Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0142

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О*******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.А******* нарыг оролцуулан З.О******* нарын нэр бүхий 4 иргэний нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын иргэн Ц.Ту*******, Д.С*******, Г.С*******, С.О******* Ш.Б******* нарт газар эзэмшүүлсэн 2012 оны 318 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О*******, түүний төлөөлөгч Ш.А******* нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: З.О******* нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нар, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга, тус дүүргийн Газрын албаны дарга, хариуцагчийг шүүхэд төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулан маргаан бүхий 4 иргэний газрыг нэхэмжлэгч нарт үлдээхээр шийдвэрлэсэн.

Өнөөдөр маргаашийн дотор нэхэмжлэгч 4 иргэний хүсэлтийг хүлээн авч аль болох хурдан хугацаанд газрыг олгохоо амласан болно. Энэ нь уулзалтын тэмдэглэл өөр бусад баримтуудаар нотлогдох тул нэхэмжлэгч 4 иргэн итгэсэн болно.

Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

З.О******* нарын нэр бүхий 4 иргэний нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын иргэн Ц.Ту*******, Д.С*******, Г.С*******, С.О******* Ш.Б******* нарт газар эзэмшүүлсэн 2012 оны 318 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь ..нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Б.Энх-Амгалан, Г.Одонтуяа, Б.Баярцэцэг нараас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр З.О*******д нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О******* түүний өмгөөлөгч Ш.А******* нар нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн 2019 оны 03 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О*******, түүний өмгөөлөгч Ш.А******* нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримттай танилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.О******* нарын нэр бүхий 4 иргэний нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын иргэн Ц.Ту*******, Д.С*******, Г.С*******, С.О******* Ш.Б******* нарт газар эзэмшүүлсэн 2012 оны 318 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ