| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 2104000000099 |
| Дугаар | 2022/ДШМ/73 |
| Огноо | 2022-10-06 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/73
2022 10 06 2022/ДШМ/73
................-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Баасанбаяр /цахим/
Шүүгдэгч ................-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа /цахим/
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч ................-, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч ................-т холбогдох 17 хавтас бүхий эрүүгийн 2104000000099 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
................- нь ................-той бүлэглэж, 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Талын толгой” орчим бэлчиж байсан ................-ийн 3 үхэр, ................ын 3 үхэр нийт 6 үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас ................-т 2.550.000 төгрөгийн, ................ад 3.675.000 төгрөгийн, нийт 6.225.000 төгрөгийн хохирол учруулсан,
................-тай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд орших Уурхайн нөхөн сэргээлтийн талбайн дэргэд бэлчээрлэж байсан ................-ын адуунаас зөв талын гуян дээрээ гурван нүдний дан чандмань тамгатай, засмал дэлтэй, хар хүрэн зүсмийн 1 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
................-тай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт орших “Их бага дөтлүүр”-ийн замын урд талд “Баруун шанд” буюу “Дөтлүүр” гэх газраас ................ы хониноос 10 тооны хонийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
................-, ................-нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын 06-наас 10-ны өдрийн хооронд Төв аймгийн ................сумын 2 дугаар баг уурхайн шорооны орчмоос ................ын адуунаас хонгор гүү, шарга гүү, хүрэн морь нийт 3 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
................-, ................-, ................-, ................нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн ................сумын Галуут 2 дугаар багийн нутаг “82”-ын гарам гэх газраас ................ын адуунаас зүүн гуяндаа саран дэвсгэртэй гал тамгатай, хээр зүсмийн 1 гүүг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
................-, ................нартай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Төв аймгийн ................сумын Галуут 1 дүгээр баг “Хонхор нуур” гэх газраас ................гийн 4 хонь, 2 ямаа нийт 6 тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
................, ................-, ................-, ................нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн ................сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Аягийн ам” гэх газраас ................ийн 2 тооны үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
................-, ................, ................, ................нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 25-ны орчим Төв аймгийн ................сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас ................гийн 20 ямаа, 8 хонь, нийт 28 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
................, ................-, ................, ................нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн ................сумын Галуут 2 дугаар багийн нутаг төмөр замын нүхэн гарц /тунел/-ын орчмоос ................ын 3 тооны адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
................-той бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Нугаар” багийн нутаг “................”-ын ферм гэх газраас ................ийн 2 үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
................-, ................, ................- нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сар 01-нээс 13-ны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хужхан” багийн нутгаас ................ийн 48 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
................, ................ нартай бүлэглэж 2018 оны 2 дугаар сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Хээрийн бүрд” гэх газраас ................ын 5 тооны эр хонийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
................, ................, ................-, ................, ................................ нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Лонходын энгэр” гэх газраас ................ийн 38 буюу олон тооны ямааг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
................тэй бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутгаас ................ын 24 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
................-, ................-, ................, ................нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн нутаг “Бор Өндөр” газраас ................ын 36 буюу /26 ямаа, 10 хонь/ олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Бор хужир”-ын даваа гэх газраас ................ийн хээр морь, хойд хөл бэлэвсэн хонгор морь, толин сартай хар морь, хонгор халзан гүү, сартай зээрд байдас зэрэг нийт 5 адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.400.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 16 удаагийн үйлдлээр бусдын олон тооны буюу 195 бог, 23 бод малыг хулгайлж, 43.615.000 төгрөгийн хохирол учруулсан,
................, ................-, ................, ................, ................ нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газраас ................ийн гэрийн гадна байсан чингэлэг буюу агуулахын цоожийг хөшиж ороод 208 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
................, ................-, ................нарыг бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын сүүлчээр Төв аймгийн ................сумын 2 дугаар баг төмөр замын тунелийн орчмоос ................ын 1 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг адууг авч бусдад худалдан борлуулсан,
................, ................, ................-, ................-нарыг бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 17-ны орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хужхан баг” Дулаан гэх газраас ................ийн 2 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг 2 адууг авч, бусдад худалдан борлуулсан,
2018 оны 5 дугаар сард гэрч ................г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “...чамайг дандаа цагдаа нартай хамт байхыг чинь харна, ...чамайг хүзүүнээс чинь оосорлоод машинаар чирээд шалдан гүйлгэнэ...” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас ................-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ................ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж,
Шүүгдэгч ................ыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан,
тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан,
гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж, сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
................-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 5 жил хорих,
17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар ялаар,
18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ялаар,
21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар ................-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2,2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт 847 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсгүүдэд зааснаар ................-аас 14.944.666 төгрөг гаргуулан хохирогч ................-т 1.275.000, хохирогч ................ад 1.837.500, хохирогч ................-ад 500.000, хохирогч ................д 750.000, хохирогч ................д 1.533.333, хохирогч ................д 233.333, хохирогч ................ид 400.000, хохирогч ................д 640.000, хохирогч ................д 600.000, хохирогч ................т 1.000.000, хохирогч ................д 787.500, хохирогч ................од 300.000, хохирогч ................т 688.000, хохирогч ................т 4.400.000 төгрөгийг тус тус олгож, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ................- гаргасан давж заалдах гомдолдоо: ................- миний бие анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хамт хэрэг үйлдсэн ................, ................, ................, ................-, ................нар нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан бүгд нэг жил хорих ял шийтгүүлсэн. Харин ................- миний эрх зүйн байдлыг дордуулж 2 жил хорих ял өгсөнд би гомдолтой байгаа тул мөн адил 1 жил хорих ял оноож өгнө үү.
Мөн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ................-, ................, ................, ................нартай хамт шийтгүүлэхэд уг зүйл ангийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болсон байтал намайг уг зүйл ангиар яллаж 1 жил оноосонд гомдолтой, миний эрх зүйн байдал дордож байгаа тул уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг зүйл анги хэрэгсэхгүй болж байсан тул хохирогч ................г гэрчээр оролцуулан уг зүйл ангийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах хүсэлтэй байгаа тул давж заалдах гомдол гаргасан болно.
................- миний бие нь хэргийн холбогдогч ................-ийн хамт 2018 оны 12 дугаар сарын 25-наас 30-ны хооронд Улаанбаатар хот Налайх дүүргийн “Гордок” гэх газрын засмалын урдаас азаргатай адуунаас хүзүүндээ шар өнгийн хадагтай “хонгор халзан морь, хүрэн морь, хар ногоон морь, халтар морь” гэх 4 тооны адууг блокон хашаанд хийж алаад Налайх дүүргийн ченжид зарж борлуулсан. Уг хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн цагдаа ................т 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 20-ны хооронд өмгөөлөгч оролцуулан үнэн зөв мэдүүлэг өгсөн. Уг эрүүгийн төлөөлөгчийн хамт адуу алсан газраа явж очиход эд мөрийн баримт болох 4-н адууны толгой, шийр болон хонгор халзан морины хүзүүнд байсан шар өнгийн хадгаар миний хийсэн хэрэг нотлогдсон. ................- намайг уг нотлох баримтын хамт зураг авч баталгаажуулсан нь үнэн болно. Уг хэргийг нэг удаагийн мөрдөн байцаалт хэргийн нотлох баримт дээр тулгуурлан дахин мөрдөн байцаалтад буцааж нэмж нэгтгүүлж шийтгүүлэх хүсэлтэй байна.
Мөн ................- би хэргийн холбогдогч ................-ийн хамт 2019 оны 1 дүгээр сарын 7-ноос 10-ны хооронд Төв аймгийн ................сумын “Хүрэн асгат” гэх газар өвөлжиж байсан ................гэх хүний аргамжаатай байсан засмал дэлтэй алаг морийг хулгайлан авч явах замаараа Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа гэх газраас айлын адуунаас засмал дэлтэй хул морь, өнжмөл дэлтэй хонгор морь, зээрд морь, саарал морь гэх 4 тооны адууг хулгайлж Налайх дүүргийн ченжид зарж борлуулсан. Уг хэргийг улсын мөрдөн байцаах газрын мөрдөгч дэслэгч ................т гэрчийн мэдүүлэг үнэн зөвөөр өгсөн. Энэ хэргийг нэмж нэгтгүүлэх хүсэлт гаргахад ................- миний эрх зүйн байдлыг дордуулан ийм хэрэг байхгүй тогтоогдохгүй байна гэсэн хариу ирдэг. Уг хэргийн холбогдогч ................-ийн хамт үйлдсэн нь үнэн, мөн хэргийн хохирогч нар тодорхой байхад шалгаж нэмж нэгтгэж өгөхгүй байгаа тул ................- миний эрх зүйн байдал дордож байна.
................- намайг нэг удаагийн шийтгэх тогтоол, нэг удаагийн мөрдөн байцаалтаар эрх зүйн байдлыг минь дээрдүүлж хэргүүдийг нэмж нэгтгүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч ................-ын өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх ................-т нийт 8 жил 6 сар хорих ял оногдууллаа.
Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүхээс тухайн зүйл ангиудад оногдуулсан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүхээс ................-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр 1 жил хорих ял оногдуулах бүрэн боломжтой юм.
Учир нь ................- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг бүрэн барагдуулж хохирогч гомдол саналгүй гэснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулсан ялыг хөнгарүүлж 1 жил хорих ял болгон өөрчилж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Баасанбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ................-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээс өмнө түүнийг өөр гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар Налайх дүүргийн прокурорын газраас лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Хэрэв түүний яриад байгаа үйлдлүүд нь нотлогдон тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх боломжтой. ................- нь мөрдөн байцаалтын шатнаас оргож байсан болон түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж прокуророос ялласан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгч ................- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зүйл ангийн хувьд хохирол төлбөрөө төлсөн байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүх шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгож байсан байтал уг зүйл ангиар 1 жил хорих ял оноосонд гомдолтой байна. Мөн Налайх дүүргийн Гордок болон Төв аймгийн ................сумаас бусдын адууг хулгайлан, нядалж зарсан талаар холбогдох байгууллагуудад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа тул уг үйлдлүүдийг энэ хэрэгтэйгээ нэгтгэн шийдвэрлүүлмээр байна. Хэрэв намайг хорих ял эдэлж байх үед эдгээр хэргийг дахин шийдвэрлэвэл миний эрх зүйн байдал дордохоор байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч ................-ын өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ................-ыг мөрдөн байцаалтын шатнаас оргосон, хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан гэж хэллээ. Гэтэл адилхан шийдвэрлэгдсэн хүмүүсийн хувьд ч гэсэн мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан байгаа. Эрх зүйн байдлын хувьд энэ үндэслэлээр дордуулж, ял шийтгэлийг оногдуулж болохгүй. ................-ын 2 удаагийн үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж хэлдэг, хохирогчийг нь тогтоож байцаалт авсан, хулгайлсан хүн нь өөрөө хэргээ хүлээчихээд байхад 3-4 жилийн хугацаа алдаж байна. Хэрэв энэ хоёр үйлдлийг нэмж нэгтгүүлээд шийдвэрлэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордохгүй. ................- нь бусдын ноолуур хулгайлсан үйлдлийнхээ хохирлыг төлсөн тул уг үндэслэлээр түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлэх боломжтой. Мөн түүнд ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.
Гэхдээ түүний дээрх хоёр үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир уг хэргийг энэ хэрэгт нэмж нэгтгүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч ................-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч ................-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:
1. Шүүгдэгч ................- нь ................-той нар нь бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Талын толгой” гэх газрын орчим бэлчиж байсан ................-ийн 3, ................ын 3 үхэр буюу нийт 6 тооны үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас ................-т 2.550.000 төгрөгийн, ................ад 3.675.000 төгрөгийн буюу нийт 6.225.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 12-14-р тал/,
Хохирогч ................-ийн “...2017 оны 10 дугаар сарын 09-ний 10 цагийн үед үхрүүдээ талын толгойн талбай дээр бэлчиж байхад нь очоод бүртгэсэн чинь шар тарлан эм шүдлэн, эрээн нүүртэй улаан эм шүдлэн, саарал эр шүдлэн нийт 3 тооны шүдлэн үхэр маань алга болсон байсан..., ...шар тарлан зүсмийн охин шүдлэн гунж, улаан халзан зүсмийн шүдлэн гунж, саарал зүсмийн шүдлэн эр үхэр гурав байсан. Бүгдийнх нь зүүн талын чихийг цоолж ногоон өнгийн даавуу уясан, зүүн талын чихний үзүүрийг тайрсан, баруун талын чихэнд сам имтэй...” гэх /хх-ийн 1-р хавтас 25-27-р тал/,
Хохирогч ................ын “...2017 оны 10 дугаар сарын 09-ний 11 цагийн үед үхрүүдээ бүртгэсэн чинь улаан халзан гуна эр, шар халтар халзан эр үхэр, шар тарлан сувай үнээ нийт 3 тооны үхэр алга болсон байсан. ...бүгдээрээ 2 талынхаа чихэнд ухам имтэй, хоёр талын чихний үзүүрүүдийг хайчилсан байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 28-30-р тал/,
Гэрч ................ий “...би 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой хэсэгт байрлах гэртээ..., ...байсан чинь манай эхнэрийн дүү ................- өдөр хамт орж ирсэн халзан, майг хүнтэйгээ манайд орж ирсэн..., ...................- босоод нөгөө халзан хүнийг айл руугаа яв гээд явуулчхаад буцаж орж ирээд би энэ худгийн хойд талын торон хашаанаас 6 үхэр урагшаа мотоциклоор чинь хүргэчихсэн шүү гэхээр нь би хаана, яах гэж гэсэн чинь урд “Аягийн ам”-нд байшинд хийчхээд том юмаар дарчхаад ирлээ гэхээр нь битгий хаяа хадраад хүний нэр төр гаргаад байгаарай гэсэн..., ...би яг тэр хашаанаас туусан гээд өөрөө гараараа худгийн зүүн талын хуучин ногоо тарьдаг байсан торон хашааг заагаад байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 31-33-р тал/,
Гэрч ................ын “...шөнийн 1, 2 цагийн үед ................- нөгөө хүнтэйгээ хамт орж ирээд хажууд унтахаар хэвтсэн ба хэвтэж байхдаа нөгөө хүнтэйгээ хоорондоо найдвартай хашаанд хийчихлээ шүү, маргааш яаж унаа олноо гэж ярилцаж байсан..., ...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би ................ ахын гэрт очсон чинь ................- нөгөө хүнтэйгээ хамт байж байсан ба ................ ахын гэрийн гадаа машин тэрэг, цагдаагийн бичиг яаж авах уу гэж ярьж байсан, тэгээд би уг яриаг нь сонсчихсон чинь урд хэдэн үхэр хашчихсан байгаа чимээгүй байгаарай гэж хэлсэн...” гэх /хх-ийн 1-р хавтас 34-35-р тал/,
Гэрч ................ын “...2017 оны 10 дугаар сарын эхээр ................- дахин утсаар яриад хүрээд ирээч 6 тооны үхрийн мах ачаад хот руу оруулаад өгөөч, манай найзынх гарал, үүслийн бичиг байгаа, ямар нэг асуудал байхгүй гээд байн байн залгаад байхаар нь Бонго Жи-2 маркийн ................УНО улсын дугаартай Алтанчимэг гэж хүний нэр дээр бүртгэлтэй өөрийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр Багануур дүүрэгт ирэхээр болсон..., очиход ................- намхан жижиг хөдөөний дээлтэй залуутай 6 үхэр янзлаад 4 үхрийг нь жиргээд бэлэн болсон 2 үхрийг нь унагаасан янзалж байсан...” гэх /хх-ийн 2-р хавтас 34-35-р тал/,
Гэрч ................ийн “...................- хэлэхдээ цагаан байшин дээр хүрээд ир гэхээр нь мэдэх учраас шууд очсон. Очиход ................- гүйгээд ирсэн, цаана нь нэг залуу харагдсан тэгэхээр нь юу хийж байгаа юм гэхэд найз мал нядалж байгаа одоо хот явах гэж байна гэхээр нь хүргэний мотоцикл байж байхаар нь унаад төв рүү орж ирсэн...” гэх /хх-ийн 2-р хавтаст 36-37-р тал/,
Гэрч ................ийн “...би 2017 оны 10 дугаар сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, шар байшингийн эзэн гээд ................ гэдэг залуу эхнэр Ариунцэцэг бид хоёрыг байшингаас аравч дөхүүлээд өгөөч гэхээр нь эхнэр бид хоёр аравч авах гээд очсон чинь өмхий үнэртээд нохой шувуу цуглачихсан байхаар нь харсан чинь хойд талын өрөөнд нь олон гэдэс овоолчихсон байсан, тэгээд манай эхнэр Баяндэлгэрийн цагдаад мэдэгдсэн...” гэх /хх-ийн 1-р хавтаст 39-40-р тал/ мэдүүлгүүд,
Хохирогч ................-ийн хулгайд алдсан 3 тооны үхэр нийт 2.550.000 төгрөг, мөн ................ын хулгайд алдагдсан 3 тооны үхэр 3.675.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний “................” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 102, 103 дугаар хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 45, 47-р тал/,
2. ................-тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд орших “Уурхайн нөхөн сэргээлтийн талбай”-н дэргэд бэлчээрлэж байсан адуунаас зөв талын гуян дээрээ гурван нүдний дан чандмань тамгатай, засмал дэлтэй, хар хүрэн зүсмийн 1 тооны адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч ................-ад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 2-р хавтас 9-11, 13-р тал/,
Хохирогч ................-ын “...2018 оны 5 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хар хүрэн зүсмийн засмал дэлтэй, 11 настай, зөв талын гуя дээрээ гурван нүдний дан чандмань тамгатай, тарган бүдүүн морь алга болсон байсан. ...уурхайн нөхөн сэргээх талбайн хажууд манай адууг махлаад арьс толгой, хөлийг нь үлдээгээд явсан байсан...” гэх /хх-ийн 2-р хавтаст 21-23-р тал/,
Гэрч ................ын “...19 цаг өнгөрч байхад овоолготой шорооны дундуур явж байгаад хонхор хэсэгт манай алга болсон морины арьс, толгой, 4 шийрийг хаясан байсныг олж харсан...” гэх /хх-ийн 26-27-р тал/ мэдүүлгүүд болон,
Хохирогч ................-ын 10 настай хар хүрэн морь нь 1.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон “................” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 2-р хавтас 29-р тал/,
3. Мөн ................-тай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт орших “Их бага дөтлүүр”-ийн замын урд тал, “Баруун шанд” буюу “Дөтлүүр” гэх газраас бусдын 10 тооны хонийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч ................д 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 56-р тал/,
Хохирогч ................ы “...10 тооны эр хонь дутаж байна. Зүсийг нь сайн мэдэхгүй байна, тоогоороо 10 хонь дутаж байна. ...................надад хэлэхдээ 2018 оны 5 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн үед явж байхад танай сувай хонь байгаа газрын чинь ойролцоо 100 орчим метрийн зайтай машин ирээд гэрлээ унтраачхаад зогсчихсон тэгээд тамхи асаагуурын гэрэл асаагаад нэг хүн яваад байсан гэж ярьсан...” гэх /хх-ийн 2-р хавтас 58-р тал/,
Гэрч ................ийн “...манай Эрдэнэ сумын 4 дүгээр багийн малчин ................ы сувай хонь байдаг газрын ойролцоо 100 орчим метр зайд нэг машин очоод гэрлээ унтраагаад зогсчихсон юм. Тэгэхээр нь би энэ ямар учиртай юм бол гээд харахад нэг хүн тэр машин дээр гэрэл тусгаж байгаад яваад очсон...” гэх /хх-ийн 2-р хавтаст 73-р тал/,
Гэрч ................гийн “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, ................тоот гэртээ байхад ................ гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй, гэр нь Багануур дүүргийн 5 дугаар хороо Их Гүнтэд байдаг ганцаараа орж ирээд 5 төлөг гадаа хашаан дотор чинь аваад ирсэн алаад өгөөч гэхээр нь тэгье гэсэн. ... ................ цагаан өнгийн жижиг машинтай ганцаараа ирээд явсан. ...Миний алсан 5 төлөг бүгд эр, хар алаг хонь 1 ширхэг, хар нүдэн хонь 2 ширхэг, 2 бор нүдэн хонь байсан. Бүх хонь 2 чихэндээ им тэмдэгтэй байсан...” гэх /хх-ийн 2-р хавтас 76-р тал/ мэдүүлгүүд,
................ы хулгайд алдсан 10 тооны хонь нь 1.500.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон Төв аймгийн ................сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 2-р хавтас 63-64-р тал/,
4. ................-, ................-нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдийн хооронд Төв аймгийн ................сумын 2 дугаар баг уурхайн шорооны орчимд байсан ................ын адуунаа хонгор гүү, шарга гүү, хүрэн морь зэрэг нийт 3 тооны адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4.000.000 төгрөгийн,
5. Мөн ................-, ................-, ................-, ................нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймгийн ................сумын Галуут 2 дугаар багийн нутаг “82”-ын гарам гэх газраас ................ын адуунаас зүүн гуяндаа саран дэвсгэртэй гал тамгатай, хээр зүсмийн 1 тооны гүүг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогч ................ын “...2018 оны 1 дүгээр сарын сүүлээр “82”-ийн гарам, түнээлийн ойролцоо байж байгаад 1 тооны хул гүү маань алга болсон. ...Миний алдсан 1 тооны гүү маань хул зүсмийн зөв гуяндаа саран дэвсгэртэй гал тамгатай байсан...”, “...2018 оны 1 дүгээр сарын 06-10-ны үед ................сумын Галуут 2 дугаар багийн нутаг Уурхайн шорооны баруун урд талд байдаг худгийн хажууд байсан Хул азаргатай 30 гаруй тооны адуунаас хонгор гүүр, шарган гүү, хүрэн морь нийт 3 тооны адуу алдсан. Тэр үед цагдаад мэдэгдээгүй байсан. Учир нь адуугаа олчих байх хулгайч аваад явсан гэж бодоогүй. ...2018 оны 1 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Галуут 2 дугаар багийн Рашаант гэх газарт Хул азаргатай адуунаасаа хээр зүсмийн 1 тооны адуу алдсан юм. Тэр үед адуунд байсан халиун гүүний хүзүүнд 7 метр урттай цагаан өнгийн бугуйл зүүлттэй байсан. Хулгайч адууг маань бугуйлдаж барьсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 128, 137-140-р тал/,
................ын 6 настай хул гүү нь 1.000.000 төгрөгийн, шарга гүү 1.000.000 төгрөгийн, хонгор гүү 1.000.000 төгрөгийн, хүрэн морь 2.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон Төв аймгийн ................сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 6 дугаар сарын 09, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрүүдийн “Эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 2-р хавтас 130, 133-р тал/,
6. ................-, ................нартай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Төв аймгийн ................сумын Галуут 1 дүгээр баг “Хонхор нуур” гэх газраас ................гийн 4 хонь, 2 ямаа, нийт 6 тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ................гийн “...манайх 2018 оны 5 дугаар сарын 20-дын үед оторт гарсан. ...Хонхор нуур гэх газартаа байхад манай хониноос 4 хонь, 2 ямаа дутсан байсан. Тэрнээс ч өмнө 2018 оны 4-5 дугаар сарын хооронд сүүлийн 6 хонь ямаатай нийлээд 31 тооны хонь, 10 тооны ямаа алга болоод байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 157-р тал/,
Төв аймгийн ................сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссын 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хохирогчийн 4 тооны хонь, 2 тооны ямааг нийт 700.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 2-р хавтас 161-р тал/,
7. ................, ................-, ................-, ................нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Төв аймгийн ................сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Аягийн ам” гэх газраас ................ийн 2 тооны үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь яллагдагч ................ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 199-200-р тал/,
Хохирогч ................ийн “...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үхрээ хураагаад “Аягийн Ам” ................гийн хаваржааны урд орхисон. 2018 оны 3 дугаар сарын 08-ны өглөө үхрээ бүртгэхэд 2 үхэр дутуу байсан. ...Би ................ыг сэжиглэж байна. ...миний үхэр байсан газар тээврийн хэрэгслийн мөр, хүний гутлын мөр зэрэг ул мөр байсан. Хар тарлан гунж хоёр чих нь цуулбар имтэй, нөгөө нь улаан халзан эр үхэр хоёр чих нь цуулбар имтэй үхрүүд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 202-203-р тал/,
Төв аймгийн ................сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хохирогч ................ийн хар тарлан гунж, улаан халзан үхрүүдийг нийт 2.000.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 2-р хавтас 211-р тал/,
8. ................-, ................, ................, ................нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-25-ны орчимд Төв аймгийн ................сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас ................гийн 20 ямаа, 8 хонь, нийт 28 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь
Хохирогч ................н “...2018 оны 3 дугаар сарын дундуур 15-ны орчимд Төв аймгийн ................сумын 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” буюу уурхайн шорооны урд талд хаваржиж байсан. Тэнд 20 ямаа, 8 хонио хулгайд алдсан юм. ...Манай хонинуудаас дан эр нас гүйцсэн соруудыг нь авсан байсан тул хулгайч нарт гомдолтой байна. ...Бүгдээрээ зөв чих нь хойноосоо ганзага, урдаасаа хөндөлтэй имтэй. Том эр цагаан ямаа, эр улаан ямаа, хар голтой улаан эр ямаа, хар ямаа, хар халзан ямаа, улаан ямаа, бор ямаа, улаан халзан ямаа, чоно шиг саарал ямаа, цайвар улаан ямаа, 5 ижилхэн улаан ямаа, 3 хар алаг ямаа, бөөр дээрээ жижиг цагаантай улаан ямаа байсан ба хонинууд нь хар халзан эр хонь, шар нүдэн эр хонь, хар толгойтой эр хонь, хундан эр хонь, 4 тооны хар толгойтой эм хонь алга болсон...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 2-р хавтас 177, 183-185-р тал/,
Төв аймгийн ................сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хохирогч ................н 20 тооны ямаа, 8 тооны хонийг нийт 3.200.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 2-р хавтас 179-р тал/,
9. ................, ................-, ................, ................нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн ................сумын Галуут 2 дугаар багийн нутаг төмөр замын нүхэн гарц /тунел/-ын орчмоос ................ын 3 тооны адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ................ын “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр очиж хартал манай адуунаас 4 тооны адуу байхгүй байсан. ...миний алдсан 4 тооны морь сартай хамар цагаан хүрэн морь, улаан буурал морь, сартай хул морь, сартай халтар морь, уг адуунууд бүгд зөв талын гуя дээрээ монгол үсгээр “би” тамгатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 190, 195-196-р тал/,
Төв аймгийн ................сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч ................ын 4 тооны буурал морь, хамар цагаан сартай хүрэн морь, сартай хул морь, сартай халтар морь нь нийт 4.000.000 төгрөгийн үнэтэй болох талаар үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 2-р хавтас 192-р тал/,
10. ................-той бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Нугаар” багийн нутаг “................”-ын ферм гэх газраас ................ийн 2 үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг учрал болсон газрын схем зураг, /хх-ийн 2-р хавтас 238-242-р тал/,
................ы хохирогчоор өгсөн “...үхрийн зүсийг нэг бүрчлэн мэднэ. Миний маллаж байсан малаас хүрэн тарлан үхэр, саарал алаг үхэр хоёр 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хулгайд алдагдсан байсан. ...надад үзүүлсэн 2 тооны үхрийн арьс хулгайд алдагдсан 2 тооны үхрийн арьс мөн байна...” гэх /хх-ийн 2 дугаар хавтас 244-245 тал/,
Хохирогч ................ийн “................... нь манай малыг малладаг малчин байсан. ...энэ хэргийн талаар урьд нь хохирогчоор ................ дэлгэрэнгүй мэдүүлсэн... гэх /хх-ийн 3-р хавтас 17-18-р тал/,
Гэрч ................“...2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой 92 тооны үхрийг хашсан. Тэгээд маргааш өглөө нь босоод тоолтол 2 үхэр дутсан. Үхэр маань ойрхон байгаа байлгүй гэж бодоод адуундаа явчихаад 15 цагийн орчим ирээд баруун урд талд шувуу эргээд байхаар нь очиж үзтэл улаан үнээ, саарал үнээ хоёрыг ажиллаад толгой, шийр, гэдсийг нь үлдээгээд явсан байсан...” гэх /хх-ийн 2-р хавтас 246-247-р тал/,
Гэрч ................ийн “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн орчим Бирдхан ирээд миний харж байсан ................ийн үхрээс 2 үхрийг ажиллаад явсан байна гэхээр нь цуг тэр хоёр үхрийг ажилласан газар очтол 2 толгой, 8 шийр, сэвс нь байсан...” гэх / хх-ийн 2-р хавтас 248-249-р тал/,
Гэрч ................ийн “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө ................- 95081315 дугаарын утаснаас миний 86922139 дугаарын утас руу залгаад хоёр арьстай үхрийн мах байна, салгаад өгөөч ................тэй ярьчихсан, хүрээд ир, 10.000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд би ................ий хамтаар ................-ын гэрт очсон. ...................- ................ бид хоёрыг шууд хадам ээжийнхээ гэр рүү ор гээд дагуулж орсон. Тэр гэр рүү ороход арьстай нь хаа, гуя, нуруугаар нь эвдсэн 2 үхрийн бүтэн мах байсан. ...хоёр үхрийн махыг арьснаас салгасан...” гэх /хх-ийн 3-р хавтас 1-р тал/,
Гэрч ................ий “...................- надад хандаж хойд гэрт юм авч ирсэн байгаа гэхээр нь ................-т хандаж юу юм бэ гэж асуухад үхэр байгаа юм, арьстай нь авч ирсэн гэхээр нь би асуудалд ормооргүй байна, бие муутай гэж хэлсэн чинь та зүгээр л арьснаас нь салгаад өгчих гэсэн юм...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 3-р хавтас 2-3-р тал/,
Хохирогч ................ийн хүрэн тарлан болон саарал алаг үхрүүдийг нийт 2.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний комиссын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр /хх-ийн 3-р хавтас 19-р тал/,
11. ................-, ................, ................- нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сар 01-нээс 13-ны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хужхан” багийн нутгаас ................ийн 48 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан нь болох нь хохирогч нь 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн нийт 617 тооны мал тоолуулсан талаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төсөв төрийн сангийн мэргэжилтэний тодорхойлолт /хх-ийн 3-р хавтас 55-р тал/
Хохирогч ................ийн “...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бог малаа тоолж үзтэл 48 толгой мал алга болсон байсан. ...тухайн үед өөр айлын малтай нийлсэн гэж бодоод тэр хавиар зөндөө хайсан боловч олдоогүй...”, “...7 хонь, 5 эр ямаа, 18 шүдлэн ямаанууд олдсон. ................ гэж хүнийхээс эдгээр бог малаа олж авсан...” гэх /хх-ийн 3-р хавтас 56, 58-59-р тал/,
Гэрч ................ын “...2018 оны 2 дугаар сарын үеэр буюу цагаан сарын дараах нь хотноосоо 48 хонь, ямаа хулгайд алдсан..., ...Багануур дүүргийн “Аягийн ам” гэх газарт нутаглаж байсан нэг айлын хотон дээр очиж тэр айлын малыг үзэхэд манай имтэй 23 ямаа, 7 хонь тэр айлын малаас гарсан...” гэх /хх-ийн 3-р хавтас 61-р тал/,
Иргэний нэхэмжлэгч ................ийн “...Би ................-аас 2018 оны 2 дугаар сард 23 тооны ямаа, 7 хонь худалдаж авсан, авахдаа нэг малыг 60.000 төгрөгөөр бодоод 30 тооны малыг 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 3-р хавтас 63-р тал/,
Төв аймгийн ................сумын 1 дүгээр баг “Аягийн ам” гэх газарт нутаглах иргэн ................ийн малд үзлэг хийсэн “...хонь, ямааг хашаанд тоолж үзэхэд 670 хонь, ямаа байв. Ямаа 225, хонь 275 байв. Уг хонь, ямаанууд нь 2 чих араасаа догол имтэй байх ба уг хониноос 12 ямаа, 4 хонийг хуучин им нь дээр шинээр имнэсэн байв. ................ манай алдсан хонь, ямаа байна гэснээр уг хонь, ямааг өөр хашаанд ялгаж үзэхэд хуучин баруун чих зүүнээсээ догол, зүүн чих араасаа ухам имтэй, им нь дээр 2 чих араасаа догол шинэ имээр имнэсэн байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 60-р тал/,
................оос мал хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 68-69-р тал/,
Хохирогчийн 40 ямаа, 8 тооны хонийг нийт 3.150.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний комиссын 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр /хх-ийн 3-р хавтас 67-р тал/,
12. ................, ................ нартай бүлэглэж 2018 оны 2 дугаар сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Хээрийн бүрд” гэх газраас ................ын 5 тооны эр хонийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч ................ын “...Энэ хугацаанд яг хэзээ гэдгийг мэдэхгүй 5 тооны эр хонь алдсан, би яг зүсээр нь сайн мэдэхгүй байна. 2018 оны 03 дугаар сард нүүхдээ тоолж үзэхэд 5 тооны эр хонь дутсан. ...Манайх 792 тооны хонь, 7883 тооны ямаатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 83-84-р тал/,
Хөрөнгийн үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаар “...хохирогч ................ын 5 тооны эр хонины 1 бүрийг 180.000 төгрөгөөр буюу нийт 900.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 88-р тал/,
13. ................, ................, ................-, ................, ................................ нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Лонходын энгэр” гэх газраас ................ийн 38 буюу олон тооны ямааг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч ................ийн “...2018 оны 3 дугаар сарын 20-д гаргаад ямаагаа самнахад надад 40 тооны ямаа дутуу юм шиг санагдаад хүүхдүүдээс асуухад тэжээл рүү нэлээн их ямаа орсон байх гэхээр нь тэгсэн юм болов уу гэж бодоод өнгөрсөн. 2018 оны 2 дугаар сарын 03, 04-ний үед цагаан сарын өмнө хонь тоолно гээд тоолж үзэхэд хонь 1350, ямаа 468 тооны байсан, 468 ямаанаас 422 ямааг 2018 оны 3 дугаар сарын 20-дын үед самнасан, 10 тооны ямаа үхсэн, үхсэн ямаагаа хасаад самнасан дээрээ нэмээд үзэхээр одоо манай ямаанаас 38 тооны ямаа дутаж байна...” гэх /хх-ийн 3-р хавтас 159-160-р тал/,
Гэрч ................ын “...2018 оны 3 дугаар сарын 20-дын үеэр нэг өдөр манай нутгийн танил ах Ганаа над руу утсаар яриад ах нь хэдэн ямаа ажиллуулах гэсэн юм Осгоогийн гэрийн гадаа ажиллана гэж хэлсэн..., ...10 гаран ямааг цэнхэр өнгийн Бонго маркийн машин дээр ачаад тэрийгээ тэр газраас урагшаа холгүй байх манай төрсөн дүү Энхбилэгийн гадаа аваачиж цохиж унагаагаад буцаж нөгөө хонин дээр очиж 10 гаран ямаа ачаад ахиад Энхбилэгийн гадаа аваачиж буулгаад нийт 30 гаран тооны ямаа ажилласан...” гэх /хх-ийн 3-р хавтас 168-169-р тал/,
Гэрч ................ийн “...Ганаа манайд цэнхэр өнгийн Портер юм шиг машин дээр ойролцоогоор 30-аад ямаа ачсан, бас танихгүй хоёр эрэгтэй хүнтэй цуг ирээд мөнгөний хэрэг гараад мал ажиллаж зарах хэрэгтэй байна гээд манай гэрийн гадаа нөгөө ямаануудаа ажилласан...” гэх /хх-ийн 3-р хавтас 170-171-р тал/,
Гэрч З.Ганбаатарын “...2018 оны 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр байх ................- утсаар залгаад самбарын энд аймаг руу ирж байна, хэдэн ямаа зараад өгчих гэж хэлсэн…” гэх /хх-ийн 3-р хавтас 172-173-р тал/,
Гэрч Б.Баатарболдын “...хамаатны ах ................2018 оны 3 дугаар сарын сүүлээр ямаагаа алдчихлаа гээд хайгаад явж байсан...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 3-р хавтас 179-180-р тал/,
Хөрөнгийн үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаар “...хохирогч ................ийн хулгайд алдсан 38 тооны ямаа 3.800.000 төгрөгийн үнэ”-тэй талаарх дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 187-р тал/,
14. ................тэй бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутгаас ................ын 24 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ................ын “...2018 оны 3 дугаар сарын 12 билүү 14 нь ч билүү нээх удаагүй байхад манай энэ малаас 24 тооны бог мал буюу 23 хонь, 1 ямаа маань малаас дутсан. ...хохирлоо бүрэн барагдуулж авсан ямар нэгэн гомдол саналгүй...” гэх /хх-ийн 10-р хавтас 115-116-р тал/,
Гэрч ................ын “...2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хонь 153, ямаа 230-ыг хүлээн авсан. 2018 оны 3 дугаар сарын 12-нд тоолоход бүрэн тоогоороо байсан, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өглөө дутсан талаар мэдсэн. ...өглөө бэлчээрт гаргахдаа тоолдог учраас мэдсэн...” гэх /хх-ийн 10-р хавтас 117-118-р тал/,
Гэрч Н.Амартайвангийн “...3 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн орчим хонь ямаагаа тоолж үзэхэд 23 хонь, 2 ямаа дутаж байсан. Энэ талаар малын эзэн ................ гар утсаар хэлсэн...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 10-р хавтас 119-р тал/,
Яллагдагч ................-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хавтас 123-125-р тал/, Хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай “...хохирогч ................ын хулгайд алдагдсан 24 тооны бог малыг нийт 3.300.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-р хавтас 121-р тал/,
15. ................-, ................-, ................, ................нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн нутаг “Бор Өндөр” газраас ................ын 36 буюу /26 ямаа, 10 хонь/ олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч ................ын “...2018 оны 3 дугаар сарын 20-ны орой 19 цаг өнгөрөөгөөд хонио хашиж, шөнийн 23 цагийн үед амарцгаасан. ...өглөө 06 цаг өнгөрөөд боссон, тэгтэл манай гэрийн хойд энгэрт 10 хонь, 2 ямаа байсан, манай хонины хашааны ам нь онгорхой байсан. ...хашааны ойр орчмоор явж үзтэл хүний гутлын мөр байхаар нь хонио тоолж үзтэл 26 ямаа, 10 хонь дутсан. ...бүгд 2 чих нь тайранхай...” гэх /хх-ийн 4-р хавтас 5-7-р тал/,
Гэрч Г.Эрдэнэчимэгийн “...2018 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 6 цаг өнгөрөөд нөхөр бид 2 босоод гартал гэрийн хойд энгэрт 10 хонь, 2 борлон байсан. Тэгээд гадаа байсан хонио авчраад тоолж үзэхэд 26 ямаа 10 хонь дутсан...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 4-р хавтас 10-12-р тал/,
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын санхүүгийн албаны даргын ................нь 2017 оны жилийн эцсийн тооллогоор адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн нийт 580 толгой мал тоолуулсан талаарх тодорхойлолт /хх-ийн 4-р хавтас 33-р тал/,
Хохирогч ................ын 26 ямаа, 10 тооны хонь, нийт 36 толгой малыг 3.440.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний комиссын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр /хх-ийн 4-р хавтас 35-р тал/,
16. ................нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Бор хужир”-ын даваа гэх газраас ................ийн хээр морь, хойд хөл бэлэвсэн хонгор морь, толин сартай хар морь, хонгор халзан гүү, сартай зээрд байдас зэрэг нийт 5 адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хохирогч ................ нь 2017 оны мал тооллогоор адуу, үхэр, хонь, ямаа бүхий нийт 228 мал тоолуулсан талаар тус сумын санхүүгийн албаны даргын тодорхойлолт /хх-ийн 8-р хавтас 118-р тал/,
Хохирогч ................ийн “...2018 оны 5 дугаар сард хаваржаандаа буучихсан байх үед олдохгүй байсан 13 тооны адуунаас 8 тооны адуу нь гүйгээд ирсэн бөгөөд 5 тооны адуу нь ирээгүй юм. ...хээр морь, сартай хар морь, дэлтэй хонгор морь, цавьдар халзан гүү, жижиг сартай хүрэн зээрд байдас байсан. Сартай хар морь, хээр морь, дэлтэй хонгор морь нь зүүн гуяндаа холбоо онги тамгатай, жижиг сартай хүрэн зээрд байдас, цавьдар халзан гүү нь зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай адуунууд байсан. Дэлтэй хонгор морь маань өмнө нь азарга байсан..., ... махлаг биетэй адуу байсан...” гэх /хх-ийн 8-р хавтас 115-116-р тал/,
Гэрч А.Эрдэнэчулууны “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед Багануур дүүргийн Замчин 4/А-4 тоотод гэртээ байж байсан чинь манай хүргэн ................ орж ирээд ээж энд нэг хүн гурван адуу янзлаад өгөөч гэж байна тэгээд гэдсийг нь цэвэрлээд өгвөл 1 гэдсийг нь өгье гэнээ гэсэн..., ...хүргэн ................ нэг жижиг биетэй шар залуутай хамт 3 адуу оруулчихсан янзалж байсан. ................... хоёр адууг нь янзалсан, би дүү А.Отгончулууны хамт янзалсан 2 адууны гэдсийг арилгаж өгсөн...” гэх /хх-ийн 8-р хавтас 120-р тал/,
Гэрч ................ын “...тэгээд адуугаа янзалж дууссан чинь ................- утсаар ченж дуудсан ба удалгүй эхнэр, нөхөр бололтой 2 хүн жижиг суудлын авто машинтай ирсэн. Тэгээд уг 2 ченж гэх хүнд 3 адууны арьсыг нь өгсөн ба махыг нь миний машинд ачаад ................ ................- бид гурав Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны урд хэсэгт байрлах нөгөө 2 ченжийн хашаанд авч очоод байшинд хийсэн...” гэх /хх-ийн 8-р хавтас 121-р тал/,
Гэрч ................ын “...................- 09 цагийн үед 3 адуу хөтөлчихсөн манайд ирэхээр нь би гараад хадам ээж Эрдэнэчимэгийн дүүгийн хашаанд 3 адууг нь оруулаад 2 адууг нь янзалсан..., ...................-ын авч ирсэн 3 тооны адуу нь бүгд бүдүүн морьд байсан ба сартай хар морь, хээр морь, дэлтэй хонгор морь байсан...” гэх /хх-ийн 8-р хавтас 122-р тал/,
Гэрч Х.Өлзийбаярын “...үлдсэн 13 тооны адуугаа хайгаад олоогүй бөгөөд 2018 оны 01 дүгээр сар хүртэл хайсан юм. ...2018 оны 05 дугаар сарын эхэн үед хайгаад олдохгүй байсан 13 тооны адуунаас маань 8 тооны адуу нь буцаад хүрээд ирсэн ба 5 адуу нь байхгүй байсан...” гэх /хх-ийн 8-р хавтас 132-133-р тал/,
Гэрч Ц.Ганбаатарын “...2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр ................ эгчийн хүү Х.Өлзийбаяр миний утас руу залгаад адуугаа хайгаад олохгүй байна, цуг яваад хайгаад өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би тэгье тэгье гээд цуг хайсан..., ...2018 оны 5 дугаар сард, хавар 13 тооны адуунаас хагас нь гүйгээд ирсэн, 5 тооны адуу байхгүй байна гэж ................ эгч надад хэлсэн... гэх мэдүүлгүүд /хх-ийн 8-р хавтас 134-р тал/,
Хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 421 дугаар “...................ийн хулгайд алдсан 5 тооны адууг 4.400.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8-р хавтас 147-р тал/,
17. Мөн ................-ын ................, ................-, ................, ................, ................ нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газраас ................ийн гэрийн гадна байсан чингэлэг буюу агуулахын цоожийг хөшиж ороод 208 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 11-р хавтас 112-117-р тал/,
Хохирогч ................ийн “...2018 оны 3 дугаар сарын 23-ны орой 20 цаг өнгөрч байхад 19 ширхэг шуудай ноолуур хийж цоожлоод гэртээ ирсэн. ...маргааш өглөө нь буюу 2018 оны 3 дугаар сарын 24-ний өглөө малчин Ж.Энх-Зол................нд очиж дахин ямаагаа самнасан, тэгээд орой 19 цаг өнгөрч байхад хүү Мөнхжаргал орж ирж аав та мухлагаас ноолуур авсан юм уу гэж хэлсэн. ...үзэхэд 13 шуудай 208 кг ямааны ноолуур хулгайд алдагдсаныг мэдсэн. ...шуудайны дугаар нь 5 гэсэн тоог цэнхэр тосон балаар бичсэн, 8-19 гэсэн тоог хар өнгийн пламастераар дармалдаж бичсэн шуудайтай ноолуурууд байхгүй байсан...” гэх /хх-ийн 11-р хавтас 119-121-р тал/,
Гэрч Ж.Энхзол................н “...орой нь самнасан ноолуурыг хийх гээд мухлагийг онгойлгоход мухлагт байсан ноолуур байхгүй байсан. Нэг 50-ын шуудайд 16 кг ноолуур хийдэг. Яг 19 шуудай ноолуур байсан, 1-19 хүртэл дугаарласан. 5, 8-19 гэсэн тоотой шуудайтай ноолуурууд алга болсон...” гэх мэдүүлгүүд болон,
Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар ямааны 1 кг ноолуур зах зээлийн дундаж үнэ 100.000 төгрөг буюу ................ийн хулгайд алдсан 208 кг ноолуур нь нийт 20.800.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /11-р хавтас 214-р тал/,
18. ................- нь ................, ................-, ................нарыг бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын сүүлчээр Төв аймгийн ................сумын 2 дугаар баг төмөр замын тунелийн орчмоос ................ын 1 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг адууг авч бусдад худалдан борлуулсан,
19. ................, ................, ................-, ................-нарыг бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 17-ны орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хужхан баг” Дулаан гэх газраас ................ийн 2 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг 2 адууг авч, бусдад худалдан борлуулсан нь:
Хохирогч ................ын “...2018 оны 1 дүгээр сарын сүүлээр байх яг өдрийг нь сайн санахгүй байна, адуугаа ................сумаас ертөнцийн зүгээр зүүн урд зүг буюу “82”-ын гарам, тунель /нүхэн гарц/-ийн ойролцоо байлгадаг. Адуугаа 2-3 хоноод хардаг, 1 хул гүү алга болсон зөв гуяндаа саран дэвсгэртэй гал тамгатай байсан...” гэх /хх-ийн 2-р хавтас 128, 156-157-р тал/,
................ын яллагдагчаар өгсөн “...2018 оны 1 дүгээр сарын сүүлээр ................-, ................бид гурав Багануур руу явж байхад ................-гүү ачих ёстой гэж хэлээд төмөр замын тунелийн тэнд байсан адуунаас 1 гүү барьж ачсан. Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой гэх газарт ирээд ................-тай уулзаж, гүүгээ өгсөн...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 9-р хавтас 150-151-р тал/,
Төв аймгийн ................сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч ................ын 1 тооны 6 настай хул гүүг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 2-р хавтас 130-р тал/,
Хохирогч ................ийн “...2018 оны 2 дугаар сарын эхээр адуунууд тараад алга болсон бөгөөд 3 дугаар сарын 20-ны өдөр цуглуулахад 4 тооны адуу олдоогүй, одоог хүртэл хайгаад олдохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...2018 оны 3 дугаар сарын эхээр малаа алдсан 4 тооны адуу, 41 тооны бог мал алдсан. Хар морь, хээр алаг морь, хээр морь, халзан морь, хүрэн морио алдсан. Бүгд адилхан дөлтэй онги тамгатай адуунууд байсан...” гэх /хх-ийн 3-р хавтас 106, 10-р хавтас 14-р тал/,
................ын гэрчээр өгсөн “...................- удалгүй ................-, ................- нарын хамт цэнхэр өнгийн бонго маркийн автомашинтай ирээд хар, зээрд халзан зүсмийн 2 тооны морь амьдаар нь ачаад явсан. Маргааш нь гэр нүүлгэх ажлаа ................, ................ бид 3 дуусгачхаад нөгөөдөр нь Багануур орсон. Хожим дуулахад энэ хулгайлсан 2 тооны адуу ................ийн адуу байсан юм байна лээ...” гэх /хх-ийн 3-р хавтас 108-р тал/,
................гийн гэрчээр өгсөн “...Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутгаас ................мотоциклд суулгаад хөдөөгүүр явж байгаад арав гаруй тооны адууг хөөж нэг эзэнгүй саравчинд хашаад сумын төвд ирээд ................-ийг хүлээж байгаад бензиний мөнгө аваад бензин хийж нөгөө хашсан адуун дээр очоод халзан морь, хар морь зэргийг ................-, ................- хоёр ачсан...” гэх /хх-ийн 3-р хавтас 109-р тал/,
................-ийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 3 дугаар сарын сүүлчээр байх ................2 адуу хашсан хүрээд ир гэж ................- руу ярьсан. ................-ын цэнхэр өнгийн Бонго машинтай ................- бид хоёр очсон Цэнхэрмандал сумын “Хужхан” багт очиход саравчинд азарга адуу хашсан байсан. Хонгор азаргатай адуу байсан. Хар ногоон зүсмийн болон зээрд эсхүл цавьдар хүрэн халзан морь нийт 2 морь ачаад Багануур дүүрэгт буулгасан. ................- тосож авсан...” гэх /хх-ийн 8-р хавтас 154-157-р тал/,
................-ын яллагдагчаар өгсөн “...2018 оны 3 дугаар сард ................ыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд хаваржаандаа бууж байхад ................-бид хоёр очсон, ................, ................нар азарга адуу хашсан байсан. Өөрийнхөө адууг хашсан гэж байсан. ................-бид хоёр хүрэн халзан морь, хар ногоон 2 морь ачаад Багануурт ирэхэд ................- гүүрний цаана тосож авсан...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 2-р хавтас 44-р тал/,
Хохирогч ................ийн дээрх 2 тооны адуу нь нийт 2.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон үнэлгээний комиссын шийдвэр /хх-ийн 2-р хавтас 110-р тал/,
20. ................- нь 2018 оны 5 дугаар сард гэрч ................г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “...чамайг дандаа цагдаа нартай хамт байхыг чинь харна, ...чамайг хүзүүнээс чинь оосорлоод машинаар чирээд шалдан гүйлгэнэ...” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн нь гэрч ................ий “...би 2017 оны 10 дугаар сарын эхээр ................-ыг халзан, шар залуутай хулгайлсан 6 үхрийг гэрчилсэн, тэгээд намайг ална, чамайг дандаа цагдаа нартай хамт байхыг чинь харна гээд байгаа. ................-ыг хэзээ гарч ирээд хэрүүл маргаан хийхийг мэдэхгүй байна, алчихгүй л байлгүй гэж бодож байна, шийдсэн хүн л гээд байгаа. ...................- намайг байнга дарамталдаг, хүзүүнээс оосорлоод машинаар чирээд шалдан гүйлгэнэ гэсэн...” гэх /хх-ийн 2-р хавтас 33, 6-р хавтас 131-р тал/,
Гэрч ................ын өгсөн “................... ахыг байнга л дарамталж, занаад байдаг юм. Хадаа манай ах ................ бид хоёрыг өгсөн мэдүүлгээсээ буц, цагдаа дарамталж зодож байгаад мэдүүлэг авсан гэж хэл гэж дарамтлаад байсан. ................- ах ................ийг “чамайг ална шүү, шалдан хөөж хог түүлгэнэ шүү” гэж дарамталдаг гэсэн. ................- бол байнга л дарамталдаг. Би энэ шоронд мөнх байхгүй шүү, гарч ирээд ална гээд хөмхий зуугаад дарамталж байсан...” гэх /хх-ийн 6-р хавтас 28-р тал/ мэдүүлгүүд болон бусад гэрчүүд, шүүгдэгч ................-ын үйлдсэн “Мөнгө угаах”, “Гэрчид... хууль бусаар нөлөөлөх” болон түүнтэй бүлэглэн дээр дурдагдсан “Хулгайлах”, “Мал хулгайлах” гэмт хэргүүдийг үйлдсэн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Прокуророос ................ын ................, ................-, ................, ................, ................ нартай бүлэглэн хохирогч ................ийн тусгайлан бэлтгэсэн байр, агуулахад хууль бусаар нэвтэрч 208 кг ноолуур хулгайлсан гэмт хэргийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар,
Мөн түүний 2 удаагийн үйлдлээр буюу ................, ................, ................нарын болон ................, ................, ................-, ................-нарын бүлэглэн бусдын малыг хулгайлсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч бусдад худалдан борлуулсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Гэрч ................ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийн зүйлчлэл тохирсон зөв байна.
Харин түүний ганцаараа болон бусадтай нийлж нийт 16 удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал буюу 23 бод, 195 бог малыг хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар буюу “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” хэмээн яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу байх бөгөөд анхан шатны шүүх ................-ын уг үйлдэл холбогдлуудыг нь “...гэмт хэрэг үйлдэж олсон мал, орлогыг өөрийн гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж байсан эсэхийг, мөн амьдралын эх үүсвэр нь болж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар нотолж чадаагүй...” хэмээн дүгнэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинжтэй нийцжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларан дээр дурдагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлуудыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан шүүхэд эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал байдаг.
Өөрөөр хэлбэл шүүх өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд хуульд заасан төрөл хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүх, шүүгчийн бүрэн эрх мэдлийн асуудал бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч ................-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 5 жил, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 8 жил, 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд ................-аас 14.944.666 төгрөгийг гаргуулан хохирогч олгохоор нь шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд болон гэм буруу, шударга ёсны зарчимд нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол”-оос үзвэл ................-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргүүдэд түүнийг уг хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж заасныг зөрчиж түүнд ял оногдуулсан гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд нь шүүхэд заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш, харин эрх олгосон хэм хэмжээ бөгөөд түүнийг хэрэглэх эсэх нь шүүх, шүүгчийн бүрэн эрхийн асуудал учир ................-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл хувийн байдал зэргээс нь үзвэл анхан шатны шүүхийг дээрх журмыг хэрэглээгүй нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Шүүгдэгч ................-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тэрээр өөр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад, эсхүл дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах эрх давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй.
Хэрэв ................- нь өөр гэмт хэрэгт шалгагдан шүүхээс ял шийтгүүлбэл уг ялыг нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх хууль зүйн боломжтой.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд зааснаар тодорхойлогддог болно.
Иймд шүүгдэгч ................-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч ................-ын дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ ашигласан прокурорын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07 тоот тогтоолоор хэрэгт битүүмжлэгдсэн ................УНО улсын дугаар бүхий Бонго маркийн авто тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу хурааж улсын орлого болгохгүйгээр орхигдуулсан байх ба үүнийг давж заалдах шатны шүүхээс хураахад шүүгдэгчийн ял буюу эрх зүйн байдалд нь сөргөөр нөлөөлөхгүй тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч ................-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял оногдуулахдаа “...2 жил, 1 жил хугацаагаар...” гэж ямар ял оногдуулж байгаа нь тодорхой бус харагдахаар бичигдсэн байгаа хэдий ч 4 дэх заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэхдээ “...хорих ялыг...” гэж тодотгон нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх ялыг тогтоон шийдвэрлэсэн байгаа нь цаашид хууль хэрэглээний хувьд зохимжгүй болохыг,
Мөн прокуророос ................-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласныг орхигдуулсан байгаа зэргийг дурдав.
................- нь 2022 оны 7 дугаар сарын 06-наас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл буюу анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болох өдрийг хүртэл нийт 91 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 7 дахь заалтад “...битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг...” гэснийг хасаж,
8 дугаар заалт болгон “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт прокурорын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07 тоот тогтоолоор битүүмжлэгдсэн, шүүгдэгч ................-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, “Бонго” маркийн ................УНО улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, “Тогтоох нь” хэсгийн дугаарлалыг 8-12 гэснийг 9-12 болгон өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч ................-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ................-ын 2022 оны 7 дугаар сарын 06-наас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
М.МӨНХДАВАА