Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2024/04743

 

 

 

 

 

 

                            2024        10         

                      101/ШШ2024/04743

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд дарж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “******* ******* *******” ХХК /рд:*******/,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цогцолбор, ******* байрны 1 дүгээр давхрын 1015.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2 дугаар давхрын 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд тавигдсан хоригийг цуцлах арга хэмжээ авхуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, Н.*******, хариуцагчийн төлөөлөгч М.,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “******* ******* Инвестмент” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.*******, Н.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн 101\ГХ2019\ дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 227 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Цэрэнхандаас төлбөр төлөгч “” ХХК-д холбогдуулан албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ******* цогцолбор, 1 дүгээр давхрын 1015,98 м.кв, 2 дугаар давхрын 786,08 м.кв бүхий үйлчилгээний талбайнуудыг 2020.05.08-ны өдрийн \35, \36 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудаар битүүмжилж, мөн өдрийн \36, \37 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай" тогтоолуудаар хураан авах ажиллагаа хийгдсэн.

2.             Гэвч шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч “” ХХК-ийн хөрөнгө гэж үзэж битүүмжилж, хураан авсан дээрх эд хөрөнгө нь “******* ******* Инвестмент” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд манай компаниас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу дээрх хөрөнгүүдийг битүүмжлэх жагсаалтаас хасуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин анхан шатны шүүхээс манай компанийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхтэй этгээд болох нь нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаагүй шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, манай компанийн өмч мөн эсэх нь тодорхойгүй учраас хөрөнгө битүүмжилсэн асуудлаар гомдол гаргах эрхгүй гэж дүгнэсэн.

3.             Иймд, манай компаниас битүүмжлэгдсэн хөрөнгүүдийн өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.15-ны өдрийн 181/ШШ2021/ дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-д “...Руби гаонет *******” ХХК-ийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ******* хороо, ******* хороолол, Улаанхуаран гудамж ******* байрны үйлчилгээний зориулалт бүхий 1-р давхрын 841.06 м.кв, 2-р давхрын 1013.79 м.кв талбай бүхий хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай’’ гэж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

4.             Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэртэй холбогдуулан “ ” ХХК (“” ХХК-с төлбөр авагч)-с 2022.03.11-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гэж заасны дагуу хянаж 2022.04.21-ний өдөр дугаартай тогтоолоор уг хүсэлтийг хэлэлцэхээс татзаж шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “ ” ХХК-ийн хүсэлтийг хянасан нь өөрөө тус шүүхийн 2021.06.15-ны өдрийн 181/ШШ2021/ дугаартай шийдвэр хүчин төгөлдөр мөн болохыг нотолж байна.

5.             Манай компаниас 2022.02.01-ний өдөр дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хавсарган эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлсэн албадлагын арга хэмжээг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан.

6.             Гэвч манай компаниас гаргасан гомдлыг шийдвэрлэхгүй байсан тул 2022.05.26-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.д гомдол гаргасан бөгөөд тэрээр манай компанийг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх тухай албан ёсны мэдээлэл авахыг хүссэн. Тиймээс бид Сүхбаатар дүүргийн шүүхийн тамгын газарт хүсэлт гаргаж манай компанийг өмчлөгчөөр тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.15-ны өдрийн 1199 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсныг баталгаажуулсан албан бичгийг авч шийдвэр гүйцэтгэгчид гаргаж өгсөн.

7.             Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч Б. нь хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар байсан тул 2022.06.21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад гомдол гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Э.ээс 2022.07.21-ний өдөр бидэнд гомдлын хариу өгөхдөө манай компанийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг хэрхэн дүгнэсэн тухай огт дурдаагүйгээр зөвхөн өмнөх шүүхийн шийдвэр буюу өмчлөгч эсэх нь тодорхойгүй гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэж гомдлыг хангаагүй шийдвэрлэсэн.

8.             Улмаар 2022.07.29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга бөгөөд хурандаа Д.Загджавт гомдол гаргасан бөгөөд 2022.08.22-ны өдрийн 3-1\1308 тоот албан бичгээр манай компаниас гаргасан гомдлын дагуу шийдвэрлэх даалгаврыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад хүргүүлсэн. Харамсалтай нь манай компани шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилж, хураан авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгч мөн болохыг шүүхээс тогтоож, дээд шатны захиргааны байгууллагаас битүүмжилж, хураан авах хөрөнгийн жагсаалтаас хасах даалгаврыг өгсөн атал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шүүхийн болон дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байгаагийн улмаас 4 (дөрөв) жил гаруй хугацаанд өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж чадахгүй эрх ашиг хөндөгдсөөр байна.

9.             Бид дээрх асуудлаар тус газрын холбогдох хүмүүстэй уулзалт хийж, шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгсөн боловч төлбөр төлөгч “Хуур магнай” ХХК-г “шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгагдаж байгаа бөгөөд уг хэрэг бүртгэлийн хэргийг шийдвэрлэж дууссаны дагуу манай компанийн хураагдсан хөрөнгийг асуудлыг шийдвэрлэх боломжтой тухай мэдэгдсэн.

10.          Бидний зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан гомдлын дагуу явагдаж буй дээрх хэрэгт бүртгэлийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд Нийслэлийн прокурорын газраас уг хэрэг бүртгэлийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулахад эрүүгийн хэрэг үүсгэхээс татзан шийдвэрлэж, зохих хариуг танай байгууллагад хүргүүлсэн талаар мэдэгдсэн. Харин “Рибү ******* инвестмент" ХХК буюу манай компанийн энэ хэрэгт хамааралгүй учир албан ёсны хариу өгөх боломжгүй гэх хариуг өгсөн.

11.         Түүнчлэн бидний зүгээс энэ хугацаанд тус байгууллагаас манай компанийн өмчлөлийн хөрөнгийг “Хуур магнай” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хураагдсан талаар удаа дараагийн гаргасан гомдлыг шийдвэрлэхгүй байгаа тул 2022.11.-ны өдөр “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”-д “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цогцолбор ******* байрны 1 дүгээр давхрын 1015.98 м.кв, 2 дугаар давхрын 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах жагсаалтаас хасахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин гаргасан.

12.         Уг нэхэмжлэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.23-ны өдрийн дугаартай захирамжаар хүлээн авахаас татзаж, 2022.12.13-ны өдрийн 604 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн 604 дугаартай тогтоолын ҮНДЭСЛЭХ хэсэгт “...Өмчлөгчөөр тогтоолгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно. ” гэж заасны дагуу оролцох эрх үүссэн гэж үзнэ. Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цогцолбор 18 дугаар байрны 1 дүгээр давхрын 1015.98 м.кв, 2 дугаар давхрын 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах жагсаалтаас хасахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч талуудаас ирүүлсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд гүйцэтгэсэн арга хэмжээг хүчингүйд тооцно. ” гэж зааснаар хандах эрхтэй байна" гэж дүгнэсэн.

13.         Өөрөөр хэлбэл манай “******* ******* *******” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хураагдсан маргаан бүхий 1, 2 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг шүүх тогтоосон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу дахин шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй, мөн хуулийн 44.6-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргах эрх нь нээлттэй бөгөөд ханттай болохыг шүүхээс тогтоогоод байна.

14.         Иймд 2023.09,27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д заасан журмын дагуу ман компанийн өмчлөлийн хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цогцолбор ******* байрны 1 дүгээр давхрын 1015.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2 дугаар давхрын 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлсэн албадлагын арга хэмжээг хүчингүй болгуулах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан.

15.         Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх гомдлыг тодорхойгүй шалтгаанаар шийдвэрлэхгүй байсан бөгөөд 2024.02.05-ны өдрийн 4-227/ дугаартай “... “******* ******* инвестмент” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч мөн шүүхийн 2022.10.30-ны өдрийн 3766 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээх боломжгүй байна.” гэх агуулга бүхий үндэслэлгүй хариуг, гомдол өгснөөс хойш 6 сарын дараа буюу 2024.04.01-ний өдөр бидэнд өгсөн.

.         Нийслэлийн шүүхийн шийдвэр газрын хэлтсийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.ийн дээрх 4-227/ дугаартай хариу нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, манай компанийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд буюу өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн асуудлаар удаа дараа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд огт дүгнэлт өгөөгүй байна.

17.         Уг “Хариу мэдэгдэх хуудас”-т дурдсанчлан “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.30-ны өдрийн 3766 дугаартай шийдвэр” гэх шийдвэр огт байхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дараах нөхцөл байдлууд тогтоогдсон.

•       2020.07.09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан журмын дагуу өөрийн өмчлөлийн хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.30-ны өдрийн 3766 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж 2020.12.30-ны өдрийн 56 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2021.09.09-ний өдрийн дугаартай магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

•       Уг шийдвэрт “маргаан бүхий хөрөнгүүд нь манай компанийн өмч мөн эсэх нь тодорхойгүй, нотлогдохгүй байгаа тул хөрөнгө битүүмжилсэн асуудлаар гомдол гаргах эрхгүй” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн.

•       2020.12.15-ны өдөр манай компанийн       зүгээс  маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгч болохыг тогтоолгох, “******* ******* инвестмент" ХХК-ийн өмчлөлд бүртгэхэд саадгүй болох тухай тодорхойлолтыг улсын бүртгэлд гаргаж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.15-ны өдрийн 1199 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон.

•       2022.03.11-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч “ ” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шинээр илэрсэн нөхцөлөөр хянуулах хүсэлт гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.21-ний өдөр дугаартай тогтоолоор хүсэлтийг хангахаас татзаж шийдвэрлэсэн.

•       2022.11.-ний өдөр манай компанийн зүгээс дахин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.23-ны өдрийн дугаартай захирамжаар хүлээн авахаас татзаж, 2022.12.13-ны өдрийн 604 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

•       Ингэхдээ шүүхээс нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ““Руби ******* *******” ХХК нь маргаан бүхий эд хөрөнгүүдийн өмчлөгч болох нь тогтоогдсон тул дахин нэхэмжлэл гаргах шаардлагагүй, харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхэд ханттай" гэж дүгнэсэн.

•       Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр газраас төлбөр төлөгч “Хуур магнай” ХХК-г шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татзаж шийдвэрлэсэн.

18.         Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б. нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1199 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай захирамж, 604 тогтоолуудаар тогтоогдсон үйл баримтуудад огт дүгнэлт өгөлгүйгээр манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Хуур магнай" ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд битүүмжилж, хурааж авсан нь манай компанийн эрх ашгийг ноцтой хохироож байна.

19.         Иймд манай компанийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ч.Оюунцэцэгт 2024.04.08-ны өдөр гаргасан бөгөөд 2024.06.21-ний өдрийн 9-1/1950 дугаартай албан бичгээр “...Хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй байна.” гэх хариуг ирүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлага:

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасныг үндэслэн манай “******* ******* инвестмент” ХХК-ийн өмчлөлийн дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд тавигдсан хоригийг цуцлах арга хэмжээг авч өгнө үү.

Үүнд:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цогцолбор ******* байрны

1)   1 дүгээр давхрын 1015.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

2)   2 дугаар давхрын 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

1.1.        Нэхэмжлэгч нь 2017 онд үүсгэн байгуулагдсан. Гадаадын хөрөнгө оруулалттай. Улмаар Хуур магнайд хөрөнгө оруулж, үл хөдлөх эд хөрөнгө барьсан. Хөрөнгө оруулалтад үл хөдлөх шилжүүлэхээр тохирсон. 1, 2 давхрын үйлчилгээний талбайг эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэхээр бүртгэлийн хэлтэст хүсэлт ирүүлж бүртгэл хийлгэсэн. Үүнээс хойш уг үл хөдлөхийг эзэмшиж ашиглаж байна. Дээрх хөрөнгийг бусдад худалдах сонирхолтой байсан. Шууд шилжүүлэх үүднээс өмчлөх эрхийн гэрчилгээ авалгүй урьдчилсан тэмдэглэгээтэй байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэлээс тухайн эд хөрөнгө дээр албадах ажиллагаа явагдаж, битүүмжилж, хураасан. Уг эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө тул жагсаалтаас хасуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шат нь өмчлөгч биш гэж үзээд эхлээд хангахгүй гэсэн. Үүний дагуу өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргаж өмчлөгч болсон. Улмаар шинээр илэрсэн нөхцөлөөр хэргийг хянуулах гэсэн боловч татзсан. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгох хүсэлт гаргасан. Хүсэлтийг шийдвэрлээгүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч хүсэлтийг шийдээгүй тул ШШГЕГ-т гомдол гаргасан. Гэтэл гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн. Дараа нь ШШГЕГ-н даргад гомдол гаргасан боловч гомдлыг шийдвэрлэхийг НШШГГ-т даалгасан. Гэтэл НШШГГ газар нь дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм. Ингэхдээ шийдвэрийг биелүүлэхгүй зайлсхийсэн талаар эрүүгийн журмаар шалгаж байгаа гэдэг. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэхээс татзсан байдаг. Ингээд манай гомдлыг шийдвэрлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татзсан бөгөөд захирамжид гаргасан гомдлыг хангаагүй. Ингэхдээ ажиллагааны талаар шийдвэр гүйцэтгэгчид даалгах учиртай талаар тайлбарласан. Улмаар эрх бүхий этгээдэд гомдол гаргасан. Иймд битүүмжилсэн жагсаалтаас хасах, эрх түдгэлзүүлснийг хүчингүй болгох талаар хүсэлтээ гаргаж байсан. Энэхүү хүсэлтийг 6 сарын дараа хангахгүй гэсэн хариу өгсөн юм. Иймд хуулийн 44.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн жагсаалтаас хасаж, эрхэд тавьсан хоригийг цуцалж өгнө үү.

Өмнөх 3 шатны шүүх нь нэхэмжлэгчийн өмч гэдэг нь тогтоогдоогүй гэдэг. Үүний дагуу бид нэхэмжлэл гаргаж өмчлөгчөөр тогтоолгосон. Өмнө нь өмчлөгчөөр тогтоогоогүй байсан тул дахин нэхэмжлэл гаргасан юм. Ингэхдээ урьдчилж шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргаад хүлээн аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Өмчлөлийн холбоотой маргааныг шүүх шийдвэрлэхдээ бүх үйл баримтыг дүгнэж шийдвэр гарсан. 2 компаниас өмчлөх эрх шилжүүлж аваад байгаа. Тухайн үед өмчлөх эрх бүртгэгдээгүй байсан. Барилга нь 20 онд баригдаж дуусаад улсын комисс  авсан. Бид 2017 онд эрх шилжүүлж авсан. Өмчлөх эрх бүртгүүлээд худалдах нь татвартай холбоотой байсан юм. Өмчлөх эрх хуулийн 110.1-д зааснаар үүсдэг. Улсын комиссын акт, улсын бүртгэлийн тоот нь барилгатай холбоотой биш тул Хуур магнай өмчлөгч биш юм. Хариуцагчийн төлөөлөгчийн битүүмжлэхэд үндэслэл болгосон баримт нь хэрэгт хамааралгүй тул гаргуулах шаардлагагүй юм. Учир нь нэгэнт өмчлөгчөөр тогтоогдсон. Хариуцагчийн хэлж байгаагаар Хуур магнай өмчлөгч байсан гэх боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Шүүхийн шийдвэрээр хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг дүгнээд манайхыг өмчлөгчөөр тогтоосон. Өмнөх шийдвэрийн үндэслэл нь энэ шийдвэрийн үндэслэлээс ялгаатай юм.

1.2.        Шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагад удаа дараа хүсэлт өгсөн боловч хангаагүй гэв.

 

2.                   Хариуцагчийн төлөөлөгч М. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр “Хуур магнай” // ХХК-с 1.693.040.879 төгрөгийг гаргуулж “ ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч “Хуур магнай” ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул тус компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн дугаар хороонд байрлах 3190 м.кв талбайтай газарт тус компанийн захиалгаар баригдсан ******* цогцолбор 6 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 4,13,91,93,126,146 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн /08, 09, 10, 11, 12, 13 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн.

Төлбөрт битүүмжилсэн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “Хуур магнай” ХХ Компани бөгөөд тус барилгыг 20 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон.

Төлбөр төлөгч Хуур магнай ХХ Компаний захирал, хувьцаа эзэмшигч нь Хуур магнай ХХК, холдингс ХХК, Vision express LTD, Corporations LTD нь нэг эзэмшигчтэй буюу гийн компаниуд болох нь тодорхойлолтыг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, “ холдингс” ХХКомпаний нэр дээр орон сууц, авто зогсоолыг шилжүүлэх утга бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.

“ холдингс” ХХКомпани нь гийн хамаарал бүхий этгээд буюу түүний төрсөн охин рави гийн 100% хувьцаа эзэмшигч бөгөөд 2017 оны 09 дүгээр 25-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Хуулийн этгээд бөгөөд “Хуур магнай” ХХКомпани болон “ ” ХХКомпанид холбогдох иргэний хэргийг гурван шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсний /2018.10.-нд Улсын дээд шүүхийн топгоол гарсан/ дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нь “ холдингс” ХХКомпаний итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захирлаар ажилласан болох нь тогтоогдсон.

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар Vision express LTD  болон холдинг ХХК-уудийн эзэмшигч нь нэг хүн мөн холдинг ХХКомпани Corporations LTD нь эзэмшигч нь нэг хүн гэсэн албан бичгийг К нь гаргаж өгсөн байдаг “******* ******* инвестмэнтс” ХХКомпаний үүсгэн байгуулагч нь Ravi Jagasia бөгөөд дээрх компаниуд нь хамаарал бүхий хуулийн этгээд бөгөөд

Бүгд найрамдах Сингапур улсын иргэн , Хуур магнай ХХКомпани нь Монгол улсын хууль, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл биелүүлэн Монгол улсын хилээр гарч гарч, өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудыг ашиглан төлбөр төлөхөөс зайлсхийж, тус барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан Монгол улсын хуулийн этгээдийг хохироосон болох нь гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч “******* ******* инвестмэнт” ХХкомпани нь 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 30 өдрийн 03766 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 00924 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татзаж шийдвэрлэсэн байдаг.

Иймд “Хуур магнай" ХХКомпаний хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байх тул мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.        Баянзүрх дүүргийн шүүх Хуур магнайгаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. 2019.3.5 өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн. Ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Эд хөрөнгийг өмчлөгч нь төлбөр төлөгч Хуур магнай байдаг бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгчээс 2020.7.9-нд битүүмжилж, хураасан тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Үүнийг бүх шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаагүй. Иймд уг эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь хуульд нийцнэ. Иймд энэ асуудлыг шийдвэрлэсэн шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хуур магнайн үүсгэн байгуулагчид нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигч байдаг. Иймд ашиг сонирхол нэг тул энэ маргаан үүсээд байгаа юм. Анхнаасаа л төлбөр төлөхөөс зайлсхийгээд байдаг. Өмнө нь шийдвэртэй юм. Улсын комисст хүлээлгэж өгсөн актаар өмчлөгч гэж үзэж байгаа юм. 2019.3.21 өдрийн Хуур магнайн өмчлөлийг тодруулах тоот явуулсан. Хариу ирэхдээ Хуур магнай нь орон сууц эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байдаг. Мөн комиссын актад захиалагч нь Хуур магнай байдаг. Улсын бүртгэлийн албан тоотод Хуур магнайн захиалгаар бариулсан барилгад захиалагчийн хүсэлтээр салгаж өмчлөл бүртгэж байгаа гэсэн тоот ирсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байгаа тул энэ баримтыг гаргуулах шаардлагагүй. Өмнө нь шүүхэд гаргаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шаардлага нь энэ хэргийн шаардлагатай ижил байна гэв.

 

3.            Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0024/0010 дугаар албан тоотын хуулбар /хх10/, Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 9-1/1950 дугаар албан тоотын хуулбар /хх14/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4-227/ дугаар, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4/555 дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хх15, /, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр шийдвэрийн хуулбар /хх17-27/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03766 дугаар шийдвэрийн хуулбар /хх28-31/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар магадлалын хуулбар /хх32-35/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 00 дугаар тогтоолын хуулбар /хх36-41/, Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 1/5419 дүгээр албан тоотын хуулбар /хх42-44/, Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 00080 дугаар тогтоолын хуулбар /хх45-50/, эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар /хх51-52/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар 2 ширхэг /хх53-54, 55-56/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүгээр, 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 18400 дүгээр захирамжийн хуулбар /хх58-61, 66-68/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000604 дүгээр тогтоолын хуулбар /хх62-64/, 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн гомдлын хуулбар /хх69-71/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03374 дүгээр тэмдэглэл, 00370 дугаар тогтоол /хх78-81, 82-87/

3б. Хариуцагчаас: Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх99/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1082 дугаар магадлалын хуулбар /хх100-111/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх112/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар 2 ширхэг /хх113, 120/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хх115/, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх1/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар  /хх117-118/, мэдэгдэх хуудасны хуулбар /хх119/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02-06/1703 дугаар албан тоотын хуулбар /хх122/, өөрийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/15507 дугаар албан тоотын хуулбар /хх123/, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 10-3/953 дугаар албан тоотын хуулбар /хх124/, Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 20 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/389 дүгээр албан тоотын хуулбар /хх125/, захиалгаар барьсан орон сууцны жагсаалтын хуулбар /хх126-131/, “ холдингс” ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх132-133/, тус хуулийн этгээдийн дүрмийн хуулбар /хх134-139/, тус хуулийн этгээдийн итгэмжлэлийн хуулбар 4 ширхэг /хх140, 141, 142, /, 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 10/24 дүгээр албан тоотын хуулбар 2 ширхэг /хх144, 145/, лавлагааны хуулбар /хх146/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03766 дугаар шийдвэрийн хуулбар /хх147-153/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар магадлалын хуулбар /хх154-1/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 00924 дүгээр тогтоолын хуулбар /хх2-8/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 00 дугаар тогтоолын хуулбар /хх9-174/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, өмчлөх эрхэд тавьсан хоригийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цогцолбор ******* байрны 1 дүгээр давхрын 1015.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2 дугаар давхрын 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг цуцлах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, энэ асуудлыг шүүх өмнө нь хянан шийдвэрлэсэн гэж маргаж байна.

 

4.                   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг бид хэдийгээр өмчлөх эрх бүртгүүлээгүй байсан боловч улсын бүртгэлд тэмдэглэгээ хийлгэсэн. Улмаар өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэж тайлбарласан.

Хариуцагч нь битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан. Төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн, энэ шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж маргасан.

 

5.            Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид маргаж буй асуудлын талаар гомдол гаргаж байсан болох нь тус хуулийн этгээдийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0024/0010 дугаар, Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 9-1/1950 дугаар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4-227/ дугаар, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4/555 дугаар албан тоотоор тус тус тогтоогдсон. /хх10-13, 14, 15/

Үүнээс үзэхэд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй.

 

6.            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэрт 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 101/ГХ2019/ дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх99/

Энэхүү гүйцэтгэх хуудсанд дурдсанаар дээрх 00821 дүгээр шийдвэрээр “Хуур магнай” ХХК-с 1,684,460,626 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 8,580,253.13 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Улмаар дээрх шийдвэр, гүйцэтгэх хуудасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. /хх112/

Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зохигчдын маргаж буй  Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цогцолбор ******* байрны 1 дүгээр давхрын 1015.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2 дугаар давхрын 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192604/35, 192604/35 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн байна. /хх53-54, 55-56/

6.1.        Хариуцагч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь төлбөр төлөгч “Хуур магнай” ХХК-н өмчлөлийн эд хөрөнгө гэдэг нь төлбөр төлөгчийн эзэмшилд бүртгэгдсэн бөгөөд захиалагч нарын өмчлөлд салгаж бүртгэл хийгдэж байгаа талаарх улсын бүртгэл мэдэгдсэн. Мөн барилгыг улсын комисс хүлээн авахад захиалагчаар төлбөр төлөгч “Хуур магнай” ХХК байдаг гэж тайлбарласан. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 10-3/953 дугаар албан тоотоос үзэхэд Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 дугаар байранд 6 айлын нэр дээр салгаж бүртгэл хийгдсэн байх бөгөөд харин “Хуур магнай” ХХК нь тухайн байрны өмчлөгч мөн эсэх талаар дурдаагүй байна.

Улмаар хариуцагч нь маргаж буй эд хөрөнгийг битүүмжлэх цаг хугацаанд тухайн эд хөрөнгө нь төлбөр төлөгч “Хуур магнай” ХХК-ийн өмч байсан гэх дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Цаашлаад, зохигчид маргаж буй эд хөрөнгө нь “Хуур магнай” ХХК-ийн эзэмшилд байсан эсэх талаарх баримт, түүнчлэн барилгыг улсын комисс хүлээн авсан актыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт гаргаагүйн улмаас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан ажиллагааг хийх боломжгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

7.            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03766 дугаар шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, 18 дугаар байрны 1 давхрын 1015.98 м.кв, 2 давхрын 786.08 м.кв үйлчилгээний талбайнуудыг битүүмжилж, хураагдсан эд хөрөнгүүдээс хасуулж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн /35, /36 тоот эд хөрөнгө битүүмжлэх, /37, /38 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх28-31/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 001/ХТ2021/00 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх32-35, 36-41/

Улмаар Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 001/ШТ2022/00080 дугаар тогтоолоор “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахыг хүссэн хүсэлтийг хангахаас татзаж шийдвэрлэсэн байна. /хх45-50/

Эдгээр 101/ШШ2020/03766 дугаар шийдвэр, 56 дугаар магадлал, 001/ХТ2021/00 дугаар тогтоолоос үзэхэд тухайн маргааны шаардах эрх нь уг эд хөрөнгийн өмчлөгчид хамаарах бөгөөд “******* ******* *******” ХХК нь өмчлөх эрхтэй гэдэг тогтоогдоогүй гэж дүгнэгджээ.

Цаашлаад, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/ дүгээр шийдвэрээр “******* ******* *******” ХХК-г Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Улаанхуаран гудамж ******* байрны үйлчилгээний зориулалт бүхий 1,7.61 м.кв /1-р давхрын /153.82+687.24=841.06 м.кв/, 2-р давхрын 1013.79 м.кв/ талбай бүхий хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байна. /хх17-27/

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШТ2024/00370 дугаар тогтоолоор энэ хэргийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн бөгөөд уг тогтоол нь хүчин төгөлдөр эцсийн шийдвэр юм.

Дээрх шийдвэр, магадлал, тогтоолоос үзэхэд энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх тайлбар үндэслэлгүй.

 

8.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т зааснаар төлбөр төлөгчийн хөрөнгө буюу түүний өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх зохицуулалттай.

Хариуцагч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч “Хуур магнай” ХХК-ийн эзэмшилд байсан гэж тайлбарлаж байх боловч эд хөрөнгө өмчлөх эрх нь эзэмших эрхээс ялгаатай бөгөөд эзэмших эрхтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй. Тодруулбал, төлбөр төлөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгийг битүүмжлэх талаар хуулиар эрх олгогдоогүй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/ дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д үүссэн гэж дүгнэгджээ. /хх25-26/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

Иймд төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэх тайлбар үндэслэлгүй, өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн өмчлөлийн биш эд хөрөнгийг битүүмжилсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т нийцэхгүй тул маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасах нь зүйтэй.

 

9.            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/15507 дугаар албан тоотоор маргаж буй үл хөдөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. /хх123/

Дээрх үндэслэлээр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хуульд нийцээгүй, мөн нэхэмжлэгчийг тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг цуцлах гэх шаардлагыг хангах нь зүйтэй.

Харин  1/15507 дугаар албан тоотоор захиран зарцуулах эрхийг  түдгэлзүүлсэн бөгөөд хууль зүйн хувьд өмчлөгч нь эд хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй байдаг тул өмчлөх эрхэд тавигдсан хоригийг цуцална.

 

10.         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэрт бичигдсэн 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 101/ГХ2019/ дугаар гүйцэтгэх хуудаснаас үзэхэд уг шийдвэрээр “Хуур магнай” ХХК-с 1,684,460,626 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 8,580,253.13 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ ” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь энэ хэрэгт маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй шууд хамааралтай биш байна. Тодруулбал, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шийдвэр гараагүй. Иймд дээрх шийдвэр, гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд энэ шийдвэр саад болохгүй.

 

11.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэр, 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 101/ГХ2019/ дугаар гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цогцолбор ******* байрны 1 дүгээр давхрын 1015.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2 дугаар давхрын 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, өмчлөх эрхэд тавигдсан хоригийг цуцалсугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД