| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/05843/И |
| Дугаар | 181/ШШ2024/04321 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/04321
| 2024 11 06 | 181/ШШ2024/04321 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .... тоотод байрлах, ЕШИ ББСБ ХХК /регистрийн дугаар:../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ....тоотод оршин суух, Н.П /регистрийн дугаар:../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 297.068 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Н.П. холбогдуулан гэрээний үүрэгт 297.068 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Зээлдэгч Н.П.. манай "ЕШИ ББСБ ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авах зориулалтаар 1.099.900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Н.П. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч НП ид зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд зээлдэгч НП оос үндсэн зээл 199.010 төгрөг, хүү 83.045 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.012 төгрөг, нийт 297.008 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК нь НП ид холбогдуулан гэрээний үүрэгт 297.068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 297.068 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Ийнхүү зөвшөөрсөн явдал Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ЕШИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, НП ид холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 297.068 /хоёр зуун ерэн долоон мянга жаран найм/ төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.562 төгрөгийн тавин хувь болох 4.781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4.781 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4.781 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ