Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03617

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 14 181/ШШ2024/02427

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...........хороо, ...........байрлах Х ХК /РД:..../-ийн хүсэлттэй,

 

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.М г /РД:..../, Б.Г /РД:.../ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.

 

(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1. Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.М г, Б.Г нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Х ХК нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Э г /РД:..../, Б /РД:.../ нарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлэн, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банкнаас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардахад хариуцагч нарыг Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 111 гудамж 6 тоот хаягаар хүргүүлсэн боловч бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байх шуудангийн газрын магадлагаа, хорооны засаг дарга нарын тодорхойлолтоор тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны 184/Ш32022/11018 тоот шүүгчийн захирамжаар дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Х ХК -иас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 181/Ш32024/03090 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 181/Ш32024/03090 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд бүрээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шаардсан тул захирамжид дурдсан зөрчлийг арилгаж дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ш овогт Э г /РД:..../, Б /РД:.../ нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд үүрэг болгож өгнө үү. гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Э.М гтэй байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №2018/000378/0233 дугаар Цалингийн зээлийн гэрээний хуулбар /хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь/, Э.М г, Б.Г нартай байгуулсан мөн өдрийн №2018/000378/1195 дугаар Баталгааны гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШЗ2022/11018 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх 3-11/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.М г, Б.Г нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

1. Э.М г, Б.Г нар нь Х ХК -тай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Цалингийн зээлийн болон Баталгааны гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул эдгээр гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж хариуцагч нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШЗ2022/11018 дугаар захирамжаар хариуцагч нар Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 111 дүгээр гудамж, 6 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

3. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Х ХК -ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.М г, Б.Г нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан гэх харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Э г /РД:..../, Б /РД:.../ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.М г, Б.Г нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.М г, Б.Г нарын оршин суугаа хаягийг олж тогтоон Х ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Т.О , Ү.А утас: ...../-д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН