| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00903/И |
| Дугаар | 131/ШШ2024/00820 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2024/00820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1988-1993 он хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны Барилга трестийн барилгын материалын үйлдвэрт нягтлан бодогчоор, 1993-1994 он хүртэл “Алтан тулгуур” ХХК-д нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7267 дугаар шийдвэрийн хуулбар, 1980 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 915 дугаар лавлагаа, Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр тушаал, хавсралт, Барилгын үйлдвэрлэл, үйлчилгээний “Алтан тулгуур” ХК-ийн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1206 дугаар лавлагаа, Улсын барилгын хорооны харъяа Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дүгээр тушаал, ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаал, ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаар тушаал, хавсралт, 287607 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1 маягт, гэрч, нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагчийн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны Барилга трестийн барилгын материалын үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны Барилга трестийн барилгын материалын үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7267 дугаар шийдвэрийн хуулбар, 1980 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 915 дугаар лавлагаа, Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр тушаал, хавсралт, Барилгын үйлдвэрлэл, үйлчилгээний “Алтан тулгуур” ХК-ийн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1206 дугаар лавлагаа, Улсын барилгын хорооны харъяа Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дүгээр тушаал, ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаал, ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1 маягт, гэрч, нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Дээрх Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 915 дугаар лавлагаа, Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр тушаал, хавсралт, Барилгын үйлдвэрлэл, үйлчилгээний “Алтан тулгуур” ХК-ийн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1206 дугаар лавлагаа, Улсын барилгын хорооны харъяа Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дүгээр тушаал, ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаал, ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаар тушаал, хавсралтуудаар тус газарт нягтлан бодогчоор ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
5. Иймд хүсэлт гаргагчийн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны Барилга трестийн барилгын материалын үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д*********************ийн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны Барилга трестийн барилгын материалын үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА