| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03600/И |
| Дугаар | 182/ШШ2024/04183 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2024/04183
| 2024он 10рын 14дөр | 182/ШШ2024/04183 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ байр, ХХ давхар ХХ тоотод байрлах Ч -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар гудамж, ХХ тоотод оршин суух Э.Б-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С,
Хариуцагч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ...Иргэн Э овогтой Б нь Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 60 тоот гэрээгээр 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай буюу эргэн төлөх сүүлийн хугацаа 2022 оны 06 дугаар сард дуусахаар тусгасан боловч хариуцагч Э.Б нь одоог хүртэл төлөөгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Б нь 6 сарын хугацаатай эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэсэн тул харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээг баталж өгнө үү. Хариуцагчийн гаргасан саналыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх саналтай байгаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх саналтай байна гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие Э.Б нь доорх графикийн дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг 6 хувааж төлөх боллоо. Үүнд, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үчлилгээний хэлтэст төлж барагдуулахаар тохиролцож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үчлилгээний хэлтэс нь хариуцагч Э.Бд холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан ба зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Э.Б нь 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үчлилгээний хэлтэст төлж барагдуулахаар харилцсан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Баас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА