Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0172/З |
Дугаар | 128/ШШ2019/0169 |
Огноо | 2019-03-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2019/0169
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны тендер үнэлгээний хороонд холбогдох Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас зарласан ХНХЯ/******* дугаар Гэр, бүл, хүүхэд, ахмадын соёл амралтын цогцолборын барилга барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт И******* ХХК-ийн тендерийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, дээрх тендерт дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн захирал Ц.Г******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас зарласан ХНХЯ/******* дугаар бүхий Гэр, бүл, хүүхэд, ахмадын соёл амралтын цогцолборын барилга барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт И******* ХХК-ийн тендерийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, дээрх тендерт дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг манай компаниас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан билээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны тендер үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас зарласан ХНХЯ/******* дугаар Гэр, бүл, хүүхэд, ахмадын соёл амралтын цогцолборын барилга барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт И******* ХХК-ийн тендерийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, дээрх тендерт дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа ийнхүү шүүхэд бичгээр ирүүлжээ.
Нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Х******* ХХК-ийн захирал Ц.Г******* өөрөө шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгч ийнхүү Үндэсний Аудитын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны тендер үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны тендер үнэлгээний хороонд холбогдох Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас зарласан ХНХЯ/******* дугаар Гэр, бүл, хүүхэд, ахмадын соёл амралтын цогцолборын барилга барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт И******* ХХК-ийн тендерийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, дээрх тендерт дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА