Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2024/00404

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ...... хот, ......... дүүрэг, 1 дүгээр хороо, Ч......, ........ плазад үйл ажиллагаа явуулж буй ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Завхан аймгийн ...... сумын ........... баг .......... тоотод оршин суух ........... овогт ...............т холбогдох,

Төлбөрийн үлдэгдэл 293,763 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ..........ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г............ нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 01 сарын 03-ны өдөр дараа төлбөрт ...... 40 (6.0) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж ......... дугаарын эзэмшигч болсон. ........... нь гэрээний үүргээ үл биелүүлж .......... дугаарын 2023 оны 02 сарын байдлаарх төлбөр 289,263 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд ........ төлбөрийн үлдэгдэл болох 289,263 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7-дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 289,263, нотариатын зардалд 4500 төгрөг нийт 293,763 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ........ ХХК нь хариуцагч ........т холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 293,763 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ........... ХХК-ийн нэхэмжилсэн 293,763 төгрөгийг хариуцагч .......... нь бүрэн төлж барагдуулсан болох нь 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ............ ХХК-ийн иргэнд олгосон НӨАТ-ын баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ......... нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ......... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,463 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... 4,731 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 4,731 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 9,463 төгрөгийг нэхэмжлэгч ..... ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэхэмжлэгч ........ ХХК-ийн нэхэмжилсэн 293,763 төгрөгийг хариуцагч ........ нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,463 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...... 4,731 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 4,731 төгрөг тус тус гаргуулж, нийт 9,463 төгрөгийг нэхэмжлэгч ....... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ