Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03623

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30 181/ШШ2024/03623

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, :::::::. хаягт оршин суух Х овогт Г.Э /РД::..../-ийн хүсэлттэй,

 

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б /РД:......./-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван оролцов.

 

(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1. Нэхэмжлэгч Г.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Бг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо Хадат вилла зуслангийн замд Тоёота кроун маркийн 54-73 УНН дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний дүрмийн 3.7 1a, 123, 11.3-д заасныг тус тус ноцтой зөрчиж Г.С намайг мөргөж, миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Б.Г т холбогдуулан гэм хорын хохирлоо нэхэмжилсэн боловч хаяг дээрээ оршин суудаггүй нь тогтоогдсон. Иймд Б.Г ийг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгч тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.С ын иргэний үнэмлэх, оршин суугаа газрын лавлагааны хувилсан хувь, Сүхбаатар дүүргйин Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/631 дугаар шийтгэх тогтоол, Стар интер трейд ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3/28 дугаар албан бичиг, Стар интер трейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хувилсан хувь, Цалингийн тооцооны карт, эмнэлгийн магадлагаа, Стар интер трейд ХХК болон Г.С нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн түр гэрээ, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаар Мөрдөгчийн магадлагааны хуулбар, баримтууд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/15746 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 2-30/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.С нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

1. Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Б.Г т холбогдуулан 11,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/15746 дугаар захирамжаар хариуцагч Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, 10 дугаар байр, 307 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаагаар тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

2. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Г.С ын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогт Б.Г /РД:.../-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Г ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г ийн оршин суугаа хаягийг олж тогтоон нэхэмжлэгч Г.С / утас:....., ......./-т мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БИЛГҮҮН