Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0144

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, В******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн В******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 07/18 дугаар эвлэрлийн гэрээндээ:

...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн нэгдүгээр дахь Т******* ХХК-ийн МV-******* дугаартай тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д*******, нэхэмжлэгч В******* ХХК-ийн захирал С.Б******* нар дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний нөхцөл

1.1 Нэхэмжлэгч тал энэхүү гэрээнд заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд хариуцагч тал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүээр хорооны нутаг дэвсгэрт Т******* ХХК-ний эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй 25.33 га талбайгаас Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд давхцсан хэсгийг хасаж, үлдсэн талбайг ашиглах МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцно.

Хоёр. Талуудын хэрэгжүүлэх чиг үүрэг

2.1 Нэхэмжлэгч тал МV-******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд улсын байцаагчын албан шаардлагыг биелүүлэхтэй холбогдуулан дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.1.1. хасалт хийлгэсний дараах ашиглалтын талбайн нөөцийг АМГТГ-ын Эрдэс баялагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, үлдэгдэл нөөцийг тодорхойлуулж, баталгаажуулах;

2.1.2. уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлбэрийг хангасан байх /ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, Уулын ажлын төлөвлөгөө, тайлан, Газар болон ус ашиглалтын гэрээ болон төлбөрийн баримтын хуулбар, байгаль орчны тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгийн төлбөрийн сүүлийн 3 жилийн хуулбар гэх мэт/;

2.1.3. менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаж, олборлолтод өртөж эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийж Нийслэлийн Байгаль орчны газар /цаашид НБОГ гэх/-т хүлээлгэн өгч, актаар дүгнүүлэх;

2.1.4. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх;

2.1.5. орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, уснаас шинжилгээ хийлгэж, хэмжилтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах;

2.1.6. гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд талбайг ашиглахад шаардлагатай баримт бичгүүдийг НБОГ-т гаргаж өгөх;

2.2. Хариуцагч дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.2.1. Нэхэмжлэгч тал энэхүү гэрээний 2.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь холбогдох төрийн байгууллагуудадад хандаж, асуудлыг гүргэн шуурхай шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, саад учруулахгүй байх;

2.2.2. НБОГ болон НМХГ холбогдох баримт бичгийг шуурхай шийдвэрлэн ажиллах;

2.2 3. Гэрээний 2 1.2-т заасны дагуу хэрэгжүүлсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах;

2.2.4 Гэрээний үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;

2.2.5. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ энэхүү гэрээний 2.3-т заасан хугацаанд бүрэнбиелүүлсэн тохиолдолд Т******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 14 дүгаар хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцох.

2.3. Нэхэмжлэгч тал энэхүү гэрээний 2.1-д заасан үүргийг эвлэрлийн гэрээг

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс баталгаажуулснаас хойш 8 сарын дотор бүрэн биелүүлнэ.

Гурав. Бусад

3.1. Эвлэрлийн гэрээг талуудын хүсэл зориг, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно

3.2. Гэрээг байгуулснаар Т******* ХХК нь хууль тогтоомжоор хүлээсэн байгаль орчныг нөхөн сэргээх үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаарх хуульд заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахад саад болохгүй.

3.3. Талууд эвлэрлийн гэрээг байгуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эвлэрлийг баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

3.4. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжпэгч бүрэн төлнө.

3.5. Энэхүү гэрээний хэрэгжилтэд НБОГ, НМХГ хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллана гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 07/19 дугаар эвлэрлийн гэрээндээ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх
ажиллагаа хийгдэж буй Нийслэлийн Засаг даргын 20
17 оны А/609 дүгээр захирамжийн дүгээр хавсралт дахь Т******* ХХК-ийн МV-******* дугаартай тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д*******, нэхэмжлэгч В******* ХХК-ийн захирал С.Б******* нар дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний нөхцөл

1.1 Нэхэмжлэгч тал энэхүү гэрээнд заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд хариуцагч тал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дүгаар хорооны нутаг дэвсгэрт В******* ХХК-ийн эзэмшлийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцно.

Хоёр. Талуудын хэрэгжүүлэх чиг үүрэг

2.1 Нэхэмжлэгч тал МV-******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд улсын байцаагчын албан шаардлагыг биелүүлэхтэй холбогдуулан дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.1.1. уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлбэрийг хангасан байх /ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, Уулын ажлын төлөвлөгөө, тайлан, Газар болон ус ашиглалтын гэрээ болон төлбөрийн баримтын хуулбар, байгаль орчны тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгийн төлбөрийн сүүлийн 3 жилийн хуулбар гэх мэт/;

2.1.2. менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаж, олборлолтод өртөж эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийж Нийслэлийн Байгаль орчны газар /цаашид НБОГ гэх/-т хүлээлгэн өгч, актаар дүгнүүлэх;

2.1.3. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх;

2.1.4. орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, уснаас шинжилгээ хийлгэж, хэмжилтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах;

2.1.5. гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд талбайг ашиглахад шаардлагатай баримт бичгүүдийг НБОГ-т гаргаж өгөх;

2.1.6 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /цаашид НМХГ гэх/-ын албан шаардлагыг биелүүлж, тодорхойлолт авсан байх.

2.2. Хариуцагч дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.2.1. Нэхэмжлэгч тал энэхүү гэрээний 2.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь холбогдох төрийн байгууллагуудадад хандаж, асуудлыг гүргэн шуурхай шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, саад учруулахгүй байх;

2.2.2. НБОГ болон НМХГ холбогдох баримт бичгийг шуурхай шийдвэрлэн ажиллах;

2.2 3. Гэрээний 2 1.2-т заасны дагуу хэрэгжүүлсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах;

2.2.4 Гэрээний үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;

2.2.5. Нэхэмжпэгч тал гэрээний үүргээ энэхүү гэрээний 2.3-т заасан хугацаанд бүрэн биелүүлсэн тохиолдолд В******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцох.

2.3 Нэхэмжлэгч тал энэхүү гэрээний 2.1-д заасан үүргийг эвлэрлийн гэрээг

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс баталгаажуулснаас хойш 3

сарын дотор бүрэн биелүүлнэ.

Гурав. Бусад

3.1. Эвлэрлийн гэрээг талуудын хүсэл зориг, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно

3.2. Гэрээг байгуулснаар В******* ХХК нь хууль тогтоомжоор хүлээсэн байгаль орчныг нөхөн сэргээх үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаарх хуульд заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахад саад болохгүй.

3.3. Талууд эвлэрлийн гэрээг байгуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эвлэрлийг баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

3.4. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжпэгч бүрэн төлнө.

3.5. Энэхүү гэрээний хэрэгжилтэд НБОГ, НМХГ хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

В******* ХХК нь дээрх тусгай зөвшөөрлүүд болох МҮ-*******, МҮ-******* дугаар тусгай зөвшөөрлүүдийг Т******* ХХК-иас шилжүүлэн авсан нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 011/ХТ2016/01291 дүгээр тогтоолд заагдсан бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Төлбөр төлөгчийн хүсэлтээр эрх шилжүүлэх тухай 1/10880 дугаар албан бичгийн дагуу дээрх дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлсэн болохыг тэмдэглэж байна.

В******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч В******* ХХК-ийн захирал С.Б*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д******* нар Эвлэрлийн гэрээ-нүүдийг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсаныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: .... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д: ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй гэсэн хуульд заасан эрхээ тус тус хэрэгжүүлэхийн сацуу эвлэрлийн гэрээ нь дээрх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1: Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, мөн зүйлийн 68.2-т: Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэснээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/2570 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д*******д тусгайлан олгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх саналыг гарган хэрэгжүүлж байгаа хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлдлийг хүлээн авах үндэслэлтэй, уг эвлэрэл нь хуульд харшлаагүй байна.

Эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчийн хувьд сөрөг агуулгатай захиргааны актыг гаргасан нь маргаан гарах үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар тохиролцож эвлэрсэн нь хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж шүүх дүгнэлээ. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар хэн нэгэн этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болохыг тэмдэглэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т: Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байдаг. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцсон байх тул эвлэрлийн гэрээний 3.4-д зааснаар нэхэмжлэгч В******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч  В******* ХХК-ийн захирал С.Б*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д******* нарын эвлэрлийг баталж, В******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 128/2019/******* индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН