэг

4.            Бүх лед гэрэл, лед гэрэлтэй толь

5.            Үсний угаалтуур

6.            Тек, Текний сандал

7.            Иж бүрэн компьютер, компьютерын дэлгэц

8.            Гоо сайхан ор 2 ширхэг

9.            Шилэн тавиур 3 ширхэг

10.         Шкаф

11.         Хүлээлгийн сандал /1 том сандал/

12.         Хувцасны шкаф

13.         Цайны ширээ, сандал

14.         Цагаан үсчний толь 1 ширхэг

15.         1 ширхэг том обужур

16.         Үүдний 3 хар обужур

17.         Жижиг буйдан 3 ширхэг

18.         Тэргэнцэр 3 ширхэг

19.         Жаазтай зураг гэх мэт эд зүйл, эд хогшлыг нэхэмжлэгч З.******* нь бусдад түрээслүүлэн ашиглуулж ашиг орлого олж байхаас гадна бусдын өмчлөлийн эд зүйлийг дур мэдэн бусдад ашиглуулж хууль бус үйлдэл гаргасаар байна. Миний бие дээрх эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгөхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргах ба өгөх боломжгүй тохиолдолд үнийг нэхэмжлэх болно.

Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрээ хучин төгөлдөр бус байна гэж хуульд заажээ. З.******* бид нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл гэж үзэх бүрэн боломжтой байна.

Нэхэмжлэгч З.******* нь 2022.05.24-ны өдрөөс хойш одоог хүртэл намайг хохироож байгаа тул Б. миний бие ИХШХШТХ-ийн 73-р зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр З.******* нарын надад холбогдуулан гаргасан гэрээний үүрэг хангуулж хохиролд 48.916.910 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

2.1.        Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

1.    Хариуцагч З.*******, С.******* нараас хохиролд 36.760.400 /гучин зургаан сая долоон зуун жаран мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах,

2.    Хулан гоо сайхны салоны эд зүйл, тоног төхөөрөмж, эд хогшлыг хүлээлгэж өгөхийг З.*******, С.******* нарт даалгах,

Тус шүүхэд хянагдаж буй З.*******, С.******* нарын нэхэмжлэлтэй Б. надад холбогдох “...гэрээний үүрэг хангуулж хохиролд 48.916.910 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж байгаатай холбогдуулж ИХШХШТХ- ийн 73-р зүйлийн 73.1-д заасныг баримталж үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Б. би З.*******тай 2020.07.10-нд “Орон сууц түрээсийн гэрээ” байгуулж Хан-Уул дүүргийн хороо, - хорооллын 19-р байрны 4-р орцны 1 давхрын 125.25 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаад 2022.05.24-ны өдрөөс эхлэн түрээслүүлэгчийн хууль бус шаардлага, буруутай үйл ажиллагаанаас болж түрээслэхээ больсон.

Түрээсийн гэрээ байгуулснаас хойш би 1 сарын хугацаанд засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийж бүрэн тохижуулсан бөгөөд засвар үйлчилгээ хийхэд надаас зарлагын баримтаар 18,780,700 /арван найман сая долоон зуун наян мянга долоон зуу/ төгрөг, дансны хуулгаар 6,179,700 /зургаан сая нэг зуун далан есөн мянга долоон зуу/ төгрөг, ажлын хөлс 9.000.000 /есөн сая/ төгрөг, нэмэлтээр хийсэн /шатны болон гадна хаалга/ ажлын хөлс 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн зардал гаргасан ба энэ зардлаа хохиролд тооцож гаруулахаар шаардаж байна.

Энэхүү сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй хохирол нь хариуцагч нарын өмчлөлийн түрээсийн зүйлд нэхэмжлэгч миний хийсэн салган авч болохгүй засан сайжруулалтын үнэ бөгөөд ИХ-ийн 287, 288, 289 дүгээр зүйлд заасан жумын дагуу эд хөрөнгөд хийсэн салган авч болохгүй эд хөрөнгийг үнийг шаардах эрхтэй.

Би түрээсийн зүйлд салган авах боломжгүй засвар үйлчилгээ хийснээс гадна миний тохижуулсан дараах эд зүйлс, эд хөрөнгө, тоног төхөөрөмж байгаа ба одоо З.*******, С.******* нар нь дур мэдэн бусдад түрээслүүлж ашиглуулж байгаа тул дараах эд хөрөнгүүдийг хүлээлгэж өгөхийг З.*******, С.******* нараас шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Үүнд:

1.            Үсчний суудал 3 ширхэг

2.            Толь 3 ширхэг /зурагт интернэттэй/

3.            Гэрлийн бүх обужур 7 ширхэг

4.            Бүх лед гэрэл, лед гэрэлтэй толь

5.            Үсний угаалтуур

6.            Тек, Текний сандал

7.            Иж бүрэн компьютер, компьютерийн дэлгэц

8.            Гоо сайхан ор 2 ширхэг

9.            Шилэн тавиур 3 ширхэг

10.         Шкаф

11.         Хүлээлгийн сандал /1 том сандал/

12.         Хувцасны шкаф

13.         Цайны ширээ, сандал

14.         Цагаан үсчний толь 1 ширхэг

15.         1 ширхэг том обужур

16.         Үүдний 3 хар обужур

17.         Жижиг буйдан 3 ширхэг

18.         Тэргэнцэр 3 ширхэг

19.         Жаазтай зураг гэх мэт эд зүйлс нь Б. миний өмчлөлийн зүйлс бөгөөд өөрийн өмчлөлийн зүйлсээ эзэмшиж, ашиглаж чадахгүй З.*******, С.******* нарын буруутай үйлдлээс болж хохирч байна. Хэрэв хариуцагч нар миний эд хөрөнгийг өгч чадахгүй гэсэн тохиолдолд үнийг нэхэмжлэх болно.

Иймд хариуцагч З.*******, С.******* нараас хохиролд 36.760.400 /гучин зургаан долоон зуун жаран мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан надад олгож, Хулан гоо сайхны салоны эд зүйл, тоног төхөөрөмж, эд хогшлыг хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

2.2.        МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч миний бие иргэн Б.ы эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж байгаа энэ ажлынхаа хүрээнд нэхэмжлэгч нараас 2023.03.01-нд шүүхэд ирүүлсэн үндсэн, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар, хүсэлт зэргийг хүлээн авч танилцаад хариуцагч талын хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийг дэмжиж үндэслэл бүхий нэмэлт тайлбарыг хүргүүлж байна.

ИХШХШтХ-д зааснаар зохигчид шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргийг хуулиар хүлээж байгаа ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба эх сурвалжаа заах ёстой. Нэхэмжлэгч нар /С.******* гэгчийг танихгүй ба түүнтэй түрээсийн гэрээ байгуулаагүйг дурдъя/-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл, бусад нэмэлт тайлбаруудад дурдсан нөхцөл байдлаа одоог хүртэл баримтаар нотолж чадаагүй байгааг шүүх анхаарна уу. Өөрөөр хэлбэл, нэмэлт тайлбартаа дурдсан үйл явдал, үйл баримтыг нотолж чадаагүйгээс гадна гэрээ байгуулагдсан, байгуулагдаагүй гэх зэргээр зөрүүтэй байдлаар тайлбарлаж буй нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, аливаа хэрэг маргааны хувьд эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж шийдвэр гаргадаг субъект зөвхөн шүүгч гэж ойлгож байгаа ба нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан шиг хуулийн холбогдох заалтуудыг барьж хэргийг шийдвэрлэх ёстой гэх агуулгаар нэхэмжлэгч нар тайлбар гаргаж буй нь шууд шүүхэд нөлөөлөх оролдлого гаргаж байна гэж үзэхэд хүргэж байгааг хэлье.

Б. болон З.******* нарын хооронд 2020.07.10-ны өдөр “Орон сууц түрээсийн гэрээ”-г байгуулагдсан эсэх үйл баримтаар талаар хариуцагч талд ямар нэгэн маргаангүй ба орон сууцны зориулалттай 5 өрөөг “АЖЛЫН БАЙРНЫ” зориулалтаар түрээслэх, түрээслүүлэхээр талууд харилцан тохиролцсон байдал нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийн бодит илэрхийлэл байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, бусад баримтаар нотлогддог.

Гэрээний зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан ажлын байрны зориулалттай болгоход засвар, засан сайжруулалт хийж бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн түрээслэн үйл ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байхад зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж түрээслүүлэгчид хохирол учруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Харин ч зориулалтыг нь өөрчилж түрээслүүлснийхээ хариуд нэхэмжлэгч гэрээнд заасан хугацааны туршид түрээсийн төлбөрийг бүрэн авч байсан болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, хариуцагчийн дансны хуулга, засвар хийж зардал гаргасан баримтуудаар бүрэн нотлогдож 'айгаа.

Хариуцагч Б. түрээсийн зүйлээс салган авах боломжтой эд хөрөнгө, эд зүйлийг биет байдлаар нь хүлээн авахад /доголдолгүй эд хөрөнгө/ татгалзах зүйлгүй ба харин салган авч болохгүй өөрийн хийсэн тусгаарлах бүх хана, түүний бүрэн дотоод засал, гадна талын засал, тоноглол зэргийг түрээсийн зүйлээс салган авах боломжгүй учраас үнийг нэхэмжилсэн нь хуульд нийцсэн.

Нэхэмжлэгч нар анх түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөхөд орон сууцны зориулалттай 5 өрөө тасалгаа байсан ба түрээслэгч Б. орон сууцны зориулалтыг нэхэмжлэгчийн хүсэлт. зөвшөөрлийн дагуу өөрчилж ажлын байрны зориулалттай болгосон. Нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дууссан үндэслэлээр бусдад дахин түрээслэхдээ засвар, засан сайжруулалт хийж өөрчилсөн буюу үсчин, гоо сайхны зориулалтаар нь бусдад түрээсэлсэн нь хариуцагчид хохирол учруулах үндэслэл болж байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгч түрээсийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд акт үйлдэх замаар түрээсийн зүйлийг анхны байдалд нь хүлээн авч улмаар бусдад түрээслүүлэх ёстой байсан гэж ойлгож байгаа тул нэхэмжлэгч нараас гаргасан хэрүүл, маргааны шинж агуулсан хариу тайлбаруудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргах болно.

2.3.        2020.7.10-нд ******* гэдэг хүнтэй гэрээ хийсэн ба *******тай гэрээ хийгээгүй. 5 өрөө байрыг гоо сайхны чиглэлээр үйл явуулахаар тохирсон. Засвар хийгээд 2020.7.15 хойш 1 сарын барьцаатай 3 сарын төлбөр төлөх болсон. Энэ хугацааны төлбөрийг сарын 2 сая болгосон. Бид салоны зориулалтаар байрыг зассан. Хэрэв орон сууцны зориулалтаар бол түрээслэхгүй гэсэн. Үүний дагуу ханыг нурааж засвар болох ханыг нураасан. 2020.8.25-с үйл ажиллагаагаа эхэлсэн. Засвар хийж байхад нэхэмжлэгч ******* ирж хяналт тавьдаг байдаг. Засварыг харилцан тохиролцож хийсэн. Гэрээг сард 2,500,000 төгрөг төлнө, мөн худалдаж авах үнэ нь 2,5 саяар м.кв-г авахаар тохирсон. Тухайн үед цар тахал гараад чадаагүй. Үүний дараа 2,5 саяар зарахгүй гэж хэлсэн. Ингээд урьдчилж өгсөн мөнгөндөө үйл ажиллагаа явуулж байтал 2020 оны 11 сард цар тахал гарч 2021.3.8-нд хөл хорио тогтоогоод дахин 4 сар хүртэл хөл хорио тогтоосон. Үүнээс бол түрээсийн өрөнд орсон ба нэхэмжлэгч ******* сарын 2 саяар болгоод нэг дор төл гэсэн тул 8 сая төгрөг шилжүүлсэн юм. Үүнээс хойш 24 сар байхаас 22 сар байгаад 20 сарын төлбөрийг бүрэн төлсөн. СӨХ-н төлбөрийг төлөөгүй. Энэ нь айл байсан тул өрхөөр төлдөг байсан. Үйл ажиллагааны зөвшөөрөл авч өгөөгүй тул СӨХ-той гэрээ байгуулаагүй. Үйлчилгээний зориулалтаар төлбөр төлөх ёстой гэж байсан юм. 2021 оны 5 сард хүртэл ашиглалтын төлбөрийг төлсөн. 2021 оны 5 сараас хойших төлбөрийг нэхэж байна. Би гадаад улсад дэлхийн аваргын тэмцээнд яваад манай эгч хариуцаж байсан. Гэтэл нэхэмжлэгч тал харьцахгүй зөвхөн надаас авна гээд хүлээж аваагүй. СӨХ-н төлбөрийг 2021.5.10 хүртэл төлнө. Бусдыг шаардлагыг зөвшөөрөхгүй.

Сөрөг нэхэмжлэлээр 36,760,400 төгрөг нэхнэ. Үүнд засварын зардал 9,000,000, үлдээсэн эд хөрөнгө, гадна шинэ хаалга, түүний хаалт, шат бариулын хамт хийлгэсний төлбөр нэхнэ. Үндэслэлийг өмгөөлөгч тайлбарлана. Сөргийн 7-д байгаа нь 1 ширхэг иж бүрдэл компьютер юм. Компьютер нь үүдэнд камертай холбоотойгоор байсан. Би аваагүй. Гэрээг харилцан тохиролцоод байрыг салон болгоно гэж тохирсон. Ингэж тохирсон тул бид засвар, ажилчдын зардал, бусад зардал гарсан юм. 2022.7.15-нд гэрээний хугацаа дуусах байсан. Гэтэл 5 сард түрээсийн төлбөрөө 4,5 сая болгоно гэсэн. Ингэхэд би саяхан цар тахал дууссан гэхэд бид үнээ нэмэх эрхтэй гэсэн. Тэгэхэд би дөнгөж үйл ажиллагаа жигдэрч байна түрээс нэмэх боломжгүй гэсэн. Энэ үед бид үнэ нэмэгдвэл байрыг үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй гэж хэлсэн юм. Иймд 5 сараас хойш түрээслээгүй тул төлбөрийг төлөхгүй. Түлхүүрийг 2 хаалганы завсар үлдээсэн нь үнэн. Ажилчид хэрэглэдэг түлхүүрийг 2 хаалганы завсар үлдээдэг байдаг. Гадна сараалж хаалганы цаана үлдээдэг байсан юм. Гэхдээ нэхэмжлэгч нарт зориулж үлдээсэн биш юм. Нэхэмжлэгчид 2022.5.21 би Италид явсан. Тэр хоорондоо эгчийг хүлээлгэж өг гээд нэхэмжлэгч *******тай холбогдоход хүлээж аваагүй. Нэхэмжлэгч нар өмнөх хуралд дээр 2022 оны 11 сард байранд орсон гэж ярьдаг. Орохыг нь хараагүй. 2020.7.15-2022.5 хүртэл нэхэмжлэгчийн гарсан тооцоогоор бид төлсөн тул хойших хугацааны төлбөрийг төлөхгүй. Манай засварыг сэргээсэн эсэхийг мэдэхгүй. Гэрээн дээр байрны дотоод зохион байгуулалт өөрчлөх талаар заагаагүй боловч бид амраар  тохиролцсон юм. Компьютер байсан гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. Түрээсийн гэрээгээр 66 тоотыг түрээсэлсэн талаар маргаан байхгүй. Түлхүүр ав гээд аваагүй талаар баримт хэрэгт байхгүй. Өөрсдөө Монголд байхгүй 12 сард ирнэ гэж байсан юм.

2.4.        Үндсэн нэхэмжлэлийн нэмэлтийг сүүлд нь хэлнэ. Сөргөөр 1 сарын засвар хийж тохижуулсан материалын 18,780,700, засварын ажлын хөлс 9,000,000, гадна талын хаалга шатанд 2,800,000, засварын хийсэн ажилчдын хоол, тээвэр, жижиг материал, цавуу, цахилгааны утас, дүүжин тааз, том жижиг гэрэл, хана нураасан хаягдал тээвэрлэсэн зардал гэх мэтээр 6,179,700, нийт 36,760,400 төгрөг сөргөөр нэхнэ. Түрээсийн гэрээний дагуу хариуцагч нь 1 сарын хугацаанд гэрээний зүйлийн зориулалтыг засвар хийсэн. Нэхэмжлэгч нар нь 2022 оны 11 эхлээд бусад хариуцагчийн хийсэн тохижилтоор түрээсэлж байгаа юм. Энэ засварыг салгаж авч болохгүй тул Иргэний хуулийн 287-289 зааснаар нэхнэ. Мөн 19 нэр төрлийн эд хөрөнгийг хүлээлгэж өгөхийг даалгаж өгнө үү гэж байгаа юм. Эд хөрөнгө нь эвдрэл гэмтэл гарсан эсэх нь тодорхойгүй тул даалгуулах юм. Өнөөдөр хүртэл Хулан нэртэй гоо сайхны салоныг ажиллуулж байгаа тул байршуулсан нэртэй самбарыг гаргаж өгөхийг дуулгуулна.

2.4.1.   Хэргийг өмнө нь шүүх хянасан. Үйл баримтын талаар дүгнэсэн. 2020.7.10-нд түрээсийн харилцаа үүссэн талаар маргаагүй. Гэрээний 1.1-д зааснаар ажлын байрны зориулалтаар гэж заасан байгаа тул Иргэний хуулийн 318.1-д заасан гэрээний харилцаанд орсон. 2020.5.15 хүртэл 44,500,000 төгрөг төлсөн. Эхний 3 сарын төлбөр 2 саяар тооцогдсон. 2020.11.12-нд цар тахал анх бүртгэгдсэн. Хариуцагч нь 2020 оны 8 сараас эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн байсан. Улмаар хөл хорио тогтоосон. Энэ үед 6 сая төгрөгийг төлчихсөн. 2021.1.5-2021.5.15-д төлбөр төлөөд 14 сарын төлбөрийг 2 саяар тооцсон байдаг. Нэхэмжлэгч ******* нь эхнэр гадаадад байгаа гээд төлбөрийг бөөнөөр төлөхийг хүссэн байдаг. 2022 оны 5 сард цар тахал дуусаад зах зээлд дээр үнэ нэмэгдсэн гээд үнээ нэмнэ гэсэн тул 2022.5.24-с эхлэн үйл ажиллагаа хийгээгүй. Мөн нэхэмжлэгч нь өмнөх төлбөрөө төлбөл төлбөр дээр хөнгөлөлт өгнө гэдэг. 2022 оны 6, 7 сарын төлбөрөөс чөлөөлөгдсөн байна. 2024.5.24-с эхлэн үүрэг дуусгавар болсон байна. Түлхүүр өгөх авах тал дээр хэн хэн нь буруутай зүйл байгаа. Хариуцагч энэ талаар маргахгүй. Иймд гэрээ дууссанаас хойших хугацааны төлбөр шаардсан нь үндэслэлгүй. 46,500,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байдаг. Иймд 2 сараас чөлөөлөгдсөн тул 44,500,000 төлснөөр үүрэг дуусгавар болсон. Иймд түрээсийн төлбөр болон алдангийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Түрээсийн зүйлийг анхны байдалд нь засварлах зардлын хувьд 18,200,000 төгрөг шаарддаг. Гэрээний 4.1.1-д зааснаар гэрээний зүйлийг хүлээлгэн өгч жагсаалт үйлдэх талаар байгаа боловч хүлээлгэн өгч акт үйлдээгүй. Дараагийн түрээслэгчийг оруулахдаа мөн адил баримт үйлдээгүй. Түүнчлэн 18,200,000 төгрөгийн засвар хийсэн талаар баримтгүй. Иймд үүнийг нэхэх эрхгүй. Харин хариуцагч нь анхнаасаа СӨХ-н төлбөрийг төлнө гэдэг. Гэхдээ 2022 оны 5 сар хүртэлх СӨХ-н төлбөр төлнө гэж байгаа юм. Шүүхээс хийсэн үзлэгээр хана болон шалыг сольсон байдал, мөн тааз, гэрэлтүүлгийг зассан байдал зэрэг засварын талаар тогтоогдсон байдаг. Иймд засан сайжруулалт хийгдсэн байна. Бид салган авах боломжтойгоо авъя, харин салгаж болохгүй зүйлийн үнийг шаардаж байгаа юм. Тооцоолол дээр алдаад 44 саяыг төлснийг 44,5 сая гэж хэлсэн байна. 44 саяыг төлсөн гэв.

3.            Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: Орон сууцны түрээсийн гэрээ /1хх3-4/, төлбөрийн тооцоолол /1хх7/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх10/, 6 ширхэг гэрэл зураг /1хх12-14/, нэхэмжлэх /хх79/, “ ОСНААК” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар албан тоот /1хх79-80/, Хаан банк дахь З.*******ын дансны хуулга /1хх81-100/, 21 ширхэг гэрэл зураг /1хх237-243/, төлбөрийн тооцоо /1хх245/, гараар бичсэн баримт /1хх245/, бэлэн мөнгөний орлогын баримт 2 ширхэг /1хх246, 248/, төлбөрийн баримт 2 ширхэг /1хх247, 249/, орон сууцны ашиглалт болон СӨХ-ний төлбөрийн баримт 2 ширхэг /2хх1, 2/, 1 ширхэг CD

3б. Хариуцагчаас: Орон сууцны түрээсийн гэрээ /1хх29-30/, Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн дансны хуулга /1хх31-64/, гараар бичсэн баримт /1хх120/, зарлагын болон орлогын баримтууд 32 ширхэг /1хх121-132/,

3.1.        Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Гэрчээр А., М., Л., Б. нарын асуусан тэмдэглэл /1хх161-171/, CD-д хийсэн үзлэгийн тэмдэглэл 2 ширхэг /1хх196-197, 198-204/, маргаж буй гэрээний зүйл болох түрээсийн зүйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл /1хх208-226/, нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл 2 ширхэг /2хх12-16, 32-33/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 23,870,741 төгрөг, нэхэмжлэгч нараас 2,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт 18 зүйлийн эд зүйлийг хүлээлгэж өгөхийг даалгаж, үндсэн нэхэмжлэлээс 25,046,169 төгрөгт, сөрөг нэхэмжлэлээс 33,960,400 төгрөг болон 1 ширхэг эд зүйлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч З.*******, С.******* нар нь түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 22,500,000 төгрөг, алданги 6,750,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 919,970 төгрөг, ашиглалтын зардал 546,940 төгрөг, гэрээний зүйлийг сэргээн засах зардал 18,200,000 төгрөг, нийт 48,916,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч Б. нь түрээсийн гэрээний харилцаа үүсэж, гэрээний зүйлийг ашиглаж байсан талаар маргаагүй бөгөөд төлбөрийг төлсөн, СӨХ-н төлбөрийн зарим хэсэг үндэслэлгүй гэж маргаж, улмаар гэрээний зүйлийн засварын материал 18,780,700 төгрөг, ажлын хөлс 9,000,000 төгрөг, гадна шатны төлбөр 2,800,000 төгрөг, бусад зардал 6,179,700 төгрөг, нийт 36,760,400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

4.            Нэхэмжлэгч З.******* болон хариуцагч Б. нар нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, -Рапит хороолол, 19 байр, 4 дүгээр орц, 1 давхрын 125.25 м.кв талбайтай орон сууцыг ажлын байрын зориулалтаар түрээслүүлэх, түрээслэх гэрээг 2 жилийн хугацаатайгаар сард 2,500,000 төгрөгийн төлбөр төлөх, эхний саруудад 2,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож байгуулсан. /1хх3-4/

Гэрээний зүйл нь нэхэмжлэгч нарын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437548 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /1хх10/

Зохигчид гэрээ байгуулагдаж, гэрээний зүйл нь дээрх гэрчилгээнд дурдсан 66 тоот орон сууц бөгөөд хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

Гэрээний 1.1, 1.2-т зааснаар ажлын байрны зориулалтаар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан харилцаа үүссэн. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг дээрх хуульд зааснаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нь энэхүү тайлбарыг үгүйсгэж маргаагүй.

Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус юм.

Гэхдээ зохигчид тухайн орон сууцыг хариуцагч ашигласан хугацааны талаар маргаж байх боловч ашигласан үйл баримтын талаар маргаагүй тул хариуцагч нь бусдын үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй. Тодруулбал, зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа бодитоор хэрэгжсэн байна.

4.1.        Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн тул хариуцагч нь тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлийг 2020 онд хөнгөлөлт тооцоод 13,500,000 төлбөр тооцогдож 11,000,000 төлсөн, 2021 онд 25,500,000 тооцогдож 20,500,000 төлсөн, 2022 онд 27,500,000 тооцогдож 12,500,000 төлсөн гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс хойших хугацаанд гэрээний зүйлийг ашиглаагүй гэж маргасан. Тодруулбал, гэрээний зүйлийг өөрийн эгчээр дамжуулан хүлээлгэн өгөхийг хүссэн боловч нэхэмжлэгч нь хүлээн аваагүй гэж тайлбарласан. Энэхүү тайлбарыг нэхэмжлэгч нар үгүйсгэж бид гэрээний зүйлийг хүлээн авахад бэлэн байсан бөгөөд хариуцагч нь гадаад улсад зорчсон гэх үндэслэлээр хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байна.

Шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр CD-д хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд уг бичлэгийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн бөгөөд бичлэг нь гэрээний зүйлд нэвтэрч байх үеийн үйл баримтыг харуулжээ. /1хх196/

Хариуцагч нь 2022оны 05 дугаар сараас эхлэн хүлээлгэж өгөхийг хүссэн боловч хүлээж авахаас татгалзсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Улмаар хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “түлхүүрийг 2 хаалганы завсар үлдээсэн нь үнэн. Үлдээхдээ нэхэмжлэгч талд зориулж үлдээгээгүй, өөрийн ажилтнуудад үлдээсэн” гэх тайлбар нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгөхийг хүссэн гэх тайлбарыг үгүйсгэж байна.

Эдгээр үйл баримтаас үзэхэд хариуцагч нь гэрээний зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшилд байлгасан гэж үзэх үндэслэлтэй юм.

Цаашлаад хариуцагч нь нэхэмжлэгч нарын гаргасан тооцооллын 2022 оны 05 дугаар сараас өмнөх хугацааны тооцогдох төлбөр, төлөгдсөн төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Мөн дээрх үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч нь гэрээний зүйлийг өөрийн эзэмшилд байлгасан тул гэрээ хэрэгжсэн хугацаанд хариуцагчид 2020 онд 13,500,000 төгрөг, 2021 онд 25,500,000 төгрөг, 2022 онд 27,500,000 төгрөг, нийт 66,500,000 төгрөгийг төлбөр төлөх үүрэг үүссэн. Үүнээс хариуцагч нь нийт 44,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 22,500,000 төгрөг юм.

Дээр дурдсан үндэслэлээр түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул уг гэрээний дагуу үүрэг шаардах, тодруулбал, алданги шаардах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцэхгүй.

Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 22,500,000 төгрөг гаргуулж, алдангид холбогдох 6,750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

5.            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлно. Гэрээний 5.3-т зааснаар түрээслэгч буюу хариуцагч нь түрээсийн төлбөр дээр нэмж гэрээний зүйлийн ашиглалтын болон СӨХ-ны төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцжээ.

5.1.        Нэхэмжлэгч тал 2020 оны 07 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны СӨХ-ний төлбөрт нийт 919,970 төгрөг төлсөн болох нь “ өргөө” СӨХ-ны нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. /1хх79, 246-249/

Энд бэлэн мөнгөний орлогын баримтад дурдсан мөнгөн дүн нь энэхүү шаардлагын мөнгөн дүнгээс илүү байгаа нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших хугацааны төлбөр давхар тооцогдсонтой холбоотой гэж нэхэмжлэгч тал тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч нь 2022 оны 05 дугаар сар хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн, цаашлаад мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний зүйлийг өөрийн эзэмшилд байлгасан тул хариуцагчаас  дурдсан хугацааны СӨХ-ний төлбөрт 919,970 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

6.            Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сараас хойших хугацаанд гэрээний зүйлийг ашиглаагүй тул ашиглалтын зардал тооцогдох буюу төлөх үүрэггүй гэж маргаж байна. “ ОСНААК” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар албан тоотоос үзэхэд түрээсийн зүйл болох 66 тоот орон сууцанд 2022 оны 05 дугаар сард халаалт 88,606.20 төгрөг, цэвэр ус 4,140 төгрөг, бохир ус 3,600 төгрөг, харин үүнээс хойших хугацаанд халаалтад 09 дүгээр сард 88,606.20 төгрөг, 10 болон 11 сард тус бүр 177,212,40 төгрөг тооцогдсон байна. /1хх79-80/

Энэхүү тооцооллын утга нь 09-11 дүгээр сарын хугацаанд тухайн орон сууцыг ашиглаж байснаас үл шалтгаалж тооцогдох халаалтын зардал байгааг дурдах нь зүйтэй.

Үүнээс үзэхэд хариуцагч нь 2022 оны 05 дугаар сард тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарласан тул халаалт, цэвэр болон бохир усны төлбөрийг гэрээнд заасан үүргийн дагуу төлөх учиртай. Харин нэхэмжлэгч нь 11 сарын 15-ны өдөр гэрээний зүйлийг өөрт шилжүүлэн авсан байх тул уг сарын төлбөрийн тал хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагчаас гэрээний зүйлийн ашиглалтын зардалд 2022 оны 05 дугаар сард халаалт 88,606.20 төгрөг, цэвэр ус 4,140 төгрөг, бохир ус 3,600 төгрөг, 09 дүгээр сарын халаалтад 88,606.10 төгрөг, 10 дугаар сарын халаалтад 177,212.40 төгрөг, 11 дүгээр сарын халаалтад 88,606.20 төгрөг, нийт 450,771 төгрөг гаргуулж, энэ шаардлагаас 96,169 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.            Нэхэмжлэгч нар нь орон сууцны зориулалт, зохион байгуулалтыг өөрчилж хохирол учруулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Тодруулбал, гэрээний 4.1.1-д зааснаар орон сууцыг хүлээлгэн өгсөн баримтгүй тул анх байснаас биет байдлын доголдол үүсгэсэн гэж үзэх боломжгүй.

 Хэдийгээр хариуцагч нь засвар хийж өөрчилсөн талаар маргаагүй боловч анх байсан биет байдлыг дордуулсан гэх тайлбар хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал, нураасан гэх ханыг буцаан сэргээж босгосон гэх тайлбар нотлогдоогүй. Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр энэхүү маргаж буй үйл баримтыг тогтоох боломжгүй, учир нь анх байсан байдал тодорхойгүй юм.

Түүнчлэн 18,200,000 төгрөгийн засварын зардлыг нэхэмжлэгч нар төлөөгүй болох нь нэхэмжлэгч С.*******ын “дараагийн түрээслэгч нар засвар хийсэн, түрээсийн төлбөрт засварын зардлыг сар бүрээр тооцохоор тохиролцсон” гэх агуулгатай тайлбараар тогтоогдож байна.

Гэвч дараагийн түрээслэгч нь энэ хэмжээний зардлаар сэргээн засварласан, мөн энэхүү мөнгөн дүнг түрээсийн төлбөрт сар бүр 800,000 төгрөгөөр суутган тооцож байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Иймд 18,200,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгт байгаа баримтын хүрээнд хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт нийт 23,870,741 төгрөг гаргуулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нь 25,046,169 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.            Хариуцагч нь түрээсийн гэрээний зүйл дотор үлдээсэн гэх үсчний суудал 3 ширхэг, толь 3 ширхэг /зурагт интернэттэй/, гэрлийн бүх абажур 7 ширхэг, лед гэрэл, лед гэрэлтэй толь, үсний угаалтуур, тек, текний сандал, иж бүрэн компьютер, компьютерын дэлгэц, гоо сайхан ор 2 ширхэг, шилэн тавиур 3 ширхэг, шкаф, хүлээлгийн сандал /1 том сандал/, хувцасны шкаф, цайны ширээ, сандал, цагаан үсчний толь 1 ширхэг, 1 ширхэг том абажур, үүдний 3 хар абажур, жижиг буйдан 3 ширхэг, тэргэнцэр 3 ширхэг, жаазтай зураг гэсэн 19 нэр төрлийн эд зүйлийг хүлээлгэж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар компьютер, компьютерын дэлгэц гэдэг нь 1 иж бүрдэл буюу 1 ширхэг дэлгэцтэй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нар нь иж бүрдэл компьютер байгаагүй гэж маргаж, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн. Улмаар хариуцагч нь иж бүрдэл компьютер байсан гэх тайлбараа хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй.

Түүнчлэн зохигчид эд зүйлийн хэлбэр, марк, хэмжээ, чанар, биет байдлын талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг. Мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д зааснаар хариуцагч нь гэрээний зүйлийн тохижилтод зориулсан салгаж болох эд зүйлийг буцаан авах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч талын зөвшөөрч, маргаагүй иж бүрдэл компьютероос бусад 18 төрлийн эд зүйлийг хүлээлгэж өгөхийг нэхэмжлэгч нарт даалгаж, компьютерт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

8.1.        Гэрээний 2.2-т зааснаар хариуцагч нь гэрээний зүйлд засвар, засан сайжруулалт хийвэл түрээслүүлэгчээс зөвшөөрөл авахаар тохиролцсон байна. Хариуцагч нь анх гэрээ байгуулагдах үед засвар хийх талаар тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч тал нь зөвшөөрөлгүй засвар хийж хохироосон гэж маргасан.

Иймд хариуцагчид Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан эрх үүсээгүй байх тул засвартай холбогдох зардлыг түрээслүүлэгчээс гаргуулах үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч нар нь нэмэлт хаалга болон шат хийлгэхийг зөвшөөрсөн гэх үндэслэлээр уг зардалд 2,800,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул сөрөг нэхэмжлэлээс энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нараас 2,800,000 төгрөг гаргуулж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 33,960,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 288 дугаар зүйлийн 288.2.2, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч Б.гаас 23,870,741 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.*******, С.******* нарт, нэхэмжлэгч нараас 2,800,000 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож, нэхэмжлэгч нарт үсчний суудал 3 ширхэг, толь 3 ширхэг /зурагт интернэттэй/, гэрлийн бүх абажур 7 ширхэг, лед гэрэл, лед гэрэлтэй толь, үсний угаалтуур, тек, текний сандал, гоо сайхан ор 2 ширхэг, шилэн тавиур 3 ширхэг, шкаф, хүлээлгийн сандал /1 том сандал/, хувцасны шкаф, цайны ширээ, сандал, цагаан үсчний толь 1 ширхэг, 1 ширхэг том абажур, үүдний 3 хар абажур, жижиг буйдан 3 ширхэг, тэргэнцэр 3 ширхэг, жаазтай зургийг хариуцагчид хүлээлгэн өгөхийг даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 25,046,169 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 33,960,400 төгрөг болон иж бүрдэл компьютер хүлээлгэж өгөхийг даалгах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 402,535 төгрөг, хариуцагчийн 411,952 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,304 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 129,950 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.ГАНБОЛД