| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/04694/И |
| Дугаар | 181/ШШ2024/03595 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03595
2024 09 27 181/ШШ2024/03595
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн би,
Нэхэмжлэгч: .................. хаягт байрлах М /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....................д оршин суух Х овогт Б.Ж /РД:........./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,213,982 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М нь хариуцагчБ.Ж д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,213,982 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Б.Ж нь М -ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 140000797099 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн.Б.Ж нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр сарын 2.7 хувийн хүүтэй 700,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр сарын 3.2 хувийн хүүтэй 300,000 төгрөгийг тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
Б.Ж нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан.Б.Ж гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар:
| Үндсэн зээл | Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт |
| 700,000 | 405,084 | 222,580 | 42,130 | 669,794 |
| 300,000 | 300,000 | 205,065 | 39,123 | 544,188 |
| 1,000,000 | 705,084 | 427,645 | 81,253 | 1,213,982 |
М нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тулБ.Ж гээс зээлийн гэрээний үүрэгт 1,213,982 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...Б.Ж миний бие нь М -иас нэг сая төгрөгийг зээлж 300,000 төгрөгийг төлж үлдэгдэл 705,084 төгрөгийг хүүгийн хамт 1,213,982 төгрөгийг 2 сарын дотор нэг сард 606,991 төгрөгөөр хувааж төлж барагдуулна. Эхний 606,991 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлнө. Үлдэгдэл 606,991 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж дуусгана. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М нь хариуцагчБ.Ж д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,213,982 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 606,991 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 606,991 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,686 төгрөгийн тал хувь болох 16,843 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,843 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М -ийн нэхэмжлэлтэй,Б.Ж д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,213,982 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 606,991 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 606,991 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,686 төгрөгийн тал хувь болох 16,843 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,843 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН