Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/03960

 

ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч З.М нь Г ХК-ийн нэхэмжилж буй 9,893,081 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд хувааж төлөх буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,893,081.40 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,338 төгрөгийн 86,669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.М-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 86,669 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 86,669 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ