Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/04768

 

 

 

 

 

 

                             2024       10         17

            101/ШШ2024/04768

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Д.Батцэцэг, шүүгч Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “******* *******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/,

Хариуцагч:  ******* овогт *******ын /рд:/,

Хариуцагч:   овогт ын /рд: / нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 20,505,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагч Ц.ийн төлөөлөгч С., хариуцагчийн Ц.ийн төлөөлөгч С.гийн өмгөөлөгч Д., хариуцагч М.*******, хариуцагч М.*******гийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, иргэдийн төлөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д. /Мөнх кредит ББСБ/ нь ******* ******* ХХК-тай 2019 оны 10 сарын 31-ний өдөр 0102554 тоот Авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээг байгуулж УАЕ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг,

Э. /Нэт капитал ББСБ/ нь ******* ******* ХХК-тай 2018 оны 09 сарын 11-ний өдөр дугаартай Авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулж, ДГА улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг тус тус даатгуулсан байсан.

Баянгол дүүргийн дугаар хороонд байрлах Монгол кузов нэртэй авто засварын газарт 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 00 цаг 20 минут орчмын үед гал гарсны улмаас даатгуулагч Д.ын УАЕ улсын дугаартай приус 20 маркийн автомашин шатаж, 9,035,000 төгрөгийн, даатгуулагч Э.ын ДГА улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашин шатаж, 17,500,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

******* ******* ХХК нь 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 0102554 тоот *******ын гэрээний дагуу даатгуулагч Д.ын нөхөн төлбөр авах хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар 6,505,200 төгрөгийн, 2018 оны 09 сарын 11-ний өдрийн дугаартай *******ын гэрээний дагуу даатгуулагч Э.ын нөхөн төлбөр авах хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 3012001854 дүгээр тушаалаар 14,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус олгосон.

Монгол улсын Иргэний хуулийн 123 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт, Авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т тус тус заасны лагуу ******* ******* ХХК нь даатгуулагч Д.т олгосон 6,505,200 төгрөг, даатгуулагч Э.ад олгосон 14,000,000 төгрөг, нийт 20,505,200 төгрөгийн нөхөн төлбөрийн зардлаа буруутай этгээд буюу уг авто засварын газрыг ажиллуулж байсан М.*******гаас нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд хариуцагчаас 20,505,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.1.        Нэхэмжлэгч нь 2022.1.25-нд анх нэхэмжлэл гаргасан. Улмаар хамтран хариуцагч татсан. Монгол кузов засвар машин засуулахаар 2 хүн машинаа өгсөн. Эдгээр машины өмчлөгч нар нь нэхэмжлэгчид *******тай байсан тул нөхөн олговор олгосон. Гал гарсны улмаас машин шатсан байдаг. Нөхөн олговор олгосноор хуульд зааснаар болон гэрээнд зааснаар буруутай этгээдээс хохирол шаардах эрх шилжсэн. Хариуцагч *******н хувьд даатгуулагч нар нь нөхөн төлбөр авахдаа *******н нэрийг бичсэн байдаг. Ажиллагааны үед даатгуулагч гэрчийн мэдүүлэг өгөхдөө *******д машиныг хүлээлгэж өгөөд урьдчилгаа өгсөн гэж мэдүүлдэг. Мөн гэрч Энхбаатар нь засварчид гэрээгүй бөгөөд ажлын хөлсийг тухай бүр авдаг болон хариуцагч ******* нар суутгал авдаг гэдэг. Машиныг хүлээн авсан хариуцагч ******* нь машины бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой. Засварын газрын журмын 3.6.4-т зааснаар хүлээн авсан бүртгэл хөтөлж, бүрэн бүтэн байдлыг хариуцахаар заасан. Монгол улсын стандарт, дүрэм журмыг баримтлаагүй тул гал гарсан. Цуг ажиллаж байсан хүний мэдээллээр болон хариуцагч ******* нар засварын газрыг ажиллуулдаг байсан. ийн хувьд тэрээр уг засварын газрыг өөрийн өмч гэдэг. Мөн дансны хуулгаар сар бүрийн түрээсийн төлбөр авсан байдаг. Иргэний хуулийн 502-т зааснаар гэм хор учирсан бол тухайн үйл ажиллагааг явуулж байгаа эсхүл өмчлөгч хариуцлага хүлээх ёстой байдаг. Хариуцагч нь холбогдох зөвшөөрөл аваагүй байдаг. Энэ талаар баримт гаргуулъя гэхэд гарч ирээгүй юм. Тухайн газрын эзэн нь газрын эрхээ хүчингүй болгуулсан байдаг бөгөөд нь тухайн засварын газрыг бариулсан байдаг. ийн өмчлөлийн засварын газарт хариуцагч ******* үйл ажиллагаа явуулж орлого олдог байсан тул хариуцах ёстой.

Хариуцагч гэм буруутай нь тогтоогдоогүй гэдэг. Гэтэл дүгнэлтээр цахилгааны гэмтлээр гал гарсан гэж шинжээч Дөлгөөн дүгнэлт гаргасан. Байрны өмчлөгч аюулгүй байдал буюу цахилгааны асуудлыг хангаагүйн улмаас гал гарсан. Иймд буруутай юм. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зөвшөөрөл аваагүй. Хариуцагч ******* нь нэг машиныг хүлээж аваагүй гэдэг. Гэтэл 2 даатгуулагч хариуцагч *******н нэр, утсыг бичсэн байдаг. Уулзаагүй хүний талаар бичих боломжгүй. Хариуцагч нарыг хамтран хариуцагчаар татаж байгаа юм. Хариуцагч ******* нь машиныг хүлээн авсан этгээд. нь засварын газрын өмчлөгч юм гэв.

 

2.            Хариуцагч М.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ******* *******аас нэхэмжилж байгаа 20,505,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шалтгаан нь миний бие нь тус гаражид туслах ажилчин байсан болохоор надад хамаагүй болно.

2.1.        Би засварын газар туслахаар ажилладаг байсан. Машиныг аваад ажлын хөлсний талыг би авдаг байсан. Би Приус машиныг 130,000 төгрөгөөр засварлахаар авсан. Нөгөө машиныг мэдэхгүй. Тэгэхээр надаас нэхэмжилж байгаа нь буруу юм. Би нэг машинд нь хамаагүй. Гал гарах үед байгаагүй, засварын газрыг хариуцаж байгаагүй.

2.2.        Хариуцагч *******н хувьд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497-р хамааруулж байна. ******* нь гийн зөвшөөрлөөр ажиллаж байсан. Хариуцагч ******* нь -н машиныг хүлээж аваагүй нь тогтоогдсон. ын машиныг засаж байхдаа буюу өөрийн үйл ажиллагаагаар хохирол учруулаагүй. Ажил тарсны дараа харуул нь хариуцах байх. Хариуцагч нь ажлын хөлс аваад л ажиллаж байсан. Даатгуулагч бичсэнээр ******* гэм хор учруулсан гэж үзэхгүй. Хуулиар гэм хор учруулсан үйлдэл байх ёстой. Шөнө гал гарсныг ******* хариуцах уу. Засварт хүлээн авсан гэж байх боловч шөнийн цаг гэж байдаг. Ажлын бус цагаар хэн хариуцах нь байгууллагын дотоод асуудал. Хүлээж авсан боловч 24 цаг харж хамгаалах үүрэггүй. аас хүлээж авахдаа харж хамгаалах үүрэг хүлээгээгүй. Гэм бурууг хуулийн байгууллага тогтоосон зүйлгүй. Цагдаагийн байгууллага гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн. Иймд *******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.            Хариуцагч Ц.ийн төлөөлөгч С. нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчаар татсаныг миний бие эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

Учир нь Баянгол дүүрэг, дугаар хороо, Туулын 17-346 тоот өөрийн эзэмшиж байсан газартаа 9 м.кв талбайтай ажлын байрыг 2013 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд уг ажлын байрыг Ганбаа гэгчид 1 сарын 1,100,000 төгрөгөөр түрээсэлсэн. Тухайн үед түрээсийн гэрээг түүний эхнэр Д.тай бичгээр байгуулсан бөгөөд тэд уг ажлын байрыг автомашин засварын зориулалтаар ашиглаж ирсэн.

Миний бие өөрийн ажлын байрыг түрээсэлсэн учир үйл ажиллагаанд нь огт оролцдоггүй, тэд ч гэрээний дагуу түрээсийн төлбөрийг надад тухай бүр шилжүүлэн өгдөг байсан.

Гэтэл 2020 оны 02 сарын 08-ны шөнө уг ажлын байранд минь гал гарч, түрээслэн ажиллуулж байсан хүмүүсийн засаж байсан машинууд галд өртөн шатсан. Уг асуудлыг харьяаллын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 12/32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулагч утсанд бөмбөлөг үүсээгүй буюу цахилгааны хэт ачааллаас бус, өөр бусад нөхцөл байдлын улмаас гал гарсан нь тогтоогдсон.

Гал гарах үед тухайн засварын газрыг ажиллуулж байсан хүмүүс тухайн ажлын байрандаа архидан согтуурч байсан, гал эхэлж гарсан баруун урд булан буюу амралтын өрөөнөөс эхлэн гал гарсан ч тогтоогдсон.

Мөн танай шүүхэд хэлэлцэж буй хэрэгт хариуцагчаас татагдсан М.******* гэгчийг огт таньж мэдэхгүй. Иймд миний бие уг гарсан галаас үүдэж иргэдэд учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй юм.

3.1.        нь д ажлын байрыг түрээсэлдэг. Өмнө нь д түрээслүүлж байгаад солигдсон байдаг. Энэ нь түрээс авч байсан хуулгаар тогтоогдоно. Гэхдээ ажлын байр хэлбэрээр түрээсэлсэн бөгөөд харин засварын газраар түрээслээгүй. одоо алга. Зөвхөн ажлын байр түрээсэлсэн нь буруугүй. ямар нэг гэм буруугүй энэ талаар буруутай гэсэн шийдвэр гараагүй.

бол иргэн хүний хувьд ажлын байраа түрээсэлсэн. Галын аюулгүй байдлыг хангах талаар үүрэг хүлээгээгүй. архи уусан талаар мэдүүлэг хэрэгт байдаг. Тэрээр ажлын байранд согтуу үлдсэн байдаг. тамхи татаж байгаад гал гарсан талаар хэлсэн байдаг. Гамшиг судлалын дүгнэлтээр цахилгааны утсанд бөмбөлөг үүсээгүй гэдэг. Энэ нь цахилгааны холболтоос болж гал гараагүй гэдгийг хэлж байна. Дөлгөөний дүгнэлт нь хэргийн газар очоогүй, хэрэгт байгаа баримтаар гаргасан гэдгээ бичсэн байдаг. Гэтэл ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй. Гэтэл мэргэжлийн хүний дүгнэлтээр цахилгааны хэт ачааллаас гал гарсан гэдгийг үгүйсгэдэг. Мөн ажлын цаг дууссаны дараа гал гарсан гэдэг нь тогтоогддог. Гэтэл ажлын цаг дууссаны дараа өмчлөгч үүнийг хянах боломжгүй. г хамтран хариуцагчаар татаагүй нь буруу юм. хэргийг сэргээн шалгах талаар гомдол гаргаад явж байгаа юм. Эрүүгийн журмаар буруутай этгээд нь тогтоогдохоор хохирлоо нэхэх болно. Даатгалын хуулийн 4.1.3-т даатгуулагчийг заасан байдаг. Мөнгө шилжүүлсэн ББСБ нь даатгуулагч биш. Эрх шилжүүлсэн гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Кроуны хувьд мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Төлбөрийн даалгавар байх боловч шилжсэн эсэх нь тодорхойгүй. 6 саяын хувьд хэн хүлээн авсан нь тодорхойгүй. Даатгалын гэрээг нөхөн хийх боломжтой. Даатгалын гэрээг санд төлсөн бүртгэсэн баримтгүй. Даатгалын хураамж төлсөн баримтгүй. Иймд *******ын гэрээнд эргэлзээ үүсэж байна. Цахилгааны холболтоос гал гарсан гэдэг нь нотлогдоогүй. Гамшгаас хамгаалах газрын дүгнэлтээр цахилгааны холболт хамааралгүй гэдэг. Засварчид согтуу байсан талаар баримтгүй бөгөөд согтуу байсан, гал түүний хөнжлөөс гарсан талаар мэдүүлдэг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.2.        Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдийн урьдчилсан нөхцөлийг тогтоох учиртай. Хариуцагч ийн ямар буруугаас гал гарсан бэ. Гэм хор учруулсан шалтгаант холбоо байх ёстой. Цахилгааны утаснаас болж гал гарсан зүйл нотлогдоогүй. Хэргийн газарт байсан цахилгааны утсанд үзлэг хийсэн дүгнэлтэд цахилгааны утсанд бөмбөлөг үүсээгүй гэдэг. Мөн бөмбөлөг ямар шалтгаанаар үүсдэг талаар тайлбарласан. ийн буруутай үйлдлээс болсон гэх баримтгүй. Хэрэгт байгаа баримт болох нэхэмжлэгчийн захирлын тушаал байдаг. Энэ тушаал дээр нэт капитал дээр байгуулсан гэрээг үндэслэж мөнгө шилжүүл гэсэн байдаг. Үүнээс үзэхэд шаардах эрхийг хэн шилжүүлээд байгаа нь тодорхойгүй байна. Нөхөн төлбөр гаргах тушаалд заасан гэрээний дугаар нь *******ын гэрээтэй зөрдөг. Иргэний хуулийн 497-д хариуцлага хүлээх үндэслэлийг заасан байдаг. Хэрэгт байгаа баримтаар хэний буруутайгаас гал гарсан нь тодорхойгүй. Мөн хуулийн 497.2-д гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдэг боловч бид гэм хор учруулсан гэдгийг зөвшөөрөхгүй байгаа юм. Хэрэгт 3 дүгнэлт байдаг. 2 дүгнэлт нь хэт их ачаалал биш гэдэг бол 1 дүгнэлт нь цахилгааны хэт ачаалал гэдэг. ийн буруугаас гэм хор учирсан гэдэг нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.            Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 01.08 өдрөөс 2020.01.08 өдөр хүртэл түрээсээр ажиллуулах гэрээг хийж ажиллуулж байгаад 2019 оны сүүлээр ажиллуулах боломжгүй болсон учраас түрээслэгч болох Ц.ийг дуудаж буцааж хүлээлгэж өгсөн болно. Миний дараа гэдэг залууд түрээсэлсэн. Хэзээ шатсаныг мэдэхгүй. Хэзээ хойно сонссон гэжээ.

 

5.            Иргэний төлөөлөгч Х. нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Зориулалтын бус зүйлийг буруу буюу гарашийг засварын газар болгож түрээсэлсэн байна. Ингээд ажилчид хохирч байна. Түрээслэх зүйлээ зөв түрээслэх байсан тул буруу түрээсэлсэн. Иймд төлбөрийг анх түрээслэгч хариуцах ёстой. Ажилтан ******* хариуцахгүй. Засварын газар гэсэн бол бүрэн тоноглогдсон байх ёстой. Түрээсэлж ажиллуулж байсан гэдэг нь хариуцах ёстой. Түрээсэлсэн ажиллуулаагүй тул хариуцахгүй. Хамгийн сүүлд ажиллуулж байснаараа хариуцана. байраа түрээсэлсэн тул хариуцахгүй. Хамгийн сүүлд ажиллуулж байсан хариуцна гэв.

 

6.            Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

6а. Нэхэмжлэгчээс: Э.ийн *******ын баталгааны хуулбар /1хх8/ , 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тушаал /1хх9/,төлбөрийн даалгавар /1хх10/, хяналтын хуудас /1хх11/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн албан тоотын хуулбар /1хх12/, “ ” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх14-17/, хяналтын хуудас /1хх19/, “ ” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх20-23/, мөрдөгчийн тогтоол /1хх24/, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12/32 дугаар албан тоотын хуулбар /1хх25-27/, Д.ын *******ын баталгааны хуулбар /1хх28-29/, өөрийн дансны хуулга /1хх60/, *******ын нөхөн төлбөрийн маягт 2 ширхэг /1хх196, 197/, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 151 дүгээр тушаалын хуулбар /1хх215/, “Нэт капитал ББСБ”-н 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 001/0026 дугаар албан тоотын хуулбар /2хх24/,

6б. Хариуцагч Ц.оос: Түрээсийн гэрээ /1хх218/, Б.Энхбаатарын гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /2хх59-60/, М.*******н гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /2хх61-62/, Ж.Эрдэнэцогтын гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /2хх63-64/, М.гийн гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /2хх65-66, 67/, Т.гийн гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /2хх68/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /2хх69/,

6в. Хариуцагч Д.гаас: Түрээсийн гэрээ 2 ширхэг /2хх4, 5-6/

6.1.        Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Мөрдөгчийн тогтоол /1хх79/, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 93 дугар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар /1хх81/, Ц.ийн мэдүүлгийн хуулбар /1хх82-83/, М.*******н мэдүүлэг /1хх84-85/, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн маргаж буй засварын газартай холбогдох баримтууд /1хх109-124, 128-143/, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 137/311 дүгээр шинжээчийн дүгнэлтийн хуулбар /1хх159-0/, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн дүгнэлт /1хх235-236/, Д.ыг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх40-52/, Ц.ийн гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /2хх82/, Т.гийн гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /2хх83/, М.гийн гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /2хх84/, Б.Энхбаатарыг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх86-91/, маргаж буй байршил байсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох баримтууд /2хх133-136/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Д.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.оос 20,505,200 төгрөг гаргуулж, хариуцагч М.*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь гал түймрийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 20,505,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч М.******* нь тухайн засварын газрын ажилтан байсан тул хамааралгүй гэж маргаж байна.

 

4.            Хариуцагч Ц. нь тухайн ажлын байрыг бусдад түрээслүүлсэн, гал түймэрт хамааралгүй гэж маргаж байна.

 

5.            Хариуцагч Д. нь уг засварын газрыг түрээсийн гэрээгээр ажиллуулж байсан боловч гэрээний хугацаа дуусаж, хүлээлгэн өгсөн байсан тул хамааралгүй гэж маргасан.

 

6.            Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч М.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 20,505,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь маргаж буй авто засварын газрын эзэмшигч гэсэн үндэслэлээр хамтран хариуцагч татах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.ийг хамтран хариуцагчаар оролцуулсан. /1хх3-4/

Үүний дараа тухайн засварын газрыг түрээсийн гэрээний дагуу хариуцан ажиллуулж байсан гэх үндэслэлээр дахин хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.г хамтран хариуцагчаар оролцуулсан. /1хх230-233/

 

7.            Нэхэмжлэгч нь хариуцагч Д. болон Ц. нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа дууссан, гэм хор учруулсан гал түймэр гарсан үйл явдал болох үед хариуцагч Д. нь тухайн авто засварын газрыг хариуцан ажиллуулж байгаагүй гэх үндэслэл зааж 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24-01/98 дугаар албан тоотоор хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлээс татгалзжээ. /2хх114/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 106.5-д зааснаар ийнхүү татан авсныг татгалзсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

8.            Баянгол дүүрэг, дугаар хороо, Туулын 17 дугаар гудамжны 346 тоот хаягт байрлах Ц.ийн эзэмшлийн “Монгол кузов засвар” нэртэй авто засварын газар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гал түймэр гарч 12 ширхэг автомашин шатсан болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн Г-1717 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, тус дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 93 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор тус тус тогтоогдсон. /1хх79, 80-81/

Цаашлаад, хариуцагч Ц. нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтэй дээрх хаягт сэндвичээр барьсан авто засварын газартай бөгөөд гал түймэр гарсан талаар мэдүүлсэн байна. /1хх82-83/

Улмаар хариуцагч Ц., түүний төлөөлөгч С., өмгөөлөгч Д. нар нь гал түймэр гарсан авто засварын газар нь хариуцагч Ц.ийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг зөвшөөрсөн.

 

9.            Авто засварын газар гал түймэр гарсны улмаас Toyota Crown маркийн ДГА улсын дугаартай автомашины шатсан болох нь Баянгол дүүрэгт дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 27ж-2/9720 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /1хх12/

Мөн тухайн гал түймрийн улмаас Prius маркийн УАЕ улсын дугаартай автомашин шатсан болох нь 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор тогтоогдсон. /1хх24/

Эдгээр автомашин нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-д *******тай байсан болох нь *******ын баталгааны хуулбараар тогтоогдож байна. /1хх8, 28/

Хариуцагч Ц.ийн өмчлөлийн авто засварын газар эдгээр автомашинууд үйлчлүүлж байхдаа шатаж Toyota Crown маркийн ДГА улсын дугаартай автомашинд 17,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “ ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. /1хх14-/

Харин Toyota Prius маркийн УАЕ улсын дугаартай автомашинд 9,035,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “ ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /1хх20-21/

9.1.        Нэхэмжлэгч нь Toyota Crown маркийн ДГА улсын дугаартай автомашины *******ын нөхөн төлбөрт 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 14,000,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны төлбөрийн даалгавар, Toyota Prius маркийн УАЕ улсын дугаартай автомашины нөхөн төлбөрт 6,505,200 төгрөг төлсөн болох нь Trans bank  дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тус тус тогтоогдсон. /1хх10, 60/

Хариуцагч Ц.ийн өмгөөлөгч нь Toyota Crown маркийн ДГА улсын дугаартай автомашины хувьд даатгуулагчид нөхөн төлбөр олгоогүй, нөхөн төлбөр авсан этгээд нь даатгуулагч биш гэж маргаж байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар даатгагч нь хууль болон гэрээнд заасны дагуу даатгуулагчид нөхөн төлбөр олгох бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар даатгагч нь *******ын тохиолдол болсон үед гэрээгээр тохиролцсон хэмжээгээр нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.

Toyota Crown маркийн ДГА улсын дугаартай автомашины *******ын баталгаанаас үзэхэд уг автомашиныг 24,500,000 төгрөгөөр үнэлж бүрэн даатгаж, хураамж нь 588,000 төгрөг бөгөөд даатгуулагчийн хариуцах хэмжээг 20 хувь байхаар тохиролцсон байна. /1хх8/

Toyota Prius маркийн УАЕ улсын дугаартай автомашины *******ын баталгаанаас үзэхэд уг автомашиныг 15,000,000 төгрөгөөр үнэлж бүрэн даатгаж, хураамж нь 180,000 төгрөг бөгөөд даатгуулагчийн хариуцагч хэмжээг 20 хувь байхаар тохиролцсон байна. /1хх28/

Эд хөрөнгийн ******* гэдэг нь даатгуулагчийн өмчлөлийн болон эзэмшиж, ашиглаж буй эд хөрөнгөд гэнэтийн хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр төлөх эрх зүйн харилцаа юм.

Эдгээрээс үзэхэд *******ын баталгаанд зааснаар маргаж буй 2 автомашин нь гал түймрийн улмаас бүрэн устах буюу дахин ашиглах боломжгүй болсон тул *******ын нөхөн төлбөр олгосон нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасантай нийцсэн. Иймд хариуцагч Ц.ийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

9.2.        Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар *******ын зүйлд учирсан хохирлыг гуравдагч этгээдээс шаардах эрхтэй тохиолдолд даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр шаардах эрх нь даатгагчид шилждэг.

Иймд нэхэмжлэгч нь гал түймрийн улмаас *******ын зүйлд учирсан гэм хорын хохирлыг төлсөн нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс шаардах эрхтэй.

 

10.         Хэдийгээр хариуцагч М.******* нь Toyota Prius маркийн УАЕ улсын дугаартай автомашиныг болон засварын ажлын урьдчилгаа хөлсийг хүлээн авсан болох нь гэрч Д.ын тайлбараар тогтоогдсон. /2хх40-52/

Гэвч тухайн хариуцагч нь авто засварын газарт ажилтан байсан бөгөөд гал түймэр гарах үед байгаагүй болох нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр М.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн өдөр Ц.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Т.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ж.Эрдэнэцогтын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байна. /2хх 67, 82, 68, 63-64/

Хохирол учирсан автомашиныг даатгуулсан Д., Э. нар нь *******ын нөхөн төлбөрийн маягтад гэм буруутай этгээдийг нэр болон утасны дугаараар хариуцагч М.******* гэх боловч эдгээр этгээдүүд нь хохирол учруулсан гэм буруутай этгээд тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм. /1хх196, 197/

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны оролцогч нарын тайлбарыг үндэслэж гаргасан хариуцагч М.******* нь засварын газрын ажилтан тул хохирлыг хариуцах ёсгүй гэх дүгнэлтийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх нь зүйтэй.

Эдгээрээс үзэхэд хариуцагч М.******* нь гал түймэр гарсан засварын газрыг өмчилж, эзэмшдэггүй, гал түймэр гарсан үйл явдалд гэм буруутай буюу холбогдолтой гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

11.         Дээр дурдсан нотлох баримтаар гал түймэр гарч автомашинд хохирол учирсан “Монгол кузов засвар” нэртэй авто засварын газар нь хариуцагч Ц.ийн өмч болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл баримтын талаар түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.

Улмаар хариуцагч Ц. нь энэхүү засварын газрыг түрээслэх замаар орлого олдог байсан болох нь Хаан банк дахь түүний дансны хуулга, түүний 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. /2хх69, 82/

Түүнчлэн хариуцагч Ц. нь дээрх гэрчийн мэдүүлэгт эхлээд Д.д түрээсэлж байсан бөгөөд дараа нь М. хариуцан үйл ажиллагаа явуулж байсан агуулгаар тайлбарласан байна.

Хариуцагч Ц.ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь түүнийг зөвхөн ажлын байр түрээсэлсэн тул гэм буруугүй гэж маргасан. Гэвч уг хариуцагч нь үйл ажиллагааны зорилго заагаагүй ажлын байр бус, харин авто засварын газар түрээсэлж байсан болох нь Д.тай 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр нотлогдсон. /2хх4/

Зам, тээврийн сайдын 20 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 90 дүгээр тушаалаар баталсан Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журмын 3.2-т зааснаар техникийн болон засварын үйлчилгээ үзүүлэх байгууллага нь авто тээврийн салбарын мэргэжлийн байгууллага байх бөгөөд инженер техникийн ажилчид нь тухайн ажил, үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, зэрэгтэй байх ёстой. Гэвч хариуцагч Ц. болон маргаж буй засварын газар ажиллаж байсан хүмүүс нь дээрх журамд заасан шаардлагыг хангасан гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй.

Тодруулбал, хариуцагч Ц. нь өөрийн өмчлөлийн авто засварын газрыг дээрх хууль болон журамд заасны дагуу эзэмшиж, ашиглах болон захиран зарцуулах үүрэгтэй байжээ.

Харин хариуцагч Ц. нь гал түймэр гарсан үйл явдалд шууд буруутай биш болох нь Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12/32 дугаар албан тоотоор гаргасан дүгнэлт, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/149 дүгээр албан тоотоор гаргасан дүгнэлтээр тус тус тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. /1хх25-27, 235-236/

 

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд хохирол учирсан үйл явдал нь хариуцагч Ц.ийн өмчлөлийн авто засварын газар болсон, тэрээр засварын газрыг холбогдох хууль, журамд заасны дагуу түрээслээгүй, тодруулбал эс үйлдэхүйгээр гэм буруутай байх тул гал түймэр гарахад шууд буруутайгаас үл хамаарч учирсан хохирлыг хариуцагч Ц. хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

 

Дээрх үндэслэлүүдээс болон хуулийн дээрх заалтуудаар, Ц.ийн авто засварын газраас гал гарсан үйл баримт, 2 авто машин шатаж хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул хохирлыг авто засварын эзэмшигч, өмчлөгч Ц. хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “хэдийгээр хариуцагч Ц. нь хохирлыг хариуцахгүй ёсгүй гэх боловч түрээслэх зүйлээ зөв түрээслэх байсан тул Ц. буруу түрээсэлсэн. Засварын газар гэсэн бол бүрэн тоноглогдсон байх ёстой” гэж дүгнэсэн.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсэг үндэслэлтэй байсан тул шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, дээрх байдлаар шийдвэрлэсэн болно.

 

12.         Хариуцагч М.*******н өмгөөлөгч нь Т.г гэрчээр асуух тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 00034 дүгээр тогтоолоор хангаж шийдвэрлэсэн.

Гэвч шүүх гэрчийг дуудан ирүүлэх, албадан ирүүлэх талаар хуулиар зохицуулсан бүхий л ажиллагааг хийсэн боловч гэрч Т.г шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй болсон нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн илтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр тодорхойлолт, мөн өдрийн илтгэх хуудас, 2024 оны 07 дугаар сарын -ны өдрийн мэдэгдэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдсон. /2хх139, 143, 144, 182-184, 185/

Шүүхээс гүйцэтгэсэн дээрх ажиллагаа болон энэ шүүх хуралдаанд оролцогчид гэрч Т.гийн талаар тусгайлсан санал гаргаагүйтэй холбоотойгоор гэрчийг оролцуулахгүйгээр буюу цагдаагийн байгууллагад түүний өгсөн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан гэх үндэслэлээр хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

13.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.оос 20,505,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, хариуцагч М.*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.оос 260,476 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                              Д.ГАНБОЛД

 

                              ШҮҮГЧИД                                             Д.БАТЦЭЦЭГ

 

                                                                                            Ц.ЦЭРЭНДУЛАМ