Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2024/04633

 

 

 

 

 

                             2024       10          09

            101/ШШ2024/04633

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “******* ******* *******” /рд:*******/-д холбогдох,

932,756,018.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* Э.*******, Н.*******, С., хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.*******, С., Э.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “******* ******* *******” ХХК-тай 2023 оны 06-р сарын 10-ны өдөр АГ/23-03-29 тоот “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших ын боомт дахь “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын зам талбайн бүтээн байгуулалтад шаардагдах гэрээнд заасан бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэхээр гэрээ”-г байгуулсан.

Бетоны марк

1 мЗ-ийн нэгж үнэ /төгрөг/

Нийлүүлэх тоо

хэмжээ

Нийт үнэ /төгрөг/

1

С37 (В40)

297,969.00

11250 мЗ

3,352,151,250

2

С20 (В25)

185,825.00

Захиалагчийн захиалсан тухай бүрд тоо хэмжээгээр нь нийлүүлэх.

3

С10 (В15)

189,913.00

Гэрээний 4.1-д Бетон зуурмаг нийлүүлэх нэгж үнэ болон нийлүүлэх тоо хэмжээг дор заасны дагуу заасан:

Манай компани нь гэрээний дагуу доорх бетон зуурмагийг, Захиалагчийн хүсэлтээр С15 болон С25 маркийн бетон зуурмагийг нэмэлтээр нийлүүлсэн.


Бетоны марк

Нийлүүлсэн тоо

хэмжээ

Нэгж үнэ

/төгрөг/

Нийт үнэ

/төгрөг/

1

С10

41.26мЗ

185,825.00

7,667,288.16

2

С15

173.88м3

185,825.00

32,312,142.96

3

С25

384.59м3

208,865.80

80,327,900.62

4

С37

4394.23м3

297,969.00

1,309,344,941.63

С37 (хуурай хольц)

7391.75мЗ

208,161.00

1,538,674,695.40

Нийт

12,385.73м3

 

2,968,326,968.77

 

 

 

Манай компани гэрээний дагуу үүргээ биелүүлж нийт 12,385.73м3 бетон зуурмаг нийлүүлсэн. Энэ нь бетоны 4-р гүйцэтгэлийн актаар Захиалагч ******* ******* ******* ХХК-аас баталгаажуулсан болно.

Гэрээний 3.5-д Захиалагч тал Бетон зуурмагийн найрлагад орох цемент болон чулууг нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд С(37) маркийн бетон зуурмагийн 7391.76м3 бетоны найрлагад орох чулууг хуурай хольц (элс)-ийн хамт нийлүүлсэн бөгөөд манай компаниас хуурай хольц (элс) болон түүний тээврийг хасаж С37 (хуурай хольц) маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөгөөр нийлүүлэхээр 2023 оны 09-р сарын 03-ны өдөр 001/23-167 тоот “Нэгж үнэд өөрчлөлт оруулах тухай” албан бичгийг Захиалагч ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн болно.

Захиалагч ******* ******* ******* ХХК нь нэгж үнийг дахин багасгаж өгөхийг хүссэн бөгөөд манай компани нөгөө талд хүндэтгэлтэй хандаж С37 (хуурай хольц) маркийн бетон зуурмагийн хамгийн боломжтой нэгж үнэ болох 208,161 төгрөгөөр нийлүүлэхээр төсвийг хүргүүлсэн.

Гэвч Захиалагч ******* ******* ******* ХХК нь С37 (хуурай хольц буюу элс орсон) бетон зуурмагийн нэгж үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх шалтгаанаар үлдэгдэл төлбөр мөнгийг өгөхгүй биднийг хохироосоор өнөөдрийг хүрч байна.

Бид гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг удаа дараа төлж дуусгахыг шаардсан боловч Захиалагч ******* ******* ******* ХХК нь огт хариу өгдөггүй шүүхээрээ шийдвэрлүүл гэсэн болно.

Бид гэрээний дагуу гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр тооцоо 642,172,818.19 төгрөг авахаар хүлээгдэж байгаа бөгөөд гэрээний 9.3-д заасны дагуу 0,5 хувийн алдангийг тооцоход 581,166,400.07 төгрөг байна. (алдангийг бодож эхэлсэн өдөр 2023.02.10- 2024.08.08)

Иймд үлдэгдэл төлбөр тооцоо 642,172,818.19 төгрөг дээр иргэний хуулийн 232.4.-д заасны дагуу алданги 321,086,409.1 төгрөгийг нэмж нийт 963,259,227.29 (есөн зуун жаран гурван сая хоёр зуун тавин есөн мянга хоёр зуун хорин долоон төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

1.1.        Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023.6.10-нд гэрээ байгуулсан. Өмнөговь аймагт бетон зуурмаг нийлэх болсон. Гэрээнд нэгж үнийг заасан. Энд бетоны марк тус бүрээр үнийг тогтоож өөр өөр хэмжээгээр нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Хариуцагчийн хүсэлтээр зарим бетон нэмэлтээр нийлүүлсэн. Нийт 12,385.73 м.куб бетон нийлүүлсэн. Үнэ нь 2,968,326,968.77 төгрөг болсон. Энэ нь актаар нотлогдох бөгөөд хариуцагч үүнийг баталгаажуулсан. Мөн бетонд орох чулуу, элс зэргийг нийлэхээр тохиролцсон. Эдгээрийн үнийг хариуцагч талд өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь үнэ бууруулахыг хүссэн. Үүний дагуу үнийг дахин хүргүүлсэн. Гэтэл гэрээний зүйлийг нийлүүлж дууссаны дараа төлбөрөө бүрэн төлөөгүй. Хариуцагч нь гэрээнд заасан 5 хувь болон шатахууныг суутгуулаад 2,326,154,150.57 төгрөг төлсөн. Үлдэх нь 642,172,818.19 төгрөг дээр алданги 321,086,409.01 төгрөг нийт 963,259,227.29 төгрөг шаардана. Эвлэрэх саналыг нь сонсъё гэж бодож байна.

гэдэг нь гэрээн дээр байгаа юм. Улмаар гэрээгээр үнийг тохирсон байдаг. Гэрээний 3.5-д энэ талаар тодорхой заасан. Орцонд ямар нэг зөрүү байхгүй. Нийлүүлж байгаа зүйл нь ижил юм. Үнэ тодорхой бөгөөд хариуцагчийн хүсэлтээр бага зэрэг буулгаж байсан. 4 тэр бум төгрөг өгсөн гэдгийг яаж гаргаж ирж байгааг ойлгохгүй байна. 5 хувь нь 148,416,348.44 төгрөг, шатахуун нь 234,028,630 төгрөг манай авсан бэлэн мөнгө нь 1,916,012,836 төгрөг юм. Үүнээс хариуцагчийн нийлүүлсэн материалаар өөр газар бетон нийлүүлсэн нь 27,696,332.74 төгрөгийг хасаад 642,172,817.75 төгрөг төлбөр төлөгдөөгүй дээр алданги нэмсэн юм. Нэхэмжлэлээр зөвхөн маркийн бетоны төлбөр дутуу гэж гаргаж байгаа юм. Талуудын актаар маркийн бетоны үнэ төлөгдөөгүй. Бусад нь төлөгдсөн юм. Хэргийн 28, 29 байгаа баримтаар 7,391.75 м.куб-г нийлүүлсэн нь нотлогдоно. Гэрээнд зааснаас элс, түүний тээвэр, хариуцагчийн нийлүүлсэн цемент болон дайрга хасаад 208,161 төгрөгөөр нэхэж байгаа юм. Хэрэг дотор хариуцагчид өгсөн нэхэмжлэхээ өгөөгүй.

 

1.2.        Хариуцагчтай ярьж байгаад төлөх төлбөр буюу авах мөнгөний хэмжээгээр нэхэмжлэл бичиж өгдөг. Тодруулбал хариуцагчийн шилжүүлэхээр боломжтой гэсэн дүнгээр нэхэмжлэх бичиж өгдөг байсан юм.

1.3.        гэдэг нь тухайн маркийн бетон зуурмаг юм гэв.

 

2.                   Хариуцагч “******* ******* *******” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “******* Эко Транс ХХК-аас Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 963,259,227.29 /есөн зуун жаран гурван сая хоёр зуун тавин есөн мянга хоёр зуун хорин долоо/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус дүүргийн шүүхэд гаргажээ. Тус нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Манай компани Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу Өмнөговь аймгийн боомтод 66 га талбайд “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ыг бүтээн байгуулж 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах улсын хэмжээний томоохон төслийн бүтээн байгуулалтыг манай компани богино хугацаанд гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөөний дагуу нийт 160 гаруй аж ахуйн нэгжтэй хамтарч, тэдгээрийг удирдан зохион байгуулан бүтээн байгуулалтын ажлыг хамтран амжилттай дуусгасан.

Энэхүү төслийн хүрээнд зам талбайн бүтээн байгуулалтад шаардагдах бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэгчээр:

1.            Зэвсэгт хүчний газрын дугаар анги;

2.            “” ХХК;

3.            “” ХХК;

4.            “*******” ХХК гэх 4 байгууллагатай гэрээ байгуулж ажилласан.

Тодруулбал, “*******” ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд доорх 3 төрлийн гэрээ байгуулсан:

1.                   2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №АГГ/2303/29 “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”

2.                   2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан №АШШ/23-03-32 дугаартай “Цементээр бэхжүүлсэн суурь байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”

3.                   2023 оны 08 дугаар сарын 14-ий өдрийн №АГГ/23-03-50 дугаартай “Холигч машинаар цементээр бэхжүүлсэн суурь байгуулах ажил гүйцэтгэх гэрээг”-г тус тус байгуулж нийт 4,252,457,793.37 төгрөгөөс гэрээний холбогдох заалтын дагуу чанарын баталгааны 5 хувийг барьцаа хэлбэрээр суутган 4,039,834,903.70 төгрөгийг ******* ХХК-нд 100 хувь төлж барагдуулсан болно.

Төслийн бүтээн байгуулалтын хугацаанд бетон зуурмагт ашиглагддаг түүхий эд, бараа материал дотоодын зах зээлд байхгүй болсон тул БНХАУ-аас бэлэн зуурсан хуурай хольцыг худалдан авч, импортоор оруулж ирэн “*******” ХХК, Зэвсэгт хүчний газрын дугаар анги, “” ХХК импортоор оруулж ирсэн бэлэн зуурсан хуурай хольцоор С37 маркийн 1м  бетоныг 150,000.00 төгрөгөөр, “Эванмонгопиа” ХХК нь 1 м3-ыг 30,000 төгрөгөөр зуурч нийлүүлэх үнийн саналыг хүргүүлж, компаниуд хүлээн зөвшөөрч гүйцэтгэлийн дагуу төлбөрөө төлж байсан.

Хуурай хольцоор бетон нийлүүлэх ажилд “*******” ХХК-тай гэрээ байгуулаагүй. 150,000 төгрөгөөр бетон зуурч нийлүүлэхээр амаар тохиролцсоны дагуу ажил хийгдсэн. Энэ үнэ нь зах зээлийн дундаж үнэ бөгөөд бусад аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ, компаниудаас ирж байсан үнийн саналаар нотлогдоно.

“*******” ХХК нь импортоор оруулж ирсэн бэлэн зуурсан хуурай хольцоор С37 маркийн бетон зуурмагийн 7391.75 м3 нэгж үнийг үндэслэлгүйгээр 208,161 төгрөгөөр тооцон 642,172,818.19 төгрөгийг нэхэмжилж байгаа нь нэгдүгээрт бодит зах зээлийн үнээс өндөр, хоёрдугаарт манай санал болгосон үнийн саналыг хүлээн зөвшөөрч гүйцэтгэлийн төлбөрөө аваад явж байсан. Дээрх нийлүүлж буй бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн нэмэлт гэрээ байгуулах ёстой байтал “*******” ХХК нь өөрсдийн албан бичигт заасан үнийг тулгаж, түүнийг төлөх ёстой мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хуурай хольцоор бетон зуурах гэрээ байгуулаагүй байхад 321,086,409.1 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “******* Эко Транс” ХХК-аас Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 963,259,227.29 /есөн зуун жаран гурван сая хоёр зуун тавин есөн мянга хоёр зуун хорин долоо/ төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн “*******” ХХК-ийн нийт гүйцэтгэсэн бусад гэрээт ажлуудад үүссэн технологи, түвшний зөрүүтэй асуудлаас үүссэн хохирлоо “*******” ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно.

2.1.        Нэхэмжилж байгаа -н хуурай хольцын талаар гэрээ байгуулаагүй үнэ тохироогүй. Мөн алдангитай гэрээ байгуулаагүй. Үндсэн гэрээнд байгаа бетоны хувьд хариуцагч нь орцны зарим хэсгийг нийлүүлэхээр тохиролцсон. Цар тахлын үед чулуу нийлүүлэх боломжгүй болоод хятадаас чулуу элсний холимог оруулж ирээд бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөөд бусад компанитай гэрээ байгуулсан юм. Өөр гэрээгээр зохицуулагдах болж байгаа юм. Нэхэмжлэлд байгаа болон гэрээнд байгаа нь орц болон үнийн хувьд өөр өөр юм. Би Батнасан захиралтай утсаар яриад эвлэрэх нөхцөл ярилцмаар байна. Талууд тодорхой үнийн талаар тохиролцох боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хэрэгт гэрээ гаргаж өгсөн. гээд хольцыг тусдаа тооцож явсан. Энэ талаар үнэ тохироогүй байхад алданги ярих боломжгүй. Энэ хольцыг 4 байгууллагаас авч байсан байдаг. Энэ талаарх гэрээг хэрэгт өгсөн. Цар тахлаас болж хятадаас өөр үнэтэй зүйл орж ирсэн тул өөр бүтээгдэхүүн юм. Гэрээний дагуу гэсэн ажил яваагүй. Хариуцагч үүнийг аваагүй үнэ тохироогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна. Хариуцагч нь автомат удиртгалтай терминал байгуулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ ажил дээр нэхэмжлэгч орж ирсэн. Анх орж ирэхдээ өөр компанийн туслан гүйцэтгэгчээр орж ирээд өөр ажил хийж байгаад бетон нийлүүлэх болсон юм. Нэхэмжлэгчээс 4,252,457,793 төгрөгийн ажил үйлчилгээ аваад 4,039,834,903 төгрөг төлсөн. Үүний зөрүү нь гүйцэтгэлийн чанарын баталгааны 5 хувь юм. Бусад төлөх төлбөрөө төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр байхгүй. Бид ийм үнээр буюу 208-р авах байсан бол авахгүй байсан юм. Өөрсдийн үнийг тулгаж зарсанд тооцож болохгүй. Үнийг заримдаа урьдчилж авдаг байсан байдаг. Энэ нь гүйцэтгэлтэй уялдахгүйгээр ойлголцоод ажилладаг байсан юм байна лээ. Бид нарын тооцоогоор болчихлоо гэж үзэж байсан. Нарийн ширийн асуудлыг мэдэхгүй тул мэргэжлийн хүн оролцуулъя гэж байсан юм.

Бетоны орц өөрчлөгдөж байна. Орц нэмэгдэж байна гэдэг нь үнэнд өөрчлөлт орох ёстой. Уг нь хурлаар ярилцаж тохиролцсон байдаг. Ингэхдээ 150,000-р тохиролцож байсан юм. Бид энэ үнээр авсан гэж үзэж байгаа юм. Бид 208,000-р аваагүй. Бид зарим зүйлийг нийлүүлж эхлэхэд үнэнд өөрчлөлт орох ёстой. Цар тахлаас болж бид хуурай хольцыг гадаадаас оруулж ирж байсан. Нэхэмжлэгч нь ус, нэмэлт хийгээд л бетоноо зуурч байсан. Хамтарч бүтээгдэхүүн хийсэн тул үнийг бид 150,000 гэж үзэж байгаа юм. 4 тэр бумыг төлсөн гэдэг нь өмнөх ажилтай цугт нь хамаарч байгаа юм. 159,000 төгрөгийн төсвийг хариуцагч хүргүүлж байсан юм. Аль аль нь гэрээгээр тохиролцоогүй юм бол яаж үнийг тогтоох юм бэ. Хурлаар 150,000 төгрөгөөр тохирсон. Энэ үнээр өөр компанитай гэрээ байгуулсан. 159,000 төгрөгөөр төсөв өгч байсан. Хэмжээг хэлж мэдэхгүй байна. Манай нийлүүлэх хольцын үнэ болон гаалийн бусад зүйл нэмэгдсэн юм. Бидний ачаалал нэмэгдсэн юм. Манай нийлүүлдэг юм ихэссэнээрээ. Гэхдээ нарийн мэдэхгүй байна.

Нэхэмжлэл нь анхнаасаа бүрдүүлбэр хангагдаагүй. Мөн шүүхийн харьяалал зөрчигдсөн. Хуулийн 38.9-р баримт гаргуулах боломж нь шүүхийн эрхэд байгаа юм. Талууд 2 өөр үнэ ярьж хоорондоо тохиролцоогүй байхад шүүх хэний үнийг барих нь ойлгомжгүй байна. 208,161 төгрөг гэж үнэ тогтоосон баримтгүй. Энэ үнийг тогтоосон гэдгээ нэхэмжлэгч тал нотолсонгүй гэв.

 

3.            Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: өөрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ /хх8-19/, нууц хадгалах гэрээ /хх20-21/, хөдөлмөрийн аюулгүй байдаг, эрүүл ахуйн нөхцөлийг хангах хариуцлагын гэрээ /хх22-24/, авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх25-26/, гүйцэтгэлийн тооцоо /хх27/, терминал барих төсөл 2 ширхэг /хх28, 29/, Голомт банк дахь өөрийн дансны хуулга /хх30-37/, үнийн задаргаа /хх38-39/, 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 001/23-167, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/24-112, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 001/24-37, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 001/24-51 дүгээр албан тоот /хх40, 42, 43, 44/, нэг үнийн төсвийн задаргаа /хх41/, нэгж үнийн төсвийн задаргаа /хх80-81/, CD

3б. Хариуцагчаас: Гэрээний гүйцэтгэл /хх96/, Цемент бэхжүүлсэн суурь байгуулах ажил гүйцэтгэх гэрээ /хх97-104/, гэрээний гүйцэтгэл /хх105/, холигч машинаар цементээр бэхжүүлсэн суурь байгуулах ажил гүйцэтгэх гэрээ /хх106-112/, бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ /хх113-123/, терминал барих төсөл /хх124/, бетон зуурмагийн гүйцэтгэл /хх125, 126/, бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ /хх127-136/, терминал барих төсөл 4 ширхэг /хх139, 140, 141, 142/, бетон зуурмагийн гүйцэтгэл /хх143/, терминал барих төсөл 3 ширхэг /хх144, 145, 146/, бетон зуурмагийн гүйцэтгэл /хх147/, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар 2 ширхэг /хх148, 149/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх150/, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх151/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх152/, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар 3 ширхэг /хх153, 154, 155/, төслийн  танилцуулгын хуулбар /хх156-194/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 173,487,241.93 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 789,771,985.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүрэгт үндсэн төлбөр 642,172,818.19 төгрөг, алданги 321,086,409.10 төгрөг, нийт 963,259,227.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч “******* ******* *******” ХХК нь төлбөрийг бүрэн төлсөн, С-13 маркийн бетоны үнийг тохиролцоогүй гэж маргаж байна.

 

4.            Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь хуралдааныг хойшлуулах, үзлэг хийх, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай хүсэлт гаргасан. Улмаар хуралдааныг завсарлуулж дээрх хүсэлтүүдийг хангаахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Ийнхүү хүсэлтийг хангахаас татгалзсантай холбогдуулан хариуцагчийн төлөөлөгч нь шүүгчийг татгалзах тухай хүсэлт гаргасан. Гэвч хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэснээр шүүгчийг татгалзан гаргах үндэслэл үүсэхгүй бөгөөд нэгэнт шүүхээр хэргийг хэлэлцэж эхэлсэн тул тухайн хүсэлтийг гаргаагүйд тооцож, хуралдааныг үргэлжлүүлсэн.

4.1         Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед хавсарган ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэвч ийнхүү дээрх хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан бүрдүүлбэр хангахгүй байгаа нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д хамаарах боловч энэхүү зүйлийн 65.1.11-д заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д хамаарахгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Улмаар нэхэмжлэгч нь уг баримтыг шаардлага хангаж ирүүлээгүй бөгөөд нэгэнт иргэний хэрэг үүсгэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Цаашлаад хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байх тул тэмдэгтийн хураамжийн асуудлыг шүүх хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар уг тэмдэгтийн хураамжийн баримтыг гаргуулах нь зүйтэй гэх санал гаргаж байх боловч энэ талаар нэхэмжлэгч тал хүсэлт гаргаагүй. Иймд нотолгооны хуваарилалтын хувьд нэхэмжлэгчид хамаарах баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтгүйгээр хариуцагч талын саналаар шүүх дээрх хуулийг хэрэглэж нотлох баримт гаргуулах үндэслэлгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2023 оны тогтоолд тайлбарласан байгааг дурдав.

4.2         Хэргийн харьяаллын хувьд маргаж буй гэрээнд дурдсан хаягийн дагуу нэхэмжлэл гаргасан байна. Шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Хариуцагчийн төлөөлөгч Л.Жавхлантын шүүхэд ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд хариуцагч нь Баянзүрх дүүрэгт оршин байна. Энэ талаарх хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэж, шүүгчийн захирамж гарсан бөгөөд үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан. Иймд хэргийг шилжүүлэх болон дээрх асуудлаар хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дахин гаргасан тайлбар үндэслэлгүй. /хх72/

 

5              Зохигчид 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэсэн нэртэй гэрээ байгуулжээ. /хх8-19/

Гэрээний 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь тохиролцсон нөхцөл, шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч нь төлбөр төлөхөөр тохиролцсон байна. Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь эд зүйлийг хүлээн авч тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

Гэрээний 4.1-т зааснаар нэхэмжлэгч 3 өөр маркийн бетон зуурмаг нийлүүлэх, улмаар марк тус бүрээр нэгжийн үнийг харилцан тохиролцсон байна.

Зохигчид нь нийлүүлсэн бүтээгдэхүүн тус бүрээр акт үйлдсэн бөгөөд хариуцагч тал нь энэхүү акт үйлдэгдсэн үйл баримтын талаар маргаагүй. /хх28, 29/

5.1         Нэхэмжлэгч нь актын дагуу маркийн бетоноос бусад бүтээгдэхүүний үнэ төлөгдсөн. Харин маркийн бетоны хувьд хариуцагч нь үнийг зөвшөөрөхгүй байсан тул тооцоонд оруулаагүй. Бид гэрээнд заасан үнээс доогуур тооцсон. Учир нь хариуцагчаас элс нэмж нийлүүлсэн гэж тайлбарласан.

Хариуцагч нь бид бүтээгдэхүүн үйлдвэрлэх орцод гэрээнд зааснаас илүү зүйл нийлүүлсэн, улмаар ийнхүү нийлүүлэхэд бусад зардал буюу тээвэр, татвар зэргээр нэмэлт зардал гарч байгаа тул гэрээний үнэнд өөрчлөлт орох ёстой гэж тайлбарлаж, улмаар маркийн бетоны үнийг талууд тохиролцоогүй гэж маргаж байна.

 

6              Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд харилцан тохиролцож тодорхойлох бөгөөд гэрээний 4.9-д зааснаар гэрээний үнэнд өөрчлөлт оруулж болохоор заасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* нь бетон зуурмагийн хольцод хариуцагч тал нийлүүлэхээр гэрээний 3.5-д зааснаас илүү орц нийлүүлсэн тул гэрээний үнэнд өөрчлөлт оруулсан гэж тайлбарласан. Цаашлаад нэхэмжлэгч нь маркийн бетоны  нэгжийн үнийн тооцооллыг шүүхэд ирүүлсэн боловч уг тооцооллыг гаргасан үндэслэлийг нотлоогүй. Өөрөөр хэлбэл тухайн үнэ тооцогдох болсон зардлын талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу шүүхэд ирүүлээгүй. /хх41, 38-39/

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-д зааснаар маркийн бетон зуурмагийн өөрчилсөн үнийн саналыг хүргүүлээд хариу мэдэгдээгүй тохиолдолд хүлээн зөвшөөрсөнд тооцдог. Гэвч нэхэмжлэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 001/23-167 дугаар нэгж үнэнд өөрчлөлт оруулах тухай албан тоотод хариу авах хугацаа заагаагүй бөгөөд хариуцагч талд хүргүүлсэн баримтгүй.

Цаашлаад гүйцэтгэлийг баталгаажуулсан актад маркийн бетоны нэгжийн үнэ, нийт тооцох мөнгөн дүн тооцогдоогүй байгаа нь талууд үнийн хувьд маргаантай байсныг нотолж байна. /хх29/

Иймд зохигчид маркийн бетон зуурмагийн нэгжийн үнэнд өөрчлөлт орох шаардлага үүссэнийг хэн аль нь зөвшөөрч байгаа болов тухайн нэгжийн үнийг шинээр харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

Харин хариуцагчийн төлөөлөгч нь тухайн бүтээгдэхүүний нэгжийн үнийг 159,000 төгрөгөөр тооцож авах талаар санал гаргаж байсан гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлөөлөгч нь маркийн бетон зуурмагийг 159,000 төгрөгөөр авахаар хариуцагч тал санал гаргаж байсныг зөвшөөрч байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн маркийн бетон зуурмагийн нэгжийн үнийг гэрээнээс бууруулж тооцсон гэх тайлбар нь тухайн үнийн талаар тохиролцсон гэх үндэслэл болохгүй. Учир нь зохигч маргаж буй бүтээгдэхүүний нэгжийн үнэнд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэнийг зөвшөөрч байсан боловч шинэчилсэн үнийн талаар харилцан тохиролцоонд хүрээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь маргаж буй зүйлийн нэгжийн үнийн талаарх өөрийн тайлбарыг нотлоогүй тул   маркийн бетон зуурмагийн нэгжийн үнийг тухайн үед хариуцагчийн гаргаж байсан саналын дагуу 159,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй юм.

Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэлийн актаар талууд 7,391.76 м.куб зуурмагийг хариуцагчийн нэмэлтээр нийлүүлсэн хольцоор үйлдвэрлэсэн тоо хэмжээний талаар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх29/

6.1         Гэрээний 4.3-т зааснаар гэрээний үнэнд татвар тооцогдсон байхаар талууд тохиролцжээ. Талуудын тохиролцсон актаар маргаж буй зуурмагийг оролцуулахгүйгээр нийт 1,299,683,890.58 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Дээр дурдсанаар гэрээнд уг үнэнд татвар тооцогдсон талаар заасан тул энэ үнэнд НӨАТ тооцох үндэслэлгүй.

Улмаар нэхэмжлэгч нь маргааны зүйл болох маркийн 7,391.76 м.куб бетон нийлүүлснийг 159,000 төгрөгөөр тооцвол 1,175,289,840 төгрөг юм.

Дээрхийг нэгтгэн тооцвол нэхэмжлэгч нь 1,299,693.890.58 төгрөгийн маргааны зүйлд хамааралгүй бөгөөд үнэ нь төлөгдсөн бүтээгдэхүүн дээр маркийн 1,175.289.840 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн тул нийт нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ нь 2,474,973,730.58 төгрөг юм.

6.1.1     Нэхэмжлэгч нь хариуцагчийг мөнгөн хэлбэрээр 1,916,012,839 төгрөг, шатахуунаар 234,028,630 төгрөг, бараа материалаар 27,696,332.72 төгрөг, нийт 2,177,737,801.72 төгрөгийн төлбөр төлсөн гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтуудыг шүүж үзэхэд маргаж буй гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч нь мөнгөн хэлбэрээр нийт 1,916,012,839.40 төгрөгийн төлбөр төлжээ. /хх148-155/

Ийнхүү мөнгөн хэлбэрээр төлөгдсөн 1,916,012,839.40 төгрөг дээр шатахуунаар төлсөн 234,028,630 төгрөг, бараа материал /нэмэлт хольц/-аар төлсөн 27,696,332.72 төгрөгийг нэмбэл хариуцагчийн төлсөн нийт төлбөр нь 2,177,737,802.12 төгрөг болно.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн нийлүүлсэн нийт бүтээгдэхүүний үнэ 2,474,973,730.58 төгрөгөөс төлөгдсөн төлсөн төлбөр болох 2,177,737,802.12 төгрөгийг хасвал хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 297,235,928.46 байна.

6.1.2     Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* нь гэрээнд зааснаар чанарын баталгааны 5 хувийг төлөх төлбөрт оруулаагүй. Өөрөөр хэлбэл, шаардах эрх үүсээгүй байгаа талаар тайлбарласан. Гэрээний 4.5-д нэхэмжлэгчийн нийлүүлэх бүтээгдэхүүнд 3 жилийн баталгаа гаргах, баталгаанд үнийн дүнгийн 5 хувийг авч үлдэх талаар талууд тохиролцсон. Мөн гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүний нийт үнийн дүнг заагаагүй бөгөөд гэрээний 4.1-д зааснаар гүйцэтгэлээр тохиролцохоор заасан байна.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэлтийн гүйцэтгэлийн акт болон дээрх тооцооллоор нийт 2,474,973,730.58 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн тул 5 хувь болох 123,748,686,53 төгрөгийн үнийг хариуцагч төлөх хугацаа болоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний баталгааны 3 жилд хамаарах үнийг нэхэмжлээгүй буюу энэ талаар маргаагүй.

Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргээс баталгаа буюу шаардах эрхийн хугацаа болоогүй 123,748,686.53 төгрөгийг хасвал хариуцагчийн энэ нэхэмжлэлийн дагуу гүйцэтгээгүй үүрэг нь 173,487,241.93 төгрөг байна.

Тодруулбал, шүүх ийнхүү гүйцэтгээгүй үүргийг тооцоолохдоо баталгааны 5 хувийг хассан тул шаардах эрх үүссэн үед нэхэмжлэгч нь энэхүү 5 хувьд хамаарах мөнгөн хөрөнгийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү баталгааны 5 хувь болох 123,748,686.50 төгрөгт холбогдох асуудлын талаар шүүх шийдвэр гаргаагүйг дурдав.

 

7              Гэрээний 9.3-т хариуцагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Цаашлаад, гэрээний 7.6-д гэрээнд заасан журам, графикийн дагуу төлбөр төлөхөөр зохицуулжээ. Улмаар төлбөр төлөх хуваарь үйлдэгдээгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч С.ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Мөн гэрээний 4.8-д хариуцагч нь төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор төлбөр төлөхөөр журам тогтоосон. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч С. нь гүйцэтгэлээр нэхэмжлэх өгч байгаагүй, харин хариуцагчийн төлөх боломжтой гэж хэлсэн мөнгөн дүнгийн хэмжээгээр тухай бүр нэхэмжлэх өгч байсан гэж тайлбарлаж байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр нэхэмжлэх өгөөгүй, өөрөөр хэлбэл төлбөрийг шаардаагүй байх тул хариуцагчийг гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчид гэрээний дагуу алданги шаардах эрхгүй үүсээгүй.

 

8              Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамжийн талаарх баримт нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй тул хураамж төлөөгүй гэж үзэж нэхэмжлэгчээс нөхөн гаргуулна. Харин нэхэмжлэгч нь бодит байдалд хураамжийг төлсөн бол тухайн баримтыг шаардлага хангасан хэлбэрээр хавсаргаж, хүсэлт гаргах замаар уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах эрхтэй.

 

9              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “******* ******* *******” ХХК-с 173,487,241.93 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 789,771,985.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,974,246.14 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,025,386.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.ГАНБОЛД