| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0489/э |
| Дугаар | 423 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Ш.Насанжаргал,
Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр /ҮД: 1314/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэчимэгийн Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625022899 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эх, ах, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Рашаантын 813 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэчимэгийн Ган-Эрдэнэ /РД: УИ95040333 /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ нь:
-2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын тасалбарын төвийн нэг давхарт байрлах "Уянгацэрэн" валют арилжааны төвийн үүдэнд хохирогч Б.Оюунчимэгийн халааснаас "Самсунг галакси Жи-5" маркийн гар утсыг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол,
-2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэргэжилтний 20"-ын автобусны буудлын орчмоос автобусанд сууж байсан хохирогч Х.Баасанзагарын халааснаас "Самсунг галакси Жи-7" маркийн гар утсыг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол,
-2016 оны 12 дугаар сарын 07-ны өглөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төв номын сангийн автобусны буудал дээрээс хохирогч М.Цэнгэлийн үүргэвчнээс "Делл" маркийн нөүтбүүкийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол,
- 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтжин бөмбөгөр" худалдааны төв дотроос хохирогч М.Аминагийн халааснаас "Айфоне-5 эс" маркийн гар утсыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ачлал" их дэлгүүрийн орчмоос хохирогч З.Даваадуламын халааснаас "Айфоне 6 " маркийн гар утсыг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Е март" худалдааны төв дотор үйлчлүүлж байсан хохирогч Г.Номингийн халааснаас "Самсунг Эс-5" маркийн гар утсыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүннү Молл" худалдааны төвийн 2 давхарт үйлчлүүлж байсан хохирогч Э.Атарсолонгын халааснаас "Айфоне-5 эс" маркийн гар утсыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн орчмоос хохирогч Б.Алимаагийн халааснаас "Самсунг галакси Эс-6 Эдж" маркийн гар утсыг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн үүдэн дээрээс хохирогч Э.Баярхишигийн халааснаас "Самсунг галакси Эс-5 " маркийн гар утсыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын эд зүйлийг 9 удаагийн давтан үйлдлээр хулгайлж нийт 4.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөоч байна. Нэмж мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Талуудын хүсэлтээр Эрүүгийн 201625022899 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би яг он сар өдрийг нь санахгүй байна. Төмөр замд вокзал дотор нэг эмэгтэй хүний халааснаас “Самсунг галакси Жи 5” маркийн гар утсыг хулгайлсан. ... Дараа нь Мэргэжилтний 20-ын автобусны буудлын дээрээс хүмүүс автобусанд суухад нь нэг эмэгтэй хүний халааснаас “Самсунг жи-7” маркийн гар утсыг хулгайлаад ... дараа нь 120-ын автобусны буудлаас автобусанд суугаад номын сангийн автобусны буудалд буухдаа автобус дотор эрэгтэй хүний цүнхнээс нөүтбүүк хулгайлсан. “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дотор нэг эмэгтэй хүний халааснаас “Айфоне-5 эс” маркийн гар утсыг халааснаас нь хулгайлаад ... мөн Хүннү молл худалдааны төвийн 2 давхарт явж байхдаа нэг эмэгтэйн “Айфоне-5 эс” маркийн гар утсыг халааснаас нь хулгайлсан. Тэгээд 21 дүгээр хороололд явж байсан хүнд 180.000 төгрөгөөр зарсан. Мөн 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр 2 дугаар сургууль дотор нэг эмэгтэй хүний халааснаас “Самсунг галакси эс 5” маркийн гар утсыг, мөн тэр өдрөө 2 дугаар сургуульд хаалгаар орж байсан эмэгтэй хүний халааснаас “Самсунг галакси эс 6 элжи” маркийн гар утсыг хулгайлсан. Тэгээд энэ хоёр утсаа “Монтел” төвийн үүдэнд очоод танихгүй хүнд зарсан. "Е март” худалдааны төв дотор явж байсан эмэгтэй хүний халааснаас “самсунг эс-5” маркийн гар утас хулгайлаад “монтел” төвийн үүдэнд очоод танихгүй хүнд зарсан. Мөнгөөр нь хувийн хэрэгцээндээ хоол авч идээд үрээд дууссан. Баянгол дүүрэгт “Ачлал” их дэлгүүрийн урд талд эмэгтэй хүний “Айфоне-6” маркийн гар утас хулгайлсан. Би ганцаараа хулгай хийдэг. Хэн нэгэнтэй хамт явдаггүй…" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 158-181, 250-251 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр 05-ны өдрийн 16.00 цагийн үед Улаанбаатар Төмөр замын тасалбар түгээгүүр төвийн 1 давхарт ББСБ-ын үүдэнд дараалалд зогсож байгаад халааснаасаа гар утсаа алдсан. “Самсунг галакси Жи-5” маркийн утас байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна…" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 45 дугаар хуудас/,
Хохирогч Х.Баасанзагар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудлаас автобусанд суух гэж байгаад халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. Жолоочийн гар утсыг гуйж өөрийнхөө гар утас руу залгахад холбогдох боломжгүй хариу өгсөн. Би гар утасныхаа чихэвчийг хийгээд утсаар яриад автобусанд орсон урд хаалгаар орж байх үед яриа тасрахаар нь утсаа үзтэл байхгүй болсон байсан…" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 15 дугаар хуудас/,
Хохирогч М.Цэнгэл мөрдөн байцаалтанд мэдүүлэг: "…2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өглөө 9-10 цагийн хооронд Хан-Уул дүүргийн комбинатын автобусны буудлаас нисэх 7 буудлын чиглэлийн автобусанд суугаад төв номын сангийн автобусны буудал хүртэл зорчих үедээ ардаа үүрч явсан цүнхнээсээ “Делл” загварын нөүтбүүкээ алдсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 31 дүгээр хуудас/,
Хохирогч М.Амина мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг "Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн 1 давхарт юм худалдаж аваад зогсож байхдаа куртикнийхээ халааснаас "Айфоне 5" загварын гар утсаа алдсан…" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 70 дугаар хуудас/,
Хохирогч З.Даваадулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Москва Их дэлгүүрээс гараад явж байгаад "Ачлал" их дэлгүүрийн урд талд халааснаасаа "Айфоне 6 эс" маркийн гар утсаа алдсан юм. Хамгийн сүүлд ээжтэй утсаар яриад куртикнийхээ халаас руу хийсэн…" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 227 дугаар хуудас/,
Хохирогч Г.Номин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 18:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Е март" худалдааны төв дотор бараа худалдаж аваад түрдэг тэргэн дээр тавиад түрж явж байхдаа “Самсунг эс” загварын цагаан өнгийн утсаа халааснаасаа алдсан,
Хохирогч Э.Атарсолонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хагас сайн өдөр байсан бөгөөд гэр бүлийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүннү молл” худалдааны төвийн 2 давхарт "Жүүс баар" гэх газраар үйлчлүүлээд зайрмаг авах үед миний халаасанд гар утас маань байсан бөгөөд зайрмагны худалдагчид мөнгийг нь өгчихөөд халаасандаа гараа хийхэд миний утас алга болсон байсан…" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Баярхишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар дунд сургуулиас өөрийн охин Энхчингүүнийг авахаар очсон. Сургуулийн үүдээр орохдоо үүдэнд чихэлдэж орсон. Тэгээд миний куртикний баруун халаасанд байсан “самсунг галакси эс 5” загварын гар утас алга болсон байсан…" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 114 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Алимаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12:40 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар дунд сургуульд охин Энхсаранг хүргэж өгсөн. Куртикны баруун халааснаасаа “самсунг галакси эс 6 эдж” загварын гар утсаа алдсанаа мэдсэн. Би хүүхдээ дагуулаад сургуулийн хашааны үүдээр орох үед миний халаасанд байсан. Тэгээд сургуульд орж охиноо сургуулийн үүдний коридорт оруулж өгөөд гар утсаа алдсанаа мэдсэн. Апдсан хойноо сургуулийн хашаагаар хүнтэй шүргэлцэж зөрсөн, тэр хүнийг сэжиглэж байна. Нэг намхан эрэгтэй хүн зөрсөн…" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 116 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор:
“…Эд мөрийн баримт болох 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргахаар тогтов…” гэжээ /1 хх-ийн 57 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 86 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ: “... /1 хх-ийн 21, 35, 46, 68, 98, 108-109, 126, дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “Дэлл” маркийн саарал өнгийн коре ай 7 гэсэн бичигтэй дэлгэцний доод гол хэсэгт Экс Пий Эс гэсэн бичигтэй зөөврийн нөүтбүүк ямар нэгэн эвдрэл гэмтэл зураасгүй нөүтбүүкийг Э.Ган-Эрдэнээс хураан авч, хохирогч М.Цэнгэлд хүлээлгэн өгөв…” /1 хх-ийн 29 дүгээр хуудас/,
“Айфоне 5 эс” маркийн гөүлд өнгийн гар утас 1 ширхэгийг хохирогч М.Аминаад хүлээлгэн өгөв…” /1 хх-ийн 67 дугаар хуудас/,
Гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /1 хх-ийн 20/, Э.Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 185/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хх 186/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар:
-2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын тасалбарын төвийн нэг давхарт байрлах "Уянгацэрэн" валют арилжааны төвийн үүдэнд хохирогч Б.Оюунчимэгийн халааснаас "Самсунг галакси Жи-5" маркийн гар утсыг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол,
-2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэргэжилтний 20"-ын автобусны буудлын орчмоос автобусанд сууж байсан хохирогч Х.Баасанзагарын халааснаас "Самсунг галакси Жи-7" маркийн гар утсыг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол,
-2016 оны 12 дугаар сарын 07-ны өглөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төв номын сангийн автобусны буудал дээрээс хохирогч М.Цэнгэлийн үүргэвчнээс "Делл" маркийн нөүтбүүкийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол,
- 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтжин бөмбөгөр" худалдааны төв дотроос хохирогч М.Аминагийн халааснаас "Айфоне-5 эс" маркийн гар утсыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ачлал" их дэлгүүрийн орчмоос хохирогч З.Даваадуламын халааснаас "Айфоне 6 " маркийн гар утсыг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Е март" худалдааны төв дотор үйлчлүүлж байсан хохирогч Г.Номингийн халааснаас "Самсунг Эс-5" маркийн гар утсыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүннү Молл" худалдааны төвийн 2 давхарт үйлчлүүлж байсан хохирогч Э.Атарсолонгын халааснаас "Айфоне-5 эс" маркийн гар утсыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн орчмоос хохирогч Б.Алимаагийн халааснаас "Самсунг галакси Эс-6 Эдж" маркийн гар утсыг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн үүдэн дээрээс хохирогч Э.Баярхишигийн халааснаас "Самсунг галакси Эс-5 " маркийн гар утсыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын эд зүйлийг 9 удаагийн үйлдлээр хулгайлж бусдад нийт 4.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Оюунцэцэг, Х.Баасанзагар, М.Цэнгэл, М.Амина, З.Даваадулам, Г.Номин, Э.Атарсолонго, Э.Баярхишиг, Б.Алимаа нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж зохицуулжээ.
Прокуророос шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд ялласан боловч Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн зүйлчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчилэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын доод хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан үндсэн ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн зохицуулсан байна.
Мөн шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэвэл тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “ байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэдэгт хамаарч оногдуулах ял шийтгэл хүндэрч байгаа тул 2002 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ...” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.
Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг хүндрүүлэх шинж нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд хамаарах тул шүүгдэгчийн үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж гэмт хэрэг үйлдэх үед нь хуульд байгаагүй, хүндрүүлэх шинжээр зүйлчилэх хуульзүйн үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас бусдад 4.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх нөхцөл хангагдаагүй зэргийг шүүх харгалзан тухайн хуулийн зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерийн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ нь хохирогч М.Цэнгэлийн “Делл” маркийн нөүтбүүк, М.Аминагийн “Айфоне-5 эс” маркийн гар утсыг буцаан өгч тэдгээрийг хохиролгүй болгосон боловч шүүгдэгчээс төлөгдөөгүй хохирлын мөнгөн дүн болох 3.350.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Баасанзагарт 550.000 төгрөгийг, хохирогч Б.Оюунчимэгт 450.000 төгрөгийг, хохирогч Э.Атарсолонгод 250.000 төгрөгийг, хохирогч Э.Баярхишигт 250.000 төгрөгийг, хохирогч Б.Алимаад 650.000 төгрөгийг, хохирогч Г.Номинд 500.000 төгрөгийг, хохирогч З.Даваадуламд 700.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ нь 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 119 хоног, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 160 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба тухайн цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Эрдэнэчимэгийн Ган-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 4.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ган-Эрдэний цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ган-Эрдэнээс 3.350.000 төгрөгийг гаргуулж дараах нэр бүхий хохирогч:
Баянзүрх дүүргийн 14-р хороо Түмэннаст хотхоны 36-р байрны 64 тоотод оршин суух хохирогч Ааруул овогт Хүрэлморийн Баасанзагарт /ЙВ 93032601/ 550.000 төгрөгийг,
Өвөрхангай аймгийн Хар хорин хот Ганган дэнжийн 2-р гудамжны 02-р тоотод оршин суух хохирогч Монгол овогт Балганы Оюунчимэгт /ЙР 80031006/ 450.000 төгрөгийг,
Баянзүрх дүүргийн 2-р хороо 28-5-р байрны 134 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Эрдэнэбаатарын Атарсолонгод /СЗ85092302/ 250.000 төгрөгийг,
Сүхбаатар дүүргийн 7-р хороо 11-р хороолол 10-р байрны 324 тоотод оршин суух хохирогч Их тугч овогт Батсүхийн Алимаад /ХЙ 76111767/ 650.000 төгрөгийг,
Баянзүрх дүүргийн 21-р хороо Жамсран уулын өвөр 1-р гудамжны 2230 тоотод оршин суух хохирогч Ухаасай овогт Энхболдын Баярхишигт /СЙ 91042701/ 250.000 төгрөгийг,
Баянгол дүүргийн 4-р хороолол 8-р байрны 125 тоотод оршин суух хохирогч Тоть овогт Ганбаатарын Номинд /УК 97072706/ 500.000 төгрөгийг,
Дундговь аймгийн Сайнцагаан сум 9-р баг Мандал 19-р гудамжны 6 тоотод оршин суух хохирогч Дарга овогт Заяатын Даваадуламд /ЗЮ 94082205/ 700.000 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ган-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН