Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/72

 

 

 

 

 

 

 

 

 

 2022       10             06                                         2022/ДШМ/72

 

 

................-, ................-, ё,

................-нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

            Прокурор Д.Нэргүй

            Шүүгдэгч ................-, ................-, ................-,

            Шүүгдэгч ................-, ................- нарын өмгөөлөгч Б.Баярмагнай

            Шүүгдэгч ................-гийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/609 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч ................-, ................- нарын өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч ................-, ................-, ................-, ................-нарт холбогдох 10 хавтас бүхий эрүүгийн 2034006020650 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

................- нь ................-, ................-, ................-нартай бүлэглэн:

 

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум Бүрд гуравдугаар багийн нутагт “Номтын Улаан толгой” гэх газарт хохирогч ................-ын эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлан нядалж, 4.126.700 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сум, дүгээр багийн нутаг “Тахилга” гэх газраас хохирогч ёны өмчлөлийн 5 толгой хонь, 4 толгой ямаа нийт 9 толгой мал хулгайлан нядалж 1.386.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум Хайрхан 3 дугаар багийн нутагт Халзан-Ухаа гэх газарт хохирогч ................-ын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.567.400 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын дундуур Төв аймгийн Баянцагаан сум 4 дүгээр багийн нутагт Ар-Зүлэгт гэх газарт хохирогч ................-ын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж, 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутагт Бор худаг гэх газраас хохирогч ................-гийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг Харуул гэх газраас хохирогч ................-ийн 15 тооны бог малыг хулгайлан нядалж 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг, Их Газрын Чулуу гэх газраас хохирогч ................-ийн 22 тооны бог малыг хулгайлан нядалж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч ................-ийн 3 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сард Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг хохирогч ................-ийн 2 тооны тэмээг хулгайлан 1.800.000 төгрөгийн хохирол,

2020 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн нутаг Дулаан өвөр гэх газраас хохирогч ................-ын 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Энхтүвшин нь ................-, ................-, ................- нартай бүлэглэн:

 

2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум Бүрд 3 дугаар багийн нутаг, Номтын хүрэн овоо гэх газарт хохирогч ................-ын өмчлөлийн контейнерын цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж дробовинка буу 295.200 төгрөгийн үнэ бүхий, эмээлийн мөнгөн тоног /12/-той 3.658.700, эмээлийн мөнгөн тоног /6/-тай 1.764.000 төгрөгийн үнэ бүхий, 1 нүдний дуран 375.700 төгрөгийн үнэ бүхий, эрэгтэй буудаг булган малгай 297.150 төгрөгийн үнэ бүхий зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 6.375.750 төгрөгийн хохирол учруулсан,

 

................- нь ................-, ................- нартай бүлэглэн:

 

2020 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг, Өвдөг гэх газраас хохирогч ................-н 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг хохирогч ................-ын 1 тооны эр үхэр хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сард Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар багийн нутаг, хохирогч З.................-ийн 1 тооны цагаан атан тэмээг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

................- нь ................-тай бүлэглэн:

 

2020 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр багийн нутаг, Бор толгой гэх газраас хохирогч ................-ийн өвөлжөөний амбаараас хурган дээл, мөнгөн бүс, хурганы элдсэн арьс зэрэг эд зүйл хулгайлан авч 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

Бусадтай нийлж 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлан хохирогч нарт нийт 31.430.100 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн, бусдын агуулахад, саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хохирогч ................-, ................- нарт нийт 8.042.750 төгрөгийн хохирол учруулсан,

 

................- нь ................-, ................-, ................-нартай бүлэглэн:

 

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум Бүрд гуравдугаар багийн нутагт “Номтын Улаан толгой” гэх газарт хохирогч ................-ын эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлан нядалж, 4.126.700 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сум, дүгээр багийн нутаг “Тахилга” гэх газраас хохирогч ................-ны өмчлөлийн 5 толгой хонь, 4 толгой ямаа нийт 9 толгой мал хулгайлан нядалж 1.386.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум Хайрхан 3 дугаар багийн нутагт Халзан-Ухаа гэх газарт хохирогч ................-ын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.567.400 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын дундуур Төв аймгийн Баянцагаан сум 4 дүгээр багийн нутагт Ар-Зүлэгт гэх газарт хохирогч ................-ын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж, 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2020 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутагт Бор худаг гэх газраас хохирогч ................-гийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг Харуул гэх газраас хохирогч ................-ийн 15 тооны бог малыг хулгайлан нядалж 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг, Их Газрын Чулуу гэх газраас хохирогч ................-ийн 22 тооны бог малыг хулгайлан нядалж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч ................-ийн 3 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сард Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг хохирогч ................-ийн 2 тооны тэмээг хулгайлан 1.800.000 төгрөгийн хохирол,

2020 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн нутаг Дулаан өвөр гэх газраас хохирогч ................-ын 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

................- нь ................-, ................-нартай бүлэглэн:

 

 2020 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг, Өвдөг гэх газраас хохирогч ................-н 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг хохирогч ................-ын 1 тооны эр үхэр хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сард Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар багийн нутаг, хохирогч З.................-ийн 1 тооны цагаан атан тэмээг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

................- нь ................-тай бүлэглэн:

 

2020 оны 10 дугаар сарын 24-нд 19 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг, Овоогийн жирэм гэх газраас хохирогч ................-ийн 3 тооны ямааг хулгайлан нядалж 360.000 төгрөгийн хохирол,

2020 оны 10 дугаар сарын 24-нд 19 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг Богинодой гэх газраас хохирогч ................-ын 7 тооны адууг хулгайлан нядалж 4.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

................- нь ................-, ................-нартай бүлэглэн:

2020 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум, 2 дугаар багийн нутагт Баруун хөшөөт гэх газраас хохирогч ................-гийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлан нядалж 1.890.000 төгрөгийн хохирол,

2020 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум, 2 дугаар багийн нутагт Сүүл-Өндөр гэх газарт хохирогч ................-ийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 1.682.000 төгрөгийн хохирол,

2020 оны 8 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сум, Бараат 1 дүгээр багийн нутагт Шинэ-Ус гэх газарт хохирогч ................-гийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.656.700 төгрөгийн хохирол,

2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг, Гашуун гэх газарт хохирогч ................-ын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.913.400 төгрөгийн хохирол,

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг Хяагийн энгэр гэх газраас иргэн ................-гийн өмчлөлийн улаан алаг, улаан халзан зүсмийн 2 толгой сувай үхрийг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.988.000 төгрөгийн хохирол,

 

................- нь ................-, ................-, ................- нартай бүлэглэн:

 

 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум Бүрд 3 дугаар багийн нутаг, Номтын хүрэн овоо гэх газарт хохирогч ................-ын өмчлөлийн контейнерын цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж дробовинка буу 295.200 төгрөгийн үнэ бүхий, эмээлийн мөнгөн тоног /12/-той 3.658.700, эмээлийн мөнгөн тоног /6/-тай 1.764.000 төгрөгийн үнэ бүхий, 1 нүдний дуран 375.700 төгрөгийн үнэ бүхий, эрэгтэй буудаг булган малгай 297.150 төгрөгийн үнэ бүхий зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 6.375.750 төгрөгийн хохирол учруулсан,

................- нь мал хулгайлах гэмт хэргийг 20 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарт нийт 47.670.200 төгрөгийн хохирол учруулан бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан

Мөн ................- нь 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, бусдын агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хохирогч ................-д 6.372.750 төгрөгийн хохирол учруулсан.

 

................- нь ................-, ................-, ................-нартай бүлэглэн:

 

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум Бүрд гуравдугаар багийн нутагт “Номтын Улаан толгой” гэх газарт хохирогч ................-ын эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлан нядалж, 4.126.700 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сум, дүгээр багийн нутаг “Тахилга” гэх газраас хохирогч ................-ны өмчлөлийн 5 толгой хонь, 4 толгой ямаа нийт 9 толгой мал хулгайлан нядалж 1.386.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум Хайрхан 3 дугаар багийн нутагт Халзан-Ухаа гэх газарт хохирогч ................-ын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.567.400 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын дундуур Төв аймгийн Баянцагаан сум 4 дүгээр багийн нутагт Ар-Зүлэгт гэх газарт хохирогч ................-ын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж, 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутагт Бор худаг гэх газраас хохирогч ................-гийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг Харуул гэх газраас хохирогч ................-ийн 15 тооны бог малыг хулгайлан нядалж 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг, Их Газрын Чулуу гэх газраас хохирогч ................-ийн 22 тооны бог малыг хулгайлан нядалж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч ................-ийн 3 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сард Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг хохирогч ................-ийн 2 тооны тэмээг хулгайлан 1.800.000 төгрөгийн хохирол,

2020 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн нутаг Дулаан өвөр гэх газраас хохирогч ................-ын 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

................- нь ................-, ................- нартай бүлэглэн:

 

2020 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг, Өвдөг гэх газраас хохирогч ................-н 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг хохирогч ................-ын 1 тооны эр үхэр хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сард Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар багийн нутаг, хохирогч З.................-ийн 1 тооны цагаан атан тэмээг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

................- нь ................-, ................-нартай бүлэглэн:

 

2020 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум, 2 дугаар багийн нутагт Баруун хөшөөт гэх газраас хохирогч ................-гийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлан нядалж 1.890.000 төгрөгийн хохирол,

2020 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум, 2 дугаар багийн нутагт Сүүл-Өндөр гэх газарт хохирогч ................-ийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 1.682.000 төгрөгийн хохирол,

2020 оны 8 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сум, Бараат 1 дүгээр багийн нутагт Шинэ-Ус гэх газарт хохирогч ................-гийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.656.700 төгрөгийн хохирол,

2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг, Гашуун гэх газарт хохирогч ................-ын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.913.400 төгрөгийн хохирол,

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг Хяагийн энгэр гэх газраас иргэн ................-гийн өмчлөлийн улаан алаг, улаан халзан зүсмийн 2 толгой сувай үхрийг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.988.000 төгрөгийн хохирол,

 

................- нь ................-, Ж.Жигжиджалбаа, ................- нартай бүлэглэн:

 

2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум Бүрд 3 дугаар багийн нутаг, Номтын хүрэн овоо гэх газарт хохирогч ................-ын өмчлөлийн контейнерын цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж дробовинка буу 295.200 төгрөгийн үнэ бүхий, эмээлийн мөнгөн тоног /12/-той 3.658.700, эмээлийн мөнгөн тоног /6/-тай 1.764.000 төгрөгийн үнэ бүхий, 1 нүдний дуран 375.700 төгрөгийн үнэ бүхий, эрэгтэй буудаг булган малгай 297.150 төгрөгийн үнэ бүхий зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 6.375.750 төгрөгийн хохирол учруулсан,

 

................- нь ................-тэй бүлэглэн:

 

2020 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр багийн нутаг, Бор толгой гэх газраас хохирогч ................-ийн өвөлжөөний амбаараас хурган дээл, мөнгөн бүс, хурганы элдсэн арьс зэрэг эд зүйл хулгайлан авч 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

................- нь мал хулгайлах гэмт хэргийг 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарт нийт 42.560.200 төгрөгийн хохирол учруулан бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан.

Мөн ................- нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор  машин механизм ашиглаж хохирогч ................-, ................- нарт нийт 8.042.750 төгрөгийн хохирол учруулсан.

 

................-нь ................-, ................-, ................- нартай бүлэглэн:

 

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум Бүрд гуравдугаар багийн нутагт “Номтын Улаан толгой” гэх газарт хохирогч ................-ын эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлан нядалж, 4.126.700 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сум, дүгээр багийн нутаг “Тахилга” гэх газраас хохирогч ................-ны өмчлөлийн 5 толгой хонь, 4 толгой ямаа нийт 9 толгой мал хулгайлан нядалж 1.386.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум Хайрхан 3 дугаар багийн нутагт Халзан-Ухаа гэх газарт хохирогч ................-ын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.567.400 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын дундуур Төв аймгийн Баянцагаан сум 4 дүгээр багийн нутагт Ар-Зүлэгт гэх газарт хохирогч ................-ын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж, 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутагт Бор худаг гэх газраас хохирогч ................-гийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг Харуул гэх газраас хохирогч ................-ийн 15 тооны бог малыг хулгайлан нядалж 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг, Их Газрын Чулуу гэх газраас хохирогч ................-ийн 22 тооны бог малыг хулгайлан нядалж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч ................-ийн 3 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сард Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг хохирогч ................-ийн 2 тооны тэмээг хулгайлан 1.800.000 төгрөгийн хохирол,

2020 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн нутаг Дулаан өвөр гэх газраас хохирогч ................-ын 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

................-нь ................-той бүлэглэн:

 

2020 оны 10 дугаар сарын 24-нд 19 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг, Овоогийн жирэм гэх газраас хохирогч ................-ийн 3 тооны ямааг хулгайлан нядалж 360.000 төгрөгийн хохирол,

2020 оны 10 дугаар сарын 24-нд 19 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг Богинодой гэх газраас хохирогч ................-ын 7 тооны адууг хулгайлан нядалж 4.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 

................-нь ................-, ................- нартай бүлэглэн:

2020 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум, 2 дугаар багийн нутагт Баруун хөшөөт гэх газраас хохирогч ................-гийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлан нядалж 1.890.000 төгрөгийн хохирол,

2020 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум, 2 дугаар багийн нутагт Сүүл-Өндөр гэх газарт хохирогч ................-ийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 1.682.000 төгрөгийн хохирол,

2020 оны 8 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сум, Бараат 1 дүгээр багийн нутагт Шинэ-Ус гэх газарт хохирогч ................-гийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.656.700 төгрөгийн хохирол,

2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг, Гашуун гэх газарт хохирогч ................-ын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 2.913.400 төгрөгийн хохирол,

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг Хяагийн энгэр гэх газраас иргэн ................-гийн өмчлөлийн улаан алаг, улаан халзан зүсмийн 2 толгой сувай үхрийг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.988.000 төгрөгийн хохирол учруулсан.

................-нь мал хулгайлах гэмт хэргийг 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарт нийт 43.070.200 төгрөгийн хохирол учруулан бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас ................-, ................-, ................- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар,

 

................-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т энэ гэмт хэргийн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлүүд хэргийн нөхцөл байдлуудаас харагдаж байна.

 

Ийм учир шүүгдэгч тус бүрд зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан хэргийн зүйлчлэл тохирсон эсэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар гэмт хэргийн шинж байгаа эсэхийг дахин шалгаж зөвтгөх эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

 

2. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 50 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоолоор иргэн Ж.Энхцэцэгийн эзэмшлийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Зоогийн 8-10 тоот гэрээс 12 вольтын цахилгаанаар ажилладаг, Hong xin гэсэн бичиглэлтэй цаасан хайрцаг бүхий гэрлийг эд мөрийн баримтаар 6 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудаст хураан авч гэрэл зургаар хавсаргасан боловч яллах дүгнэлтэд дурдаагүй, мөн шүүхэд ирүүлээгүй атлаа шүүх хуралдаанд дээр авчирсан гэрэлтэй зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

3. 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад шүүгдэгч О.Алтанбаганын өмчлөлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий гэсэн боловч 6 дугаар хавтаст хэргийн 160 дугаар хуудаст авагдсан үнэлгээгээр 900.000 төгрөг гэснийг зөвтгөх нь зүйтэй хэмээн дүгнэж хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ................-, ................- нарын өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан давж заалдах гомдолдоо: Хэрэгт шүүгдэгч нар нь үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны мал, эд зүйлийг нууц далд аргаар хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

 

Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилтай хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогддог. Мөн хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч этгээдүүд нь өөрөө болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулдаг, бусад үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Мөн шүүгдэгч этгээдүүд нь олон жил болон сарын турш тогтвортой хулгайлах гэмт хэрэг үйлдэж тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж амьдрал ахуйгаа залгуулсан талаарх баримт хэрэг авагдаагүй байна.

 

2. Мөн шүүгчийн захирамжид дурдагдсан хойшлуулшгүй тохиолдолд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа, эд мөрийн баримтаар авсан эд зүйл зэргийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Оролцсон прокуророос: Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын хувьд нэг цаг хугацаанд хэд хэдэн удаагийн үйлдлээр тухайн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогддог. Гэсэн хэдий боловч шүүгдэгч нарын хувьд өөрсдийн гэсэн ямар нэгэн орлогогүй, зөвхөн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө амьдралын эх үүсвэр болгосон, гэр бүлийн хүмүүсээ тэжээн тэтгэдэг байдал хэргээс харагдахгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч ................-, ................- нарын өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд прокурорт буцаагаад яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулж, ял хүндрүүлэх байдлаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж байгаа нь хууль зүйн хувьд нийцэхгүй байна. Миний үйлчлүүлэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь хаврын улирлаас наадам хүртэлх хугацаанд олон үйлдэл боловч богино сарын хугацаанд үйлдсэн үйлдлүүд байдаг. Түүнээс биш олон жил, сарын хугацаанд үйлдээд амьдралын эх үүсвэр болгоод, гэр бүлээ тэжээгээд байгаа үйлдэл байхгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч ................-хохирол төлбөр төлөөгүй, мөнгө шилжүүлсэн тухай баримт гарч ирснийг үндэслээд гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр гэр орноо тэжээгээд байдаг гэж үзэж хэргийг прокурорт буцаасан. Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг прокурорт буцааж байгаа нь одоо үйлчилж байгаа хуулийн зүйл заалтад нийцэхгүй байна. Тиймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ................-гийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Баярмагнай өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч бичиг үсэг мэдэхгүй ба ................- түүнд нийт 1 сая гаран төгрөгийг л өгсөн байдаг. Үүнийг амьдралынхаа эх үүсвэр болгосон гэж үзэж болохгүй байх гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч ................-, ................-, ................-, ................-нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч ................-, ................- нарын өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруутай хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ба шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байдаг бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх, 3 дахь хэсэгт онц хүндрүүлэх шинжүүдийг хуульчлан тогтоосон.

 

Дээрх хэргийн 3 дахь хэсэгт заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинж нь гурав буюу түүнээс дээш удаа хэвшмэл маягтай байхыг ойлгох ба мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хэрхэн юунд зарцуулдаг байсан, юуны учир уг гэмт хэргийг үйлдэх болсон зэргийг нь нарийвчлан шалгаж тогтоосны эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох нь цаашид шүүхээс Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, гэм буруутай этгээдэд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулахад нөлөөлдөг учиртай.

 

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдэл холбогдолд дээрх нөхцөл байдлууд байгаа эсэхийг шалган тогтоолгүйгээр ................-, ................-, ................-, ................-нарын бусдын олон тооны малыг хулгайлсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь буруу байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримт”-аар тооцох зүйлийг зааж өгсөн бол уг зүйлд заасан эд зүйлийг мөн хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хураан авч, шүүх хуралдааны шатанд шинжлэн судлах ёстой.

 

Гэтэл тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “...12 вольтын цахилгаанаар ажилладаг, Hong xin гэх бичиглэл цаасан хайрцаг бүхий гэрлийг эд мөрийн баримтаар хураан авч гэрэл зургаар бэхжүүлэн хэрэгт хавсаргасан атлаа прокурор энэ талаар яллах дүгнэлтдээ дурдаж шүүхэд ирүүлээгүй, гэсэн атлаа анхан шатны шүүх хуралдаанд дээр тухайн гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирээгүй өөр гэрэл авч ирсэн ойлгомжгүй, эргэлзээтэй байдлыг бий болгожээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын яллах дүгнэлт нь яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар тодорхой тусгагдан, хэргийн нөхцөл байдлын талаар хийж буй үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй байдлаар бичигдэх ёстой.

 

Гэтэл хавтаст хэргийн 10 дугаар хавтасны 20-43 дугаар талд авагдсан “Яллах дүгнэлт” нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, зарим яллагдагч нар нь нэг цаг хугацаанд өөр өөр газарт бусдын малыг хулгайлсан, эсхүл гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар болон цаг хугацааг огт бичилгүй орхигдуулсан, хэрэгт битүүмжлэгдсэн болон хохирогчид учирсан хохирол нь хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагын үнэлгээнээс зөрүүтэй бичигдсэн зэрэг нь ойлгомжгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181 тоот “Яллах дүгнэлт” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч ................-, ................-, ................-, ................-нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч ................-, ................- нарын өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа шүүгдэгч ................-, ................-, ................-, ................-нарыг хэргийг прокурорт очтол Монгол Улсын хилээр гадагш гаргахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхдээ захирамжилсан бус дурдаж шийдвэрлэсэн нь зохимжгүй болсон байгааг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/609  дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч ................-, ................- нарын өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.МӨНХДАВАА

                          ШҮҮГЧИД                                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                Л.НЯМДОРЖ