| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00489/И |
| Дугаар | 140/ШШ2024/00417 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 140/ШШ2024/00417
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: ........ хот, ............. тоотод үйл ажиллагаа явуулж буй ............ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, .............. тоотод оршин суух ............. овогт .........д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,362,163.51 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
.............ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
........... нь .............ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,199,900 төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хохироож байна.
Иймд иргэн ........... зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 2,362,163.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ..... ХХК нь хариуцагч .........д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,362,163.51 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ........ нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие........ нь ........... ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,199,900 төгрөгийн жилийн 36%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан нь үнэн.
Зээл авсан өдрөөс хойш хийх ажил олдохгүй байсны улмаас зээлийн төлбөрийг төлж чадаагүй өдий хүрсэн.
Иймд иргэн .......... би .......... ХХК-ийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 2,362,163 төгрөг 51 мөнгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Нэхэмжлэгч ............. ХХК нь хариуцагч ..........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,362,163.51 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б............ нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ......... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,745 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........... 26,372.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 26,372.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 52,745 төгрөгийг нэхэмжлэгч ............ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ........... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,362,163.51 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ............. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ............ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,745 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............. 26,372.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 26,372.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 52,745 төгрөгийг нэхэмжлэгч............. ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ............ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ