| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00381/И |
| Дугаар | 140/ШШ2024/00408 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 140/ШШ2024/00408
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ....... сумын ............ тоотод оршин суух, ........... овогт ............ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг ............. сумын .......... баг ........... сургуулийн байр төвийн хэсэг . тоотод оршин суух, ...................т холбогдох,
Малын үнэ 5,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Миний бие .......... нь .............. онд төрсөн, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .......... суманд оршин суудаг. Д........ нь 2024 оны 02-р сарын 06-ны өдөр 20 эр ямаа 3 ба түүнээс дээш настай бол 100.000, 15 эм ямаа нэг бүр нь 60.000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцож нийт 2.900.000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Үүн дээр нэмээд эр ямаа 5, эм ямаа 10 тоо толгойг нэмж өгөхөөр болж 1.100.000 төгрөгийг нэмж авсан. 2024 оны 02-р сарын 19- ны өдөр дахин нэг бүр нь 60.000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг эм ямааг надад худалдахаар болж 600.000 төгрөг авсан. Ингээд нийт эр ямаа 25, эм ямаа 35 ширхэг тоо толгой бог малыг .......... нь одоог хүртэл өгөөгүй байна. одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээ эр ямаа 120.000 төгрөг, эм ямаа 80.000 төгрөгийн үнэлгээтэй байгаа тул эр ямаа 25, эм ямаа 35 ширхэг тоо толгой бог малын үнэ нийт 5.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ........... тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...миний бие ..................ийн нэхэмжилсэн 5,800,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .......... нь хариуцагч ..............т холбогдуулан эр ямаа 25 толгой, эм ямаа 35 толгой бог малын үнэ нийт 5,800,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ............ тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...миний бие нь .........ийн нэхэмжилсэн 5,800,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Нэхэмжлэгч ...........ийн нэхэмжилсэн 5,800,000 төгрөгийг хариуцагч ........... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч ............ийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.+
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........ээс 38,875 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 38,875 төгрөг тус тус гаргуулж, нийт 77,750 төгрөгийг нэхэмжлэгч ..........ид олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэхэмжлэгч ..........ийн нэхэмжлэлтэй ..........т холбогдох 5,800,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .............ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........ээс 38,875 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 38,875 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 77,750 төгрөгийг нэхэмжлэгч ............ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ........... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ