| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00382/И |
| Дугаар | 140/ШШ2024/00409 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 140/ШШ2024/00409
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ....... сумын ......... багт оршин суух ......... овогт ............... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ........... сумын .......... багийн ............ тоот /............./ хаягт оршин суух, ........ овогт...........д холбогдох,
Малын үнийн үлдэгдэл 8,350,00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .........нь нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
...........овогтой ............д эм хонь, төлөг нийлсэн 175 толгой хонь 18,350,000 төгрөгт тооцож 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн болно. Гэвч ........... нь миний өгсөн малыг тухайн оны 10 дугаар сарын 10-ны үед борлуулсан болов ч мөнгийг нь өгөхгүй арга саам хийсээр байгаад 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 8,350,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй хохироож байна.
Иймд .......гээс хонины үнийн үлдэгдэл болох 8,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г............ нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...миний бие ............ нь .................ийн нэхэмжилсэн хонины үнийн үлдэгдэл болох 8,350,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .......... нь хариуцагч ............д холбогдуулан малын үнийн үлдэгдэл болох 8,350,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г......... нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн ...миний бие ............ нь .............ийн нэхэмжилсэн хонины үнийн үлдэгдэл болох 8,350,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ..... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......гээс 74,275 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 74,275 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 148,550 төгрөгийг нэхэмжлэгч .........т олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэхэмжлэгч ..........ийн нэхэмжлэлтэй ........д холбогдох малын үнийн үлдэгдэл 8,350,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........гээс 74,275 төгрөгийг, төрийн сангийн орлого буюу ....... тоот данснаас 74,275 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 148,550 төгрөгийг нэхэмжлэгч ...........т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ........... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ