Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 136/ШШ2024/00422

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 31,081,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Орон сууцны захиалгын төлбөрт төлөгдсөн 31,081,600 төгрөгийг И ХХК-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...манай компани нь нэхэмжлэгч Г.Сын 2021 оны 12 дугаар сард орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчилдсөний улмаас А блокын ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Захиалагч Г.Сын нэхэмжилсэн 31,081,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ үнийн дүнгээр шийдвэрлэж өгнө үү. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Орон сууцны захиалгын төлбөрт төлөгдсөн 31,081,600 төгрөгийг И ХХК-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 31,081,600 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Г.Сын 31,081,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,358 төгрөгөөс 156,679 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 156,679 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 156,679 төгрөгийг хариуцагч И ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ст олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ