Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 24

 

 Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, тус аймгийн Аудитын газрын шинжээч *******д холбогдох аймгийн Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 64/01 дугаарын актыг хүчингүй болгуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын  26-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

 ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 64/01 дугаар Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох актыг эс зөвшөөрч гаргасан гомдлоосоо татгалзаж байна.  Нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.                                                                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66   дугаар зүйлийн 66.1, 66.2-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэсний дагуу  хүсэлт гаргасан байна. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн  66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тэмдэгтийн хураамж төлөхөөргүй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, тус аймгийн Аудитын газрын шинжээч *******д холбогдох аймгийн Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 64/01 дугаарын актыг хүчингүй болгуулах захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

      3. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Б.САРАНЧИМЭГ