Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/04155

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 31 181/ШШ2024/04155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Од. даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............ байрлах, ТХС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: ПК ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ПК ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ТХС ХХК нь 2021 оны 8 дугаар сард МУЗГ-аас зарласан Ажлын байрыг дэмжих жилийн 3 хувийн хүүтэй зээлийн хүрээнд Худалдаа хөгжлийн банкнаас 500 сая төгрөгийн зээл авсан. Манай компани өөрсдийн хийж байсан ажилд зориулж 40 тоннын арматур, 150 тоннын цемент авахаар ПК ХХК руу 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 340.000.000 /гурван зуун дөчин сая/ төгрөгийг шилжүүлсэн. Гэвч ПК ХХК өнөөдрийг хүртэл манай захиалсан барааг хүлээлгэж өгөөгүй ба бараа авахаа болиод мөнгөө авъя гэхээр нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Иймээс ПК ХХК-иас 340.000.000 төгрөгийг гаргуулж, хохирлоо барагдуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягтаа байдаггүй болох нь тоггоогдож, хувьцаа эзэмшигч Б.Ял... 88..  дугаар руу залгахад тийм юм байхгүй, андуурсан байна гэж худал хэлэн утсаа тасалсны улмаас хариуцагчийн хаяг тодорхойгүй, түүнийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байдал тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. ПК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Гансүхийн Э. нь хувьцаа эзэмшигч Б.Ялал.н эхнэр юм. Б.Я., Г.Э. нарын гэрийн хаяг нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, ..... болно. Иймд ПК ХХК болон гүйцэтгэх захирал Ган.н. Эр.н нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШЗ2024/19342 тоот шүүгчийн захирамж, зэргийг ирүүлжээ. /хх 2-20/

Шүүхийн журмаар: хаягийн лавлагааг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ТХС ХХК нь ПК ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.ТХС ХХК нь Худалдаа хөгжлийн банкны данснаас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 340.000.000 төгрөгийг ПК ХХК-д цемент арматурын үнэ утгаар шилжүүлсэн байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШЗ2024/19342 тоот шүүгчийн захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 2-60 байр, 60 тоот хаягт ПК ХХК бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

4.Шүүхээс бүртгэх байгууллагын хур системээс гаргуулсан лавлагаагаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 5823684 регистертэй П ХХК-ийн албан ёсны бүртгэлтэй хаяг Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, ., үйлдвэрчний эвлэлийн гудамж,.... тоот, хувьцаа эзэмшигч нь Б.Ял., Д.Цэн.Д.Тэ.н нар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Гансүхийн Эрдэнэбулган /рд:УП89080867/ болохыг тодорхойлж ирүүлжээ. Тус хуулийн этгээдийн хаягт өөрчлөлт ороогүй, шүүгчийн захирамж дах хаягтай тохирч байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ПК ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа газар тодорхойгүй болсон гэж үзэн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ПК ХХК /Регистрийн дугаар: 5823684/, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

2.ПК ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /бүртгэлтэй хаяг: Сонгинохайрхан дүүрэг, .... 2-60..... 60 тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан утас:99096139/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ