| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00378/И |
| Дугаар | 140/ШШ2024/00406 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 140/ШШ2024/00406
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ......... сумын .......... багт оршин суух ........ овогт ...........ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг .......... сумын ............багийн .......... тоотод оршин суух ...... овогт ...........од холбогдох,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөр 5,978,727 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .......... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Миний бие ........ нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн .........од зодуулсаны улмаас миний эрүүл мэндэд зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт бүхий хүнд хохирол учирсан. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар .......ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд буюу миний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож уг тогтоол гарахаас өмнө хохиролд 4,608,510 төгрөг төлсөн болохыг дурдаж, мөн тогтоолын 7 дахь заалтаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон 2024 оноос хойшхи хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсанаас үүссэн нөхөн төлөх төлбөрөө Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
Уг гэмтлийг авснаас хойш 2 удаагийн хүнд хагалгаанд орж түүнээс хойш байнгын эмнэлэгийн хяналтад байдаг бөгөөд сард 1-2 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж улиралд нэг удаа .... хотруу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ үйлчилгээ хийлгэж байна. Хар бор ажил хийх боломжгүй тархи доргино гээд байнгын гам барьсан байдалтай хөдөлгөөн хоригдож байна. Мөн миний бие ээж .........ийн хамт амьдардаг бөгөөд нааш цаашаа явахад байнга хамт явж намайг асарч байдаг юм. Манайх хэдэн мал байдаг боловч намайг эмнэлгийн байгууллагын хяналтад байдаг болохоор малаа маллах боломжгүй болж айлд хөлсөөр малаа харуулж байгаа юм. Энэ гэмт хэргийн улмаас манай амьдралд энэ мэт хүндрэл бэрхшээл зөндөө тулгарч байна.
Дээрх шийтгэх тогтоолын заалтыг үндэслэн дараах эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд:
........ хот-..........., ........ явсан зардал болон эмийн эмчилгээнд зарцуулсан мөнгө болох хуудас 1-р 267,900, хуудас 2-р 337,000, хуудас 3-р 391,641, хуудас 4-р 209,800, хуудас 5-р 179,070, хуудас 6-р 129,122, хуудас 7-р 251,000, хуудас 8-р 39,794, хуудас 9-р 153,400 төгрөг нийт 1,958,727 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн Завхан аймгийн ....... хэлтсийн дэргэдэх .........ын шийдвэрээр намайг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гавал тархины гэмтлийн үлдэц оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож шийдвэрлэсэн. Үүний үр дүнд төрөөс 325,000 төгрөгийн тэтгэмж аваад амьдарч байгаа нь залуу хүний хувьд эмгэнэлтэй байна.
Хэрэв би эрүүл байсан бол доод тал нь 2,000,000 төгрөгийн цалинтай ажил хийх байсан одоо манай ангийнхан төгсөөд ажил дээр гарсан өндөр цалин аваад ажиллаж байна. Би энэ хэмжээний цалингаар хохирол нэхэмжлээгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжлэл гаргаж байгаа болно
Группын мөнгө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүг 2025 оны 02 дугаар сарын 01-ний хүртэлх 4,020,000 төгрөгийг нэмж гаргуулах хүсэлтэй байна.
Иймд .......оос ..................... явсан зардал болон эмийн эмчилгээнд зарцуулсан 1,958,727 төгрөг, группын тэтгэмж болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүү болох 4,020,000 төгрөг нийт 5,978,727 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч .........ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...миний бие нь ......... нь нэхэмжлэгч талын .............ын нэхэмжилсэн 5,978,727 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .......... нь хариуцагч ........од холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөр 5,978,727 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ........... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...миний бие нь ........... нь нэхэмжлэгч талын ......... нэхэмжилсэн 5,978,727 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно... гэжээ.
Нэхэмжлэгч ........ нэхэмжилсэн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын төлбөр 5,978,727 төгрөгийг хариуцагч ...... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч ...........ын зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ......... нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэхэмжлэгч ..........ын нэхэмжлэлтэй ........... холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролын төлбөр 5,978,727 төгрөгийг хариуцагч ........ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ........... нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч .............оос 55,305 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч .......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ