Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2024/00809

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2024/00809

Баян-Өлгий аймаг

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суудаг, С овогт А.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суудаг, Ж овогт Хуаны Серикболд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Авто машин худалдсаны үндсэн төлбөр 2,250,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 3,375,000 төгрөг, нийт 5,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.С нь анх шүүхэд хариуцагч Х.Сд холбогдуулан Авто машин худалдсаны үндсэн төлбөр 2,250,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 3,375,000 төгрөг, нийт 5,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Иргэн А.С би иргэн Х.С-д өөрийн өмчлөлийн УАЗ-31512 маркийн, 00-00 дугаартай суудлыг авто машиныг чиргүүлийн хамт 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 6,750,000 төгрөгөөр зээлээр худалдсан юм.

1.2.Уг авто машины үнэ төлбөрийг иргэн  Х.С нь гэрээ ёсоор 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүртэл бүрэн барагдуулахаар болсон юм. Үүнээс хойш Х.С нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А.Серикболын эцэг Хуан нь надад 4,500,000 төгрөгийг хүү Х.С-ын нэрийн өмнөөс миний дансанд шилжүүлсэн юм.

1.3.Гэтэл одоогийн байдлаар иргэн Х.С нь үндсэн төлбөр 2,250,000 төгрөг, 3,375,000 төгрөгийн алданги, нийт 5,625,000 төгрөгийг иргэн Х.С-оос гаргуулж надад олгуулж өгнө үү гэжээ.

 

2.Шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Сбол нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн авто машины үлдэгдэл төлбөр 2,250,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар “Эвлэрлийн гэрээ” байгуулах санал гаргасан байна.

3.Нэхэмжлэгч  А.С, хариуцагч Х.С нар харилцан тохиролцож байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд: Нэхэмжлэгч А.С, хариуцагч Х.С бид харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрч байна.

3.1. Хариуцагч Х.С нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн машины үлдэгдэл төлбөр 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин мянган) төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид төлж өгөхөөр болов.

 

 

 

3.2. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч А.С нь хариуцагч Х.С-ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл төлж өгнө гэсэн саналыг хүлээн авч, хугацаа хэтрүүлсний алданги 3,375,000 (гурван сая гурван зуун далан таван мянган) төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.

3.3. Дээрх эвлэрлийн гэрээг зохигч хүсэл зоригоор харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. Мөн энэ гэрээ бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

3.4.Энэхүү эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэж тус тус дурдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч А.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.С-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.С нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн машины үлдэгдэл төлбөр 2,250,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч А.С нь хугацаа хэтрүүлсний алданги 3,375,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5.Зохигч сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

6.Нэхэмжлэгч А.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийн тал 59,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 59,475 төгрөг, мөн хариуцагч Х.С-оос 59,475 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч А.С-д олгож шийдвэрлэлээ.

7.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Х.С нь нэхэмжлэгч А.С-ийн нэхэмжилсэн машины үлдэгдэл төлбөр 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин мянган) төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч А.С нь хугацаа хэтрүүлсний алданги 3,375,000 (гурван сая гурван зуун далан таван мянган) төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 (нэг зуун арван найман мянган есөн зуун тавин) төгрөгийн тал 59,475 (тавин есөн мянган дөрвөн зуун далан таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 тоот данснаас 59,475 (тавин есөн мянган дөрвөн зуун далан таван)   төгрөг, мөн хариуцагч Х.С-оос 59,475 (тавин есөн мянган дөрвөн зуун далан таван)  төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч А.С-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.МАНГИЛИК