Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03621

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30 181/ШШ2024/03621

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............ тоот хаягт оршин байх м ххк /РД:...7/-ийн хүсэлттэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т /РД:......../-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.

(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Нэхэмжлэгч м ххк нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Тг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Иргэн Г.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Микро кридет ББСБ ХХК-тай 2201-1112 тоот зээлийн гэрээг байгуулж, 3,149,910 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй, С ХХК-аас Iphone 13 маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Г.Т нь зээлийг сар бүрийн 05-ны өдөр 186,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал зээлдэгч Г.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийж байгаад 2023 оны 9 сараас өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа болно. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгч Г.Тгийн үндсэн зээлийн үлдэгдэл 781,400.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 237,149.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32,453.91 төгрөг нийт 1,051,003.44 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцалж, Г.Тгээс 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 2201-1112 тоот Зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 1,064,503.44 төгрөг гаргуулахаар ББСБ-д бүртгэлтэй хаягийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т /РД:......../-г эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар:

шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, м ххк -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2024/15470 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Г.Ттэй байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн №2201-1112 дугаар Зээлийн гэрээ /хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь/-ний хуулбар /хх 3-9/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч м ххк нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Тг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

1. Г.Т нь м ххк -тай 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн №2201-1112 дугаар Зээлийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж хариуцагчид холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/15470 дугаар захирамжаар хариуцагч Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буян-Ухаа 23 дугаар гудамж, 892б тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

3. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч м ххк -ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Тг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Г.Т /РД:......../-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Тг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Тгийн оршин суугаа хаягийг олж тогтоон м ххк /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, Н.Ы, Б.Б утас: ......, ........./-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН