Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/32

 

*******, *******, *******, ******* нарт 
холбогдох эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Ч.Отгонбаатар
Шүүгдэгч өмгөөлөгч Д.Долгорсүрэн, Б.Алтандөш, 
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Энхтуяа, 
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч В.Сайнбилэг, Ж.Чимэддулам,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Дашцэрэн, Ч.Даваасүрэн  
Шүүгдэгч *******, *******, *******, *******
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч В.Сайнбилэг, Ж.Чимэддулам, Т.Дашцэрэн, Б.Энхтуяа, шүүгдэгч *******, ******* нарын гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох 2022001280103 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овогт *******ийн *******, 1988 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, / РД: /,
Шүүгдэгч: овогт гийн , 1985 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж байсан, /РД: /,
Шүүгдэгч: овогт гийн , 1990 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл-1, Дундговь аймгийн сумын тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж байсан, /РД: /,
Шүүгдэгч: овогт гийн , 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилладаг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж байсан, /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байсан иргэдээс нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1000000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч ******* *******, ******* нар нь бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сумын хэсгийн цагдаа *******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1000000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20000000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүрд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтын шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******, *******, ******* нарын тус бүрийн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч цагдан хоригдсон 90 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасаж, түүний эдлэх ялыг 18650000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 18650000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс 1000000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* 90 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *******, *******, ******* нар цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******, *******, ******* нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэсэн байна. 
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч В.Сайнбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... *******ын хувьд эрүүл мэндийн ноцтой асуудалтай, 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэдэг нотлох баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Гэтэл шийтгэх тогтоолд “шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж үзсэн. Гэвч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан байдаг. *******ын эрүүл мэндийн байдал нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдалд хамаарна гэж ойлгож байна. Тиймээс энэхүү хуулийн хэм хэмжээний хүрээнд түүний эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох, зорчих эрхийг хязгаарлах ялын сонгох санкцыг хэрэглэж эрхзүйн байдлыг нь дээрдүүлж шийдвэрлэх боломжтой байгаа юм. *******ын эрүүл мэндийн асуудлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухай бүр нотлох баримтаар шинжлэн судлуулж байсан боловч анхан шатны шүүхээс түүнд ял оногдуулахдаа хувийн байдлыг нь харгалзан үзэхдээ эрүүл мэндийн асуудлыг хэрхэн авч үзсэн нь тодорхойгүй байна.
******* нь Neuromyelitis optica буюу төв мэдрэлийн системийн өвчтэй. Энэхүү өвчин нь тухайн хүний дархлааны тогтолцоотой холбоотой үүсдэг гэж үздэг. Улмаар нурууны мэдрэл болон харааны мэдрэлийг гэмтээдэг, гар хөл мэдээ алддаг, халуун хүйтнийг мэдрэхээ больдог, гар хөлийн булчинг өвчлүүлдэг өвчин юм байна.
*******ын хувьд 1 талын гар, хөл мэдээ алдалттай, 1 нүдний хараа 100 хувь алдалттай, энэхүү өвчний оноштойгоор сүүлийн 7-8 жил тогтмол дааврын эм бэлдмэл байнга хэрэглэж, эмчилгээ хийлгэж, мэдрэлийн эмчийн хяналтад байгаа юм. Биеийн дархлаа муудсан тохиолдолд уг өвчин сэдрэх, хүндрэх эрсдэлтэй тул түүний эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж мөн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2022/ШШТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхгүйгээр ялыг нь хөнгөрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... 1. Шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог зөв тодорхойлж шийдвэрлээгүй. *******ын хувьд *******ын аавынх нь дансанд 1000000 төгрөг хийсэн нь үнэн боловч, өөрөө бол бензин, түлшний мөнгө гэж бодож өгсөн бөгөөд яг хахууль өгөх гэж байгаа гэдгийг бол ойлгоогүй, мэдээгүй. ******* 2020.06.10-ны өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ: ... “надаас авсан 1000000 төгрөгийг ямар зорилгоор авсныг мэдээгүй, Надаас бол ******* 1000000 төгрөгийг өгчих гээд авсан. Яг өгөх өгөхгүйг бол мэдээгүй" гэж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: бензин шатахуун авна гэхээр нь мөнгө шилжүүлсэн гэж мэдүүлсэн. ******* нь энэ гэмт хэрэгт үнэхээр гэм буруутай гэж үзвэл гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамжигч байхад бусадтай бүлэглэн хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
2. ...Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3 дахь заалтын шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шүүхээс хүчингүй болгож, энэхүү шийтгэх тогтоолоор *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зөрчсөн. 
*******, *******, ******* нар нь Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчөөгүй, мөн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдээгүй байхад шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй. 
    *******, *******, ******* нар нь 2020 оны 02 сарын 07-ны өдөр хахууль өгөх гэмт хэрэгт холбогдсон нь Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйл явдал.
    Хэрэв шүүгдэгч *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дүгнэлт, санал, прокурорын дүгнэлт хэрэгт авагдах ёстой. Гэтэл шүүхээс ийм дүгнэлт, санал байхгүй байхад өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулсныг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, шударга ёсны зарчмыг алдагдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэж байгаа тохиолдолд ... өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульчилсан бөгөөд энэ заалтад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хэрхэн нэмж нэгтгэх талаар хуульчлагдаагүй.
3. ******* нь төв мэдрэлийн системийн архаг хууч өвчтэй, хөдөлмөрийн чадвар алдалттай, үүнээс болоод нэг нүдний хараагаа 100 хувь алдсан, байнгын дааврын эм хэрэглэдэг, эрүүл мэндийн хувьд хүнд хүн байгаа. 
Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... 1. Анхан шатны шүүхийн *******ыг гэм буруутайд тооцохдоо “шүүгдэгч *******ын 2020.02.09-ний, 2020 03.06-ны өдрүүдийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 45, 132-133/, шүүгдэгч *******ын 2020.06.10-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 139/, шүүгдэгч *******ын 2019.02 08-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/, *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийн тус тус хэргийн үйл баримтыг нотолсон гол баримтууд гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* 4 удаа, ******* 7 удаа, ******* 3 удаа тус тус гэрч, яллагдагчаар мэдүүлэг өгсөн байдаг ба эдгээр мэдүүлгүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Эдгээр мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т заасныг тус тус зөрчсөн мэдүүлгүүдийг шүүх гэм буруутайг нотлох гол баримт болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл зайлшгүй өмгөөлөгчтэй явуулах ажиллагааг зөрчсөн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй нотлох баримтыг шүүх үнэлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
           2. Шүүх шийдвэрээ гаргахдаа хэргийн бодит байдал, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хэрэгт оролцсон оролцоог, түүнчлэн шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буйд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.
...******* нь мөнгөн хэлбэрийн эд зүйл болох 1 сая төгрөгийг *******д өгөөгүй, хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй, зориуд санаатайгаар хахууль өгсөн гэх үйл баримт тогтоогддоггүй, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр ******* нь гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар манай үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан.
Нөгөөтээгүүр *******ын *******ын гуйлтаар сум руу явсан, *******тэй уулзахад жонш олборлох болон хахууль өгөх талаар ярилцаагүй талаарх өөрийнх нь болон удаа дараагийн мэдүүлэг, хахууль болох 1 сая төгрөгийг *******д өгөөгүй зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасантай нийцнэ.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
           3. *******т Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулсныг 2022 оны 8 сарын 31- ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор дээрх 63 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчмыг зөрчсөн.
Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэж заасан атал шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн тэнссэн хугацааг бүгдийг нь нэмж нэгтгэн ял оногдуулсан нь үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсвэл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Гэтэл шүүх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх хуулийн зохицуулалт, эрх хэмжээ нь байхад ялыг Эрүүгийн хуулийн буруу хэрэглэн нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.
******* нь тус шүүхийн 2022 оны 4 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэгт холбогдоогүй байхад урьд өмнөх тогтоолоор оногдуулсан тэнссэн хугацааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Иймээс үнэхээр шүүх манай үйлчлүүлэгч *******ыг гэм буруутай байна гэж үзэж байгаа бол тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг тус тусад нь оногдуулах бүрэн боломжтойг анхаарч шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна гэв. 
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Анхан шатны шүүх 128 дугаар шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийж хүн тус бүрд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн заалт журмыг үндсээр нь буруу тайлбарлан, хуулийг буруу хэрэглэж, ялын төрөл хэмжээг тохируулаагүй шийдвэрлэсэн байна. Үүнд:
1. Эрүүгийн хуулийн 22.4-р зүйлийн 4 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн 22.5-р зүйлийн 1 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тус бүр ял хариуцлага оногдуулахдаа ялыг ялгамжтай тохируулж оногдуулаагүй учир нь Хээл хахууль авсан, гэм буруугаа хүлээгээгүй, хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн хүнд ялын хөнгөн хэлбэр болох торгох ял шийтгэл оногдуулсан, Хээл хахууль өгсөн, гэм буруугаа хүлээсэн, хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн хүнд ялын хамгийн хүнд хэлбэр болох хорих ялыг сонгон оногдуулсан нь ялын төрөл хэмжээ, ял хариуцлагыг илтэд тохируулж хэрэглээгүй байна.
2. Шүүх нь 128 дугаар шийтгэх тогтоолынхоо үндэслэх хэсэг болон Тогтоох хэсгийн 3-р заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 5 дахь хэсэг, 7.3-р зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн өмнөх 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 63-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр заалтыг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон тогтоолын 2,3 дахь заалт буюу нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу, хэрэглэх ёсгүй заалтыг барьж шийдвэрлэсэн байна. ******* шүүхээс тэнсэх, эрх хязгаарлалт тогтоосон үүрэг хүлээлгэсний дараа дахин санаатай гэмт хэрэг үйлдээгүй юм. 
3. Шүүх 128 дугаар шийтгэх тогтоолынхоо үндэслэх хэсэг болон Тогтоох хэсгийн 4-р заалтад ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн 6.9-р зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг барьж шийдвэрлэсэн нь мөн хуулийг буруу хэрэглэсэн байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан гэх ял байхгүй байхад Эрүүгийн хуулийн 6.9-р зүйл буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах заалтыг барьж ялыг нэгтгэсэн нь үндсээрээ буруу болсон, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн 6.9-р зүйлийн 1-д Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх гэсэн заалт байгаа үүнд эдлээгүй үлдсэн ялыг ярих ёстой гэж үзэж байна. 
Иймд шүүх 2022.08.31-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолын үндэслэх тогтоох хэсэгтээ хүн тус бүрд ял хариуцлагыг гэмт хэргийн ангилал төрөл хэмжээгээр нь ялгамжтай тохируулж оногдуулаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн учир хэргийг дахин хэлэлцүүлж зөв шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв. 
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Миний бие уг хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд тэр үед найз болох *******т туслах зорилготой Х.Мөнхбаяр гэж хүний зааж хэлснээр мэдүүлэг өгч энэ хэрэгт татагдсан юм.
... колонк орж бензин хийгээд дэлгүүр орж мөн АТМ-ээс мөнгө авч машины урд хайрцагт хийсэн. ...Тэгээд аймгаас гарч яваад сум орж нэг айлд хоол идээд сумын цагдаа *******тэй 4-үүлээ сумаас нь жаахан урагш гарч уулзаад танилцсан. *******д архи гаргаж өгөөд би *******тэй албаны талаар тэмцээн уралдааны талаар жаахан ярьсан. Тэгээд бууж бие засахад намайг машиндаа сууж бай ахтай ярих юм байна гэхээр нь би машиндаа суугаад хүлээж байтал явъя гээд *******эр гарах зам заалгаад хөдөлсөн. жаахан явж байгаад энд ойрхон уурхай байгаа, замаараа дайрч хүнтэй уулзаад явъя гээд замаас салсан. Тэгээд хэд хэд салаад төөрч байгаад өглөө уурхай дээр очсон. Тэнд очиход том машин, техник болон жижиг машинтай нэлээн олон хүн байсан. Надад таних хүн байхгүй болохоор машинаас буугаагүй. бууж хүмүүстэй уулзсан. Дүү бид хоёр сүлжээ барьдаг овоон дээр нь очиж эхнэртэйгээ ярьж өчигдөр буцах замдаа төөрөөд сая нэг сүлжээтэй газар ирлээ, удахгүй очлоо гэж яриад сууж байхад нэг машин ирсэн. Тэгсэн дүүгийн найз байна гээд бууж уулзаад, аймаг явлаа гэж байна ах би явлаа шүү гээд дүү явсан. ...Харин чамд сүйд болоод байсан юм аа анзаараад байхад гэж хэлснээ эргэж ирээд би цагдаагийнх нь утсаар ярьсан бичлэгийг хийгээд түрүүнд Лхагважавт өгчихсөн. Дүү мэдүүлэг өгөхдөө , бид 3 ярилцаж байгаад өгсөн гээд хэлчих, тэгвэл бүгд салах гээд байна гэж хэлэхээр нь би яасан гэж мэдүүлэг өгөх юм, Лхагважавт би хамаагүй, хүн хүргэж өгөөд явж байгаа гээд хэлчихсэн шүү дээ гэсэн чинь, чи цагдаа хүн өөрөө мэдэж байгаа биз дээ авсан, өгсөн нь аль аль нь цагдаа байгаа болохоор яаж ч чадахгүй, торгох ч үгүй хөөгөөд явуулна гэхээр нь нээрээ тэгэх юм байна гэж бодоод , хоёртой ам нийлж мэдүүлэг өгөхөөр болж мэдүүлэг өгсөн. Мөн Төгс гэж хүн ах нь бүгдийг нь зохицуулна ахыгаа байсан гэж битгий хэлээрэй, Лхагважав бид хоёр хонь чоно хоёр байгаа юм гэж гуйсан. ...Тэгээд аймаг орж ирээд бид 3 ярилцаж байснаараа мэдүүлэг өгөөд би сум руугаа буцсан. ...Тэр хүмүүс бид гуравт үг зааж өгөөд аргална гэж хэлээд бүгд амиа бодоод алга болж өөрсдөө ард үлдсэнд гомдолтой байна. ...Надад жонш ухаж ашиг олох шаардлага байхгүй. Би *******д мөнгө өгөөгүй, өгөх талаар утсаар болон өөртэй нь яриагүй, *******тэй жонш ухах талаар огт яриагүй. Энэ нь Эрдэнийн өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Миний бие энэ хэрэгт огт хамааралгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Би гэмт хэрэг үйлдээгүй ба энэ талаараа үнэн зөв мэдүүлсээр ирсэн. ******* надад 1 сая төгрөг өгөөгүй байж, мөнгө өгөх авах талаар ч яриагүй байж хамт явсан улсаасаа авсан мөнгөө надад өгсөн гэж худал хэлж гүрийж байна гэж үздэг юм. 
Иймд хэргийг болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 
Шүүгдэгч өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ******* бол 1 сая төгрөгийг аас аваагүй талаараа удаа дараа мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс Эрдэнийг гэм буруутайд тооцохдоо ын эргэлзээтэй, тогтворгүй, олон янзаар мэдүүлж байгаа мэдүүлгүүд мөн ын мэдүүлэг, бичиг үсэг мэдэхгүй ыг өмгөөлөгчгүйгээр байцаасан нотлох баримтыг үнэлсэн. Мөн авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн утаснаас хуулбарлаж авсан гэх эх сурвалж нь тодорхойгүй  баримтыг үнэлж Эрдэнийг гэм буруутайд тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. ******* 1 сая төгрөг авсан нь нотлогддоггүй. Эрдэнийн хувьд өмнө нь хэлсэн байсан. *******д ахаа би нэлээн эвгүй хүмүүстэй орооцолдчихлоо, мөнгө өгсөн гэж хэлээрэй гэж түрүүлж ирж хэлсэн гэдэг. Иймд гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.
Шүүгдэгч өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэж энэ хэргийг шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй байна. Нэг хүнийг хилсдүүлснээс 1000 хүнийг цагаатгасан дээр гэдэг. Тогтоогдоогүй байгаа үйл баримт дээр хилсдүүлж байгаа нь шүүх хэт нэг талыг барьж байна гэж үзэхээр байна. Ийм нөхцөл байдлыг харгалзаж үзээд *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Т.Дашцэрэн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх шийдэхдээ *******ын өөрийнх нь мэдүүлэг болон *******ын мэдүүлгийг үндэслэж бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон. *******, бид гурав ярилцаж байгаад 2020 оны 02 сарын 07-ны өдөр аймаг дээр уулзсан. Ярилцаж байхдаа үнэхээр жонш ухаж байгаад цагдаад баригдвал асуудал үүсэх учраас цагдаатай нь урьдчилан уулзъя гэж ярьсан. сум руу гарахын өмнө , бид гурав хоосон уулзаж болохгүй, мөнгө өгье гэж ярилцаад , руу мөнгө шилжүүлээд АТМ-ээс аваад явсан гэдэг мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлсэн. ..., , гурав хоорондоо ярилцаж байгаад , т мөнгө өгөөд аваачиж өгсөн мэтээр гэрчийн мэдүүлэг өгсөн. Хэргийн 19-р талд ын мэдүүлэг байдаг. жонш ухахаар ханиндаа явж байсан. Мөнгө өгөх асуудалд оролцоогүй. Мөнгө өгөх үед хажууд байгаагүй гэж мэдүүлдэг. 130-р талд мэдүүлэхдээ би жоншинд явах талаар тай ярилцсан бөгөөд тухайн өдөр Эрдэнийн дугаар луу залгаад намайг таньж байна уу гээд асуугаад танай сумын Цагаан дэл гэх газар жонш ухахаар ярилцсан. Нэг шөнө л ажиллана гэж хэлсэн. Тэгсэн чинь би ганцаараа бүгдийг нь шийддэггүй юм. Алтангэрэл гээд байгаль орчны байцаагч байгаа гэхэд нь Та Алтангэрэлтэй яриад өгөөч гэхэд болох байх гэсэн зүйл хэлсэн. Тэгээд дүүгийнх нь зүгээс туслалцаа юу байна гэсэн чинь нэг хүний 500000 төгрөг болох байх гэсэн. Тэгээд ад хэлэхэд би мөнгийг нь зохицуулъя чи очиж уулзахаараа уулз гэж хэлсэн. Ингээд би луу залгаад жоншинд явах гэж байгаа талаар хэлээд хань болоод яваад өгчих гэж мэдүүлдэг. Үүнээс харахад , хоёрын тохиролцсоны дараа ирж байгаа юм. ..., хоёрыг үгсэн тохиролцсоны дараа ирсэн харагдаж байна. т машин байгаагүй учраас ыг жоншинд явъя гэж дуудсан.   жонш олборлосон гэдэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн. Нүүрэлдүүлсэн мэдүүлгийн төгсгөлд энэ асуудалд хамаагүй. Анх би ыг дуудаад ажил байна гээд дагуулж явсан. Жонш ухах гэж *******д мөнгө өгсөн талаар мэдээгүй. Өгсний дараа буюу өглөө энэ талаар т хэлсэн. сандраад буруу зөрүү ярьсан юм шиг байна лээ. Мөнгийг машинд бол хийсэн гэхдээ ямар учиртай мөнгө болохыг нь мэдэхгүй гэж мэдүүлсэн. *******ын хувьд санхүүжүүлсэн үйлдэл байхгүй. Зөвхөн машинтайгаа жонш ухах гээд хамт явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг буюу хэлбэрийн төдий агуулагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв. 
Прокурор Ч.Отгонбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Цагдан хоригдож байгаа хүний хувьд Эрүүл мэндийн яамны сайд болон  Хууль зүйн яамны сайдын хамтарсан А/142А/47 дугаартай 2019 оны 03 сарын 29-ний өдрийн тушаалын дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөр шийдвэр гаргуулаад эмнэлгийн тусламж авах боломжтой байдаг. Анхан шатны шүүхийн 128 дугаар шийтгэх тогтоолын 3,4 дэх заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял эдэлж байгаа ялтанд хамаарна. Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь тэнссэн шийдвэр болохоос хорих ял биш. Шүүх гэм буруутайд тооцсон учраас санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-5, 7.1-5 дахь хэсгээр 63 дугаар тогтоолоор 2,3 дахь заалтыг хүчингүй болгоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлаад эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. *******ыг хэрэгсэхгүй болгох, цагаатгах гомдол гаргасанд *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг, *******ын мэдүүлэгт мөнгө авч яваад Цагаан дэл гэх газар очоод *******ын машинаас бууж авч очоод Эрдэнийн машины урд хайрцагт хийхэд гарч ирсэн гэх мэдүүлгээр нотлогдсон учраас хэрэгсэхгүй болгох боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалт бол нэмж нэгтгэх гэсэн заалт байдаг. Экологийн хэрэг дээр тэнсэж, авлигын хэрэг дээр 6 сарын хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 
Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20:39 цагт шүүгдэгч *******ын эцэг Д.гийн 5450246116 дугаарын Хаан банкны данс руу өөрийн 5598085385 дугаарын Хаан банкны данснаас “bat” гэх гүйлгээний утгатайгаар 1.000.000 төгрөгийг шилжүүлснийг мөн өдрийн 20:44 цагт ******* АТМ-ээс бэлнээр авч *******ын хамт Дундговь аймгийн суманд очиж тус сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт хэсгийн цагдаа 1778 ДУЭ улсын дугаартай Приус 11 маркийн машины урд хайрцагт уг мөнгийг ******* хийсэн. Энэ үйлдлээрээ нэр бүхий 3 шүүгдэгч Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд учрах саадыг арилгах зорилгоор *******д хахууль өгсөн гэм буруутайд, 
Шүүгдэгч ******* нь өөрийнх нь 1778 ДУЭ улсын дугаартай Приус 11 маркийн машины урд хайрцагт шүүгдэгч *******ын хийсэн 1.000.000 төгрөгийг буцаан өгөөгүй өөртөө шилжүүлэн авсан үйлдлээрээ Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон байна. 
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг тогтоох ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудад үндэслэсэн байна.
Үүнд: шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Дундговь аймгийн суманд жонш ухахаар явцгаасан. надаас 1.000.000 төгрөг өгчих сум явах гэсэн юм гэхээр нь гэдэг хүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. сумын Цагаан дэл гэх газар руу явсан” гэж,
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 02 сарын 07-ны өдөр ******* болон хэсзг бүлэг танихгүй хүмүүстэй тааралдсан. сумын хэсгийн төлөөлөгчийг чи таньдаг юм байна. суманд “Цагаан дэл” гэдэг жонштой газар байна. Чи очиж уулзаад зөвшөөрлийг нь аваад яриад өг гэж ярьсан. Тэр өдөр машин байхгүй байсан болохоор ******* руу утсаар залгаад хаана байгаа вэ? гэтэл Дундговь аймагт ирсэн байна гэхээр нь сум явж ажил амжуулчхаад ирье гэсэн. Тэр хүмүүс уулзчихаад чиний данс руу мөнгө хийе гэж хэлсэн. Миний аавын данс руу 1.000.000 төгрөг хийсэн байсан. Төв хаан банкны АТМ-ээс 1.000.000 төгрөг авч ын машины урд хайрцагт хийсэн. ******* бид 2 суманд орой 11 цагийн үед очоод ******* ах руу утсаар яриад айлд хоол идчихээд сумын урд руу гараад нэг шил архи гаргасан. Архинаас 30-40 граммыг уусан. ын хажууд ярихгүй гэхээр нь чи машиндаа сууж бай чиний хажууд ярихгүй юм байна гээд ын машинаас 1.000.000 төгрөг аваад ******* ахын машины урд хайрцагт хийсэн. Тэндээсээ бид хоёр буцаж яваад шөнө нь уурхайгаа олохгүй төөрч явсаар байгаад өглөө нь очсон.” гэж, 
Гэрч Т.Улаанбаатар мөрдөн байцаалтын шатанд: “...цагдаа нарыг дагаад явж байх үед гэх залуу сумынх нь цагдаад мөнгө өгсөн гэж ярьсан. Би нарийн учрыг нь олоогүй.” гэж /хх-ийн 89, 147/, 
Гэрч Х.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд: “... бид хоёрт сум руу хэдэн хүмүүстэй жоншинд явах гэж байгаа, ...цагдаа болон байгаль орчны байцаагчийг нь асуудалгүй болгосон тай хамт 2020.02.07-ны өдрийн орой 23 цагийн үед сумын нутаг “Цагаан дэл” гэх газарт очсон. ...Цагдаад баригдсаны дараа цагдаа *******тэй утсаар ярьсан бичлэгийг би хийсэн. Утсаар ярьж байхад мөнгө өгсөн гэдгийг мэдсэн учраас бичлэг хийсэн.” гэж тус тус мэдүүлсэн байна. /хх-ийн 90, 149-150/
Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд ******* 1000000 төгрөгийг машины урд хайрцагт хийсэн гэж мэдүүлсэн байх бөгөөд уг мөнгийг *******д өгөх  ямар нэгэн өглөг, гэрээ хэлцлийн үндсэн дээр гүйцэтгэх үүрэг байгаагүй байна.  
Шүүгдэгч ******* 1000000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй ч аваагүй гэдгээ нотолж чадаагүй байна. Тэрээр “ надад мөнгө өгөх гэхээр нь би аваагүй. Гэхдээ хоёулаа машинаас буугаад шээж байсан чинь урд талын хайрцагт мөнгө хийчихлээ шүү гэж хэлэхээр нь би яах гэж хийсэн юм бэ? аваад яв гэсэн чинь миний ахын амьдрал сайнгүй юм шиг байна хэрэглэчихгүй юу гэж хэлсэн. Ингээд бэлэглэж байна гэж ойлгож авсан. Тэгээд тэр мөнгийг хийсэн эсэхийг нь шалгаагүй. Маргааш нь суман дээгүүр нааш цааш явж байгаад орой мөнгө хийснийг нь санаад урд хайрцгаа онгойлгоод үзсэн чинь мөнгө байхгүй байсан. Би гадуур явж байхдаа алдчихсан юм шиг байна лээ.” гэж мэдүүлжээ. Эрдэнийн ийнхүү мэдүүлсэнчлэн уг мөнгийг авах хүсэл зориг байгаагүй бол тухайн үед авахаас татгалзан уг мөнгийг буцаан өгөх бүрэн боломж байсан. Энэ боломжийг эдлээгүй нь түүний хэлснээр энэхүү гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй болохгүй юм.
Үүнээс гадна хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх гэсэн энэ төрлийн гэмт хэргийн үндсэн шинжийг хууль тогтоогч хуульчилсан.
Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч ******* сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан, хууль бусаар жонш олборлох гэмт үйлдлийг таслан зогсоох үүрэг бүхий субъект байжээ. Энэхүү хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх ямар шалтгаан нөхцөл байсан талаар тогтоогдсон зүйлгүй бөгөөд шүүгдэгч энэ эс үйлдэхүйгээрээ тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлийг бий болгосон байна.  
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, *******, ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд учрах саадыг арилгах зорилгоор *******д хахууль өгсөн, О.Эрдэнийг өөрийнх нь 1778 ДУЭ улсын дугаартай Приус 11 маркийн машины урд хайрцагт шүүгдэгч *******ын хийсэн 1.000.000 төгрөгийг буцаан өгөөгүй өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч   үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.   
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь заалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүх шүүгдэгч нарт 2022.04.25-ны өдрийн 63-р шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнсэх, эрх хязгаарлах үүрэг хүлээлгэсэн ялыг хүчингүй болгож нэг шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2-р зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн 22.5-р зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэлийг тус тус оногдуулсан байна. 
Шүүх энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт ял оногдуулсан өмнөх шийтгэх тогтоолын зүйл заалтыг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт оногдуулсан  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож, нэг шийтгэх тогтоолоор 2 өөр гэмт хэрэгт тус тусад нь ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялд нь нэмж нэгтгэсэн нь   шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр болжээ.
Нэг цаг хугацаанд үйлдэгдсэн 2 өөр төрлийн гэмт хэргийг нэг ажиллагаагаар шалган тогтоох нь Эрүүгийн хуулийн зарчимд нийцэх ёстой. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, *******, ******* нар нь  Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлохын тулд үүнд учрах саадыг арилгах зорилгоор бусдад хахууль өгч байгаа үйлдэл юм. Үндсэндээ хахууль өгөх гэмт хэргийн суурь гэмт хэрэг нь Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэж болно. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт өгсөн байхад танилцуулж, хүсэлт гаргах, мэтгэлцэх журмыг хэрэгжүүлэх эрх зөрчигдөж буй байдлыг анхаараагүй, Эрүүгийн хуульд заасан зарчимд үндэслэлгүй хэргийг буруу тусгаарласан нь  шүүхээс ийнхүү шийдвэр гаргахад нөлөөлсөн. Нэгэнт давж заалдах шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаах эрх зүйн боломж хуулиар хаалттай учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсний дагуу шүүгдэгч нарт оногдох ялыг тус тусад нь эдлүүлэх хууль зүйн боломжийг харгалзан шүүгдэгч, шүүгдэгчийн  өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.. 
Харин шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн ******* нь гэм буруутай эсэх нь эргэлзээтэй. ...тэр *******ын гуйлтаар сум руу явсан, *******тэй уулзахад жонш олборлох болон хахууль өгөх талаар ярилцаагүй талаарх өөрийнх нь болон удаа дараагийн мэдүүлэг, хахууль болох 1 сая төгрөгийг *******д өгөөгүй. ... *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэх, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ж.Чимэддуламын “шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог зөв тодорхойлж шийдвэрлээгүй гэснийг тус тус  үндэслэлгүй гэж үзэв. Учир нь 
Шүүгдэгч ******* гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “... суманд жонш гарч байгаа талаар хүмүүсээс сонссон. Ингээд жонш ухъя гэж , бид 3 ярилцаж байгаад 2020 оны 02 сарын 07-ны өдөр аймаг дээр уулзсан. Ингээд ярилцаж сууж байхдаа үнэхээр жонш ухаад цагдаад баригдах юм бол асуудал үүсэх учраас цагдаатай нь урьдчилаад уулзъя гэж бид 3 ярьсан. сумын цагдааг таньдаг болж таарсан учир би тай хамт машинаар сум руу явсан. сум руу гарахын өмнө , бид 3 хоосон уулзаж болохгүй мөнгө өгье гэж ярилцаад , руу мөнгө шилжүүлээд тэр мөнгийг нь ATM орж авсан. Аймгаас оройхон гараад нэлээн орой суманд очсон. ..., ******* бид гурав гараад сумын урд хэсэгт тал газар очоод *******д авч ирсэн архиа задалж өгсөн. ... миний машинд суух үед нь яасан гэж асуусан чинь авахгүй болохоор нь урд хайрцагт нь хийгээд орхичихлоо гэж хэлсэн” гэжээ /хх45, 132-133/ 
Ийнхүү шүүгдэгч *******, *******, ******* нар *******тэй уулзах  хэрэгцээ, шаардлагаа хамтдаа тодорхойлсон, энэхүү зорилгодоо хүрэхийн тулд санаатай нэгдсэн гэх үйл баримт тогтоогдсон байна.
Шүүх *******аас 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20:39 цагт өөрийн Хаан банкны 5598085385 дугаарын данснаас *******ын эцэг Д.гийн Хаан банкны 5450246116 дугаарын данс руу “bat” гэх гүйлгээний утгатайгаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Д.гийн /5450246116 дугаарын/ дипозит дансны хуулгыг шүүх шинжлэн судалж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна. 
Шүүгдэгч ын 1000000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлж байгаа идэвхтэй үйлдлийг үгүйсгэж, гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх шаардлагатай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн тул шүүгдэгч өмгөөлөгч Б.Энхтуяагийн  “хүн тус бүрд ял хариуцлагыг гэмт хэргийн ангилал төрөл хэмжээгээр нь ялгамжтай тохируулж оногдуулаагүй” гэх гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв. 
Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, мөн *******ын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар, *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар тус тус сольж, *******д оногдуулсан торгуулийн ялыг хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтов.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш цагдан хоригдсон 57 хоногийг тэдэнд оногдуулсан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцон нийт эдлэх ялын хугацааг тогтоов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтунгалагийн “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай”, шүүгдэгч *******, ******* нарын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд: 
2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн...” гэсний дараа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан...”  гэж оруулан  “20000” гэснийг “10000” гэж, “20000000” гэснийг “10000000” гэж, “ ...тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй...” гэснийг “...шүүгдэгч “*******т 3500000 төгрөг, *******т 2700000 төгрөгөөр торгох, *******ад эрх бүхий байгууллагын хяналтад сумын төвөөс гадагш гарахыг хориглон 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.”  гэж, 
6 дугаар заалтын “18650000” гэснийг “8650000” гэж, 
7 дугаар заалтын “18650000” гэснийг “8650000” гэж, “...02 жилийн хугацаанд...” гэсний  дараа ”..., шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус...” гэж оруулан,
8 дугаар заалтын  “...5.3 дугаар зүйлийн 5...” гэсний дараа  “...5.5 дугаар зүйлийн 3 гэж...” оруулан “ *******...” гэсний дараа “..., “...*******, *******,  нар...” гэж, “...хорих ялаар...” гэсний дараа “... “...******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ...” гэж тус тус оруулан 
9 дүгээр заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ын нийт эдлэх ял буюу торгох ялыг 1845000 төгрөгөөр, *******ын нийт эдлэх ялыг  2650000 төгрөгөөр, *******ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сар 3 хоногоор тус тус тогтоосугай.” гэж өөрчилж, 
13 дугаар заалтын “шүүгдэгч *******, *******, ******* нарт гэсний дараа “...урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж өөрчилж, 
Шийтгэх тогтоолын 3,4,5 дугаар заалтыг хүчингүй болгож, 6 дугаар заалтыг 3, 7 дугаар заалтыг 4, 8 дугаар заалтыг 5, 9 дүгээр заалтыг 6, 10 дугаар заалтыг 7, 11 дүгээр заалтыг 8, 12 дугаар заалтыг 9, 13 дугаар заалтыг 10, 14 дүгээр заалтыг 11 болгон тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 
2.Шүүгдэгч *******, *******, ******* нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.  
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

                                           Х.ГЭРЭЛМАА