Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0165/З |
Дугаар | 128/ШШ2019/0157 |
Огноо | 2019-03-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2019/0157
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Х.Х*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06/01 тоот тогтоолоор байгуулагдсан Тооллогын комиссын 04 тогтоол болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06/02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч миний 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/33 дугаартай албан бичгээр хүргүүлсэн саналыг эхний санал хураалтын дүнд оруулан хүчинтэйд тооцохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Х.Х******* нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04/186 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Х******* овогтой Х******* /РД:МЗ*******/ миний бие тус шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06/01 тоот тогтоолоор байгуулагдсан Тооллогын комиссын 04 тогтоол болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06/02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч миний 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/33 дугаартай албан бичгээр хүргүүлсэн саналыг эхний санал хураалтын дүнд оруулан хүчинтэйд тооцохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх асуудал дахин хэлэлцэгдэж шийдвэрлэгдээд байгаа тул дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрх эдэлнэ гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Х******* нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан танилцуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Х******* нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06/01 тоот тогтоолоор байгуулагдсан Тооллогын комиссын 04 тогтоол болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06/02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч миний 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/33 дугаартай албан бичгээр хүргүүлсэн саналыг эхний санал хураалтын дүнд оруулан хүчинтэйд тооцохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг төлөөгүй болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР