| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00395/И |
| Дугаар | 140/ШШ2024/00411 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 140/ШШ2024/00411
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: ........... хот, .......... хороо, ..........давхар тоот хаягтай ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, ...........баг, ........ оршин суух .......... овогт .............д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,345,365.30 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа:
............. овогтой ........... нь ".........." ХХК-тай 2022 оны 05-р сарын 12-ны өдөр .......... тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 42%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.
2024 оны 08-р сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,349,351.75
Төлөх ёстой хүү: 898,841.52
Нэмэгдүүлсэн хүү: 90,372.03
Нотариатын зардал:6,800
Нийт: 2,345,365.30 /Хоёр сая гурван зуун дөчин таван мянга гурван зуун жаран таван төгрөг гучин мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч ......... нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 577 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
..........аас зээлийн гэрээний үүрэг болох 2,345,365.30 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч .......... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Иргэн ........ миний бие нь ........ ХХК -иас утас лизингдэж авсан нь үнэн бөгөөд хүүхэд төрүүлснээс хойш тухайн төлбөрийг төлөх боломжгүй байсан.
...... ХХК-ийн нэхэмжилсэн 2,345,365 төгрөг 30 мөнгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК нь хариуцагч .........д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,345,365.30 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч ......... нь нэхэмжлэгч ..........ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,345,365.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ..........д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,345,365.30 /хоёр сая гурван зуун дөчин таван мянга гурван зуун жаран таван төгрөг гучин мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч ......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,475 төгрөгийг улсын орлого болгож, улсын төсвийн данс буюу ........... тоот данснаас 26,237.5 төгрөгийг, хариуцагч ............аас 26,237.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч ..........д сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ