Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/70

 

 

 

 

 

 

 

 

 2022         10             06                                          2022/ДШМ/70

 

 

 

...............-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Энхбат

            Шүүгдэгч ...............

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...............

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 747 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбатын бичсэн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар эсэргүүцлээр ...............-т холбогдох эрүүгийн 2034006410097 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн НФ99050432, регистрийн дугаар: /.............../

 

...............- нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг засмал зам дээр Т.Тундра маркийн ...............УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж ...............-ын жолоодож явсан Х.Портер маркийн ...............АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас ...............-ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ...............-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: 1.Мөрдөгч болон хяналтын прокурор нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийн тогтоогоогүй гэж үзнэ. Хяналтын прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд үйл явдал болсон цаг хугацааг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэж бичсэн нь ойлгомжгүй.

 

Хавтаст хэрэгт авагдсан гэрч ..............., ..............., ............... нарын мэдүүлэгт амь хохирогч ............... мах ачиж өөрийн эзэмшлийн “Hyundai porter” маркийн ............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед ...............сумаас Улаанбаатар хот орохоор гарсан байх бөгөөд улмаар Төв аймгийн Лүн сум өнгөрөөд 10 дугаар сарын 28-ны шөнө 03-04 цагийн үед уг тээврийн хэрэгсэл хий хааз авсны улмаас зогссон гэх мэдүүлэг, гэрч ..............., шүүгдэгч ...............- нарын мэдүүлэгт 2020 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 22 цаг өнгөрч байхад Төв аймгийн Эрдэнэсант сумаас Улаанбаатар хот орохоор ...............-ын эзэмшлийн Т.Тундра маркийн ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан талаар мэдүүлсэн. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд үзлэгийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 08:10 минутад эхлүүлж 9:30 цагт дуусгасан талаар тэмдэглэсэн. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр уг үйл явдал 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бус 2020 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03-04 цагийн хооронд болсон байх үндэслэлтэй.

 

2. Хавтаст хэрэгт зам тээврийн ослын талаар 3 шинжээчийн дүгнэлт авсагдсан.

 

1. Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №202126 дугаар шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтэд:

 

............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам чөлөөлөх гэж зогсохоор зам чөлөөлөн хөдөлгөөн бүрэн зогсоогүй, мөн тээврийн хэрэгслийн дохио гэрэл ажиллаж байгаа талаар Булган аймгийн Баяннуур сумын цагдаагийн постод шалгуулж гарсан гэдгийг гэрч ............... мэдүүлсэн байна. ............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дохионы гэрлийг шалгуулж гарсан эсэхийг бүрэн тогтоох шаардлагатай байна. ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............-ын өгсөн мэдүүлэгт ...............км/цаг хурдтай явж байсан гэдгийг мэдүүлж байгаа боловч ............... АРА улсын дугаартай автомашины дохио өгсөн эсэхийг мэдэхгүй байгаа нь эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Хэрэв гэрэл дохио ажиллаж байсан бол харагдцыг тодорхойлох шаардлагатай.

 

2. Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.

 

3. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоохын тулд дараах 4 нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байна. Үүнд:

а/ ............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дохионы гэрэл ажиллагаатай эсэх

в/ ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох

с/ ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............- нь хурд хэтрүүлсэн эсэхийг тогтоох

d/ ............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас мөргөлдөх үед өөр тээврийн хэрэгсэлтэй зөрсөн эсэх,

 

4. ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх ...............- саад учирсан тохиолдолд тойрох гарах боломж байсан эсэх, ............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............-ын бэлтгэгдсэн байдал, ажиллах чадварын талаар тодруулах,

 

5. Хавтаст хэргийн 30 дахь талд гэрч ...............ын өгсөн мэдүүлэгт 2020 оны 10 дугаар сарын 27-ны 22:00 цагт Эрдэнэсант сумаас Улаанбаатар хот руу хөдөлсөн, Лүн сумын Урьхан зоогийн газрын гадна унтаж нүдний хор гаргасан гэж мэдүүлсэн тул ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх ...............-ын ажиллах чадвар, бэлтгэгдсэн байдлыг тогтоох,

 

6. Эрдэнэсант сумаас Лүн сумын Урьхан зоогийн газрын хоорондох зай, Урьхан зоогийн газраас осол гарсан газар хоорондох хичнээн километр зайтай вэ гэдгийг тогтоох шаардлагатай, явсан цаг хугацааг тогтоох,

 

7. ............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хамгийн сүүлд хэзээ улсын үзлэгт оруулсан эсэхийг тогтоох,

 

Дээр дурдсан тухайн зам тээврийн ослын тодруулах шаардлагатай дээрх нөхцөл байдлыг тодруулсны дараагаар дүгнэлтийг гаргах боломжтой гэжээ.

 

2. Дотоод хэргийн Их сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №202140 дугаар шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтэд:

 

Техникийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Наргуланы 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №202140 дугаартай гаргасан шинжээчийн “2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд заагдсан доорх асуултуудын биелэлтийг хангаагүй байна.

 

1. ............... APA улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам чөлөөлөх гэж зогсохоор зам чөлөөлөн хөдөлгөөн бүрэн зогсоогүй, мөн тээврийн хэрэгслийн дохионы гэрэл нь ажиллаж байгаа талаар Булган аймгийн Баяннуур сумын цагдаагийн постод шалгуулж гарсан гэдгийг гэрч ............... мэдүүлсэн байна. ............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дохионы гэрлийг шалгуулж гарсан эсэхийг бүрэн тогтоох шаардлагатай байна. ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............-ын өгсөн мэдүүлэгт ...............км/цаг хурдтай явж байсан гэдгийг мэдүүлж байгаа боловч ............... АРА улсын дугаартай автомашины дохио өгсөн эсэхийг мэдэхгүй байгаа нь эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Хэрэв гэрэл дохио ажиллаж байсан бол харагдцыг тодорхойлох шаардлагатай гэсэн шаардлагыг хангаагүй.

 

2. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоохын тулд дараах нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байна.

Үүнд: ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох гэсэн нөхцөл байдлыг тогтоогоогүй.

............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............- нь хурд хэтрүүлсэн эсэхийг тогтоох нөхцөл байдлыг тогтоох талаар ямар ч ажиллагаа явуулаагүй.

............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас мөргөлдөх үед өөр тээврийн хэрэгсэлтэй зөрсөн эсэх талаар ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............-аас мэдүүлэг авсан боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас гадна нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн дараах нөхцөл байдлуудыг тогтоох шаардлагатай байна. Үүнд:

1. ............... APA, ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн техникийн байдлыг тогтоох шаардлагатай.

............... АРА улсын дугаартай болон ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд 2020 оноос хойш техникийн үзлэг, оношилгоонд орсон эсэх нь тодорхойгүй.

Хавтаст хэргийн 11, 12 дугаар хуудсанд байгаа фото зурганд тээврийн хэрэгслийн дугуйны мөр харагдаж байгаа боловч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бүдүүвч зурагт ямар нэгэн байдлаар бэхжүүлсэн тухай мэдээлэл байхгүй байна.

11, 12-р хуудсанд дахь фото зурганд тээврийн хэрэгслийн дугуйны мөрийг “2” гэж тэмдэглэсэн боловч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бүдүүвч зурагт бэхжүүлж аваагүй байна.

Хавтаст хэргийн 8-р хуудсанд “Зам тээврийн осол дээр тогтоосон акт”-д дугуйны даралтын мөрийн хэмжээг 10м, 60см гэж хэмжээ байгаа боловч ямар хэмжээ болох болон дугуйны мөрний уртын хэмжээ тодорхойгүй байна.

 

3. ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх ...............- саад учирсан тохиолдолд тойрон гарах боломж байсан эсэх талаар бүрэн тогтоогоогүй, мөн жолооч ...............-ын бэлтгэгдсэн байдал, ажиллах чадварын талаар тодорхойлох шаардлагатай.

 

Хавтаст хэргийн 194 дэх талд гэрч ...............-ын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагт Булган аймгийн Рашаант сум руу орох машинд сууж яваад Эрдэнэсант сумын замын гуанз дээр байсан өөрийн машиныг аваад ах ...............ыг гэрээс нь авч тэндээс 22-23 цагийн үед Эрдэнэсант сумаас Улаанбаатар хот руу гарсан” гэх мэдүүлэг авагдсан байна. Улаанбаатар хотод амьдардаг ...............-ын машин нь яагаад Эрдэнэсант сумын гуанзанд байсан талаар мэдээлэл алга байна. ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэзээнээс Эрдэнэсант сумын гуанзны гадна байсан талаар тодруулах.

 

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай ба тодруулсны дараагаар дүгнэлт гаргах боломжтой байна гэх эдгээр дүгнэлтүүдэд дурдагдсан заалтуудад ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй.

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Бат-Очирын №4 дугаартай дүгнэлт гарган уг дүгнэлтдээ Х.Портер маркийн ............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй, Тундра маркийн ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй, жолооч ...............- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэсэн нь уг шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх боломжгүй гэж үзэв. 

 

Мөн шүүгдэгч ...............-ын өгсөн “2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу ах ...............ын хамт өөрийн эзэмшлийн Toyota Tundra маркийн ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарч Лүн сумын Урьхан зоогийн газрын үүдэнд нүдний хор гаргаад 02:40 цагийн үед хөдөлсөн. Лүн сум өнгөрөөд явж байхад зам дээр миний эгнээнд гэнэт машин гараад ирсэн бөгөөд би уг машиныг явж байна гэж бодсон. Тэгээд тоормос гишгэхэд яах ийхийн зуургүй тухайн машиныг мөргөсөн” гэх мэдүүлгээс зам тээврийн осол хэний буруутай үйл ажиллагааны улмаас шалтгаалсан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч ...............-т холбогдох хэрэгт мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд засан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Энхбат 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

1.Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тухай тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэрэг хэзээ хаана, яаж үйлдэгдсэн талаар тодорхой дурдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд хэргийг шалгасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг илтэд буруу тогтоосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн №202126, №202140 дугаартай дүгнэлтүүд нь тодорхойгүй, ойлгомжгүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгчөөс дүгнэлтийг өөр шинжээчид гаргуулахаар даалгаж, улмаар №4 дугаартай дүгнэлт гарч уг дүгнэлтийг үндэслэн ...............-ыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл шүүхээс шинжээчийн тодорхойгүй дүгнэлтэд хэт хөтлөгдөн хэрэгт хийгдвэл зохих тодорхой ажиллагаа дурдалгүйгээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүгчийн захирамжийн заалт нь ойлгомжгүй биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон, шинжээчийн тодорхойгүй дүгнэлтийн дагуу нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр буцаасан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 747 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...............- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэмт хэрэг гарсан 28-ны өдрийг гэдгийг шөнийн 03-04 цагийн үед гээд засах шаардлагатай, бусад асуудлуудыг прокурорын эсэргүүцлийн хүрээнд дэмжиж байна. Миний хувьд ч гэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан захирамж ойлгомжгүй байна гэв.

 

Прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дотоод хэргийн их сургуулийн гаргасан дүгнэлт илт эргэлзээтэй, ойлгомжгүй, уг шинжээчийн дүгнэлтүүдэд заасан асуудлууд нь нөхөн гүйцэтгэх боломжгүй зүйлүүд байсан учир өөр шинжээч томилж дүгнэлт гаргуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эсэргүүцлээ дэмжиж байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хэдий ч эсэргүүцлийг хэсэгчлэн зарим хэсгийг нь хангаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан шалгаж тогтоогоогүй атлаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байгаа. Мөн яллах дүгнэлтэд 28-ны өдөр гэж байгаа, гэтэл хэргийн үйл баримтын хувьд 2020 оны 10 дугаар сарын 27-ноос-28-ны өдөр шилжих шөнийн 03-04 цагийн хооронд болсон асуудал байгаа. Энэ байдал нь хохирогч гэрчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хэргийн газрын үзлэг зэрэг баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдсон. Дээд шатны прокурорын эсэргүүцэл гэх тодотголтой эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ...............- гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтөөгөө санал нэг байна гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Г.Энхбатын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруутай хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ба шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тухайн хэрэг учрал, зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргуулахаар “Дотоод хэргийн их сургуулийн замын цагдаагийн тэнхимийн шинжээч”-ийг томилж шинжээч Б.Наргулан 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №202126 дугаар дүгнэлтийг гаргасан байдаг. /хх-ийн 1-р хавтас 174-176/

 

Дээрх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн хэмээн үзэж нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид даалгасны дагуу шинжээчээс нэмэлт шинжилгээ хийхийн тулд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд заагдсан “...1. ............... APA улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам чөлөөлөх гэж зогсохоор зам чөлөөлөн хөдөлгөөн бүрэн зогсоогүй, мөн тээврийн хэрэгслийн дохионы гэрэл нь ажиллаж байгаа талаар Булган аймгийн Баяннуур сумын цагдаагийн постод шалгуулж гарсан гэдгийг гэрч ............... мэдүүлсэн байна. ............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дохионы гэрлийг шалгуулж гарсан эсэхийг бүрэн тогтоох шаардлагатай байна. ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............-ын өгсөн мэдүүлэгт ...............км/цаг хурдтай явж байсан гэдгийг мэдүүлж байгаа боловч ............... АРА улсын дугаартай автомашины дохио өгсөн эсэхийг мэдэхгүй байгаа нь эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Хэрэв гэрэл дохио ажиллаж байсан бол харагдцыг тодорхойлох шаардлагатай гэсэн шаардлагыг хангаагүй...”,

 

2. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоохын тулд дараах нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байна. Үүнд:

 

............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох гэсэн нөхцөл байдлыг тогтоогоогүй.

............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............- нь хурд хэтрүүлсэн эсэхийг тогтоох нөхцөл байдлыг тогтоох талаар ямар ч ажиллагаа явуулаагүй.

............... АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас мөргөлдөх үед өөр тээврийн хэрэгсэлтэй зөрсөн эсэх талаар ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...............-аас мэдүүлэг авсан боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэх болон

 

Дээр дурдагдсанаас гадна нэмэлт шинжилгээ хийхэд дараах ............... APA, ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн техникийн байдлыг тогтоох,

............... АРА улсын дугаартай болон ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд 2020 оноос хойш техникийн үзлэг, оношилгоонд орсон эсэх нь тодорхойгүй,

Хавтаст хэргийн 11, 12 дугаар хуудсанд байгаа фото зурагт тээврийн хэрэгслийн дугуйны мөр харагдаж байгаа боловч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бүдүүвч зурагт ямар нэгэн байдлаар бэхжүүлсэн тухай мэдээлэл байхгүй,

11, 12-р хуудас дахь фото зурагт тээврийн хэрэгслийн дугуйны мөрийг “2” гэж тэмдэглэсэн боловч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бүдүүвч зурагт бэхжүүлж аваагүй,

Хавтаст хэргийн 8-р хуудсанд “Зам тээврийн осол дээр тогтоосон акт”-д дугуйны даралтын мөрийн хэмжээг 10м, 60см гэх хэмжээ байгаа боловч ямар хэмжээ болох болон дугуйны мөрний уртын хэмжээ тодорхойгүй,

 

3. ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх ...............- саад учирсан тохиолдолд тойрон гарах боломж байсан эсэх талаар бүрэн тогтоогоогүй, мөн жолооч ...............-ын бэлтгэгдсэн байдал, ажиллах чадварын талаар тодорхойлох шаардлагатай.

 

Хавтаст хэргийн 194 дэх талд гэрч ...............-ын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагт Булган аймгийн Рашаант сум руу орох машинд сууж яваад Эрдэнэсант сумын замын гуанз дээр байсан өөрийн машиныг аваад ах ...............ыг гэрээс нь авч тэндээс 22-23 цагийн үед Эрдэнэсант сумаас Улаанбаатар хот руу гарсан” гэх мэдүүлэг авагдсан байна. Улаанбаатар хотод амьдардаг ...............-ын машин нь яагаад Эрдэнэсант сумын гуанзанд байсан талаар мэдээлэл алга байна. ............... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэзээнээс Эрдэнэсант сумын гуанзны гадна байсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай хэмээн үзэж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №202140 тоот дүгнэлтийг гаргасан байдаг. /хх-ийн 1-р хавтас 217-219-р тал/

 

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан асуудлуудыг нөхөн гүйцэтгэлгүйгээр 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын Лүн сум дахь Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Бат-Очирыг шинжээчээр томилж 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 4 тоот дүгнэлт гаргуулан яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй  байх ба Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлүүдийг зөрчжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан хэрэг учрал болсон гэх цаг хугацааг үнэн зөв тогтоож чадаагүй гэх болон дээр дурдагдсаны дагуу тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлтийг хуульд заасны дагуу гаргуулснаар уг зам тээврийн осол нь хэний буруутай үйл ажиллагааны улмаас болсон гэдэг нь тодорхойлогдох тул энэ талаар дурдсан шүүгчийн захирамж үндэслэл бүхий зөв болжээ.

 

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.6-д тус тус заасан “Нотолбол зохих байдал”-д хамаарч байгаа болно.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ...............-ын хувийн байдлын талаар бүрэн гүйцэд тодруулж чадаагүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 747  дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Энхбатын бичсэн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                            ШҮҮГЧИД                                                Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                М.МӨНХДАВАА