| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00904/И |
| Дугаар | 131/ШШ2024/00816 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2024/00816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч миний бие*******той 2016 онд танилцаад 2017 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн энэ хугацаанд 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр охин, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр охин*******, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүү******* нар төрсөн. Тухайн үед эцгээр нь овоглоогүй шалтгаан нь******* нь урьд гэр бүлтэй гэрлэлтийн баталгаагаа албан ёсоор салгаагүй байсан тул хүүхдүүд надаар овоглосон.******* Улаанбаатар хотод ажил хийж би хүүхдүүдээ гараад Галуут суманд байдаг байсан тэгээд хоёр газар хэрүүл салахгүй байсан тул би 4 ханатай гэрээ ачаалаад 2 хүүхдээ аваад 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс Улаанбаатар хотод очсон тэгээд очоод айлын хашаанд гэрээ бариад цугтаа 1 жил амьдарсан. Гэвч албан ёсоор шилжүүлэг хийлгээгүй байсан тул хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан бид хэд буцаж Галуут сумандаа ирсэн мөн эндээ төрсөн төрөөд буцаж Улаанбаатар хотод очоод гэрээ янзалж бариад буцаж сумандаа ирээд 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүүхдүүдээ цэцэрлэгт өгсөн. Тухайн үед нөхөр ирж буцахад хамт байсан бид хэд аавын жижиг гэрт хоцорч үлдээд нөхөр Ганзориг 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хот руу ажил хийхээр явсан.
Үүнээс хойш сарын дараа зан ааш нь хувираад ярих нь өдрөөс өдөрт багасгаж сүүлдээ утсаа авахгүй миний дугаарыг блоклоод алга болсон мөн надад би энд хүнтэй болсон энэ хүнтэйгээ байна намайг битгий хараарай дахиж холбогдох хэрэггүй гээд хэлсэн мөн удалгүй дугаараа сольсон. Би тухайн үед нялх биетэй байсан тул араас нь явж чадаагүй дулаараад цаг наашлаад ирэхээр 2024 оны 5 дугаар сард хүүхдүүдээ дагуулаад Улаанбаатар хотод очоод уулзах гэсэн болов олдоогүй, ажил дээр нь очсон боловч ажлаасаа 2 сард гарсан гэсэн тул гэрээ нүүлгээд буцаж ирсэн одоо Галуут суманд 3 хүүхдийн хамт амьдарч байна. Миний хувьд Ганзоригийн ээж Сарантуяа нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар баг 17-23 тоотод амьдардаг тул гэрт нь удаа дараа очоод асуухад би мэдэхгүй надтай холбогдохгүй байгаа би утсыг нь болон хаягийг нь мэдэхгүй гэж хэлдэг, намайг дахин дахин асуугаад байхаар ээж нь сүүлдээ дугаар дээрээ байхаа больсон. Ингээд миний арга мухардсан хөдөө суманд ажил олдохгүй, нялх хүүхэдтэй болохоор орж гараад ойр зуурын ажил хийх боломжгүй, хүүхдийн мөнгөөр амьдарч байна. Миний хувьд Ганзориг надтай амьдрахгүй үр хүүхдээ эцгийн ёсоор хайрлахгүй юмаа гэхэд ядаж хүүхдийн тэтгэлгээ төлөөд хариуцлагаа хүлээгээд явах ёстой гэж бодож байна ингээд шүүхэд тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах гэхээр оршин суугаа хаягийг нь мэдэхгүй учир шүүх хүлээж авахгүй гэсэн, та заавал хаягийг олох ёстой эсвэл эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг тогтоох шаардлагатай талаар зөвлөсөн болно. Би энэ энэ хугацаанд маш их зовлон амссан хүүхдүүд ханиад хүрээд аймгийн эмнэлэгт 3 удаа дараалан хэвтэж эмчлүүлсэн хүрээд ирэх байх гэж маш их хүлээсэн сүүлдээ арга минь барагдаж байна. Иймд Шарнууд овгийн Сарантуяагийн Ганзоригийг \ЧИ81040371\ эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1398 дугаар албан бичиг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 0425227 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч******* нь *********** холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах шаардлагатай,******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул*******ийг эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд*******гийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй-г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ******* дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч*******д мэдэгдэхийг ******* дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА