| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/05710/И |
| Дугаар | 182/ШШ2024/04177 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/04177
| 2024он 10рын 10өр | 182/ШШ2024/04177 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, ХХ гудамж, ХХ давхар ХХ тоотод байрлах И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ тоотод оршин суух Т.Д-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,558,430.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Т.Д-гээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үндсэн зээлийн үлдэгдэл 3,179,264.30 төгрөг, үндсэн хүү 2,054,783.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 307,882.59 төгрөг, нийт 5,541,930.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Д-д холбогдох ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,558,430.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.
Үүнд хариуцагч Т.Д нь, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 926,405.11 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөгийг тус тус нэхэмжлэгч И ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Т.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,558,430.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Т.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,558,430.67 төгрөгийг зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 926,405.11 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөгийг тус тус нэхэмжлэгч И ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,884.89 төгрөгийн 50 хувь болох 51,942.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 51,942.44 төгрөг, хариуцагч Т.Д-гээс 51,942.44 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Т.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,558,430.67 төгрөгийг зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 926,405.11 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 926,405.11 төгрөгийг тус тус нэхэмжлэгч И ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,884.89 төгрөгийн тал хувь болох 51,942.44 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 51,942.44 төгрөг, хариуцагч Т.Д-гээс 51,942.44 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА