Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/04117

 

 

 

 

 

 

 

 

2024оны10арын09өдөр

182/ШШ2024/04117

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ-ын гудамж, Х ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр гудамж, ХХ тоотод оршин суух Д.Ж,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр гудамж, ХХ тоотод оршин суух Ц.Ц нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,004,521.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэний хуулийн 453 дугаар зүйл 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1860083037 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 5,086,927.22 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх хүү 873,461.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,132.28 төгрөг, нийт 6,004,521.52 төгрөгийг хариуцагч Д.Ж, Ц.Ц нараас гаргуулж өгнө үү.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Ж , Ц.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 6,004,521.52 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсэн ажиллагаа хийгдэж байгаа билээ.

Хариуцагч Д.Ж нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Х банкны Оргил салбар дээр өөрийн биеэр ирж уулзан, хариуцагч Ц.Ц нь тархиндаа цус харваж, гэмтлийн эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байгааг мэдэгдэж, эмнэлгийн баримт бичгийг авч ирсэн.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Ц-гоос татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н-т нэхэмжлэлийн шаардлагад заасан хэмжээгээр хариуцагч Д.Ж-тай 12 сарын хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн болно гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Х ХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н /цаашид нэхэмжлэгч гэх/, нөгөө талаас Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр гудамж, ХХ тоот хаягт байрлалтай хариуцагч Д.Ж /цаашид хариуцагч гэх/ /хамтад нь талууд гэх/ дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулав.

Нэг. Талуудын эвлэрэл

1.1 Нэхэмжлэгчийн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6,004,521.52 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч, энэхүү гэрээний 2.1-т заасан хуваарийн дагуу төлөхөөр талууд эвлэрэв.

1.2 Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Хоёр. Төлбөр төлөлт

2.1 Хариуцагч нь энэхүү гэрээний 1.1-д заасан төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 504,521.52 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлнө.

Гурав. Хариуцлага

3.1 Хариуцагч үүргээ энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу албадан гүйцэтгүүлнэ.

Дөрөв. Бусад

4.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4.2 Гэрээг 3 хувь үйлдэж, талууд тус бүр нь 1 хувь, шүүхэд 1 хувийг хадгалуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Д.Ж, Ц.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,004,521.52 төгрөг гаргууулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Ц.Ц-гоос татгалзаж, хариуцагч Д.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 504,521.52 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,022 төгрөгийн 50 хувь болох 55,511 төгрөгийг улсын орлогоос, 55,511 төгрөгийг хариуцагч Д.Ж-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ж, Ц.Ц нарт холбогдох иргэний хэрэгт дараах нөхцөлөөр эвлэрсэн болно.

1.1 Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ц.Ц-гоос татгалзсан.

1.2 Хариуцагч Д.Ж нь 6,004,521.52 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 504,521,52 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,022 төгрөгийн тал хувь болох 55,511 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 55,511 төгрөг буцаан гаргуул, хариуцагч Д.Ж-аас 55,511 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА