Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
Хэргийн индекс | 112/2023/0053/З |
Дугаар | 112/ШШ2024/0020 |
Огноо | 2024-05-24 |
Маргааны төрөл | Газар, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 112/ШШ2024/0020
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би ........ аймгийн .......... сумын иргэн Д.Т-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга А.А, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/22 дугаартай захирамжийн Л.Р-д холбогдох хэсэг болон нэгж талбарын ................, газар эзэмших эрхийн .............. дугаар бүхий иргэн Л.Р-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.Т миний бие нь нэхэмжлэлийн шаардлагадаа Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2023 оны А/22 дугаартай захирамжийн Л.Р-д холбогдох хэсэг болон нэгж талбарын ..............., газар эзэмших эрхийн ........ дугаар бүхий иргэн Л.Р-н газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Л.Р-ийн өвөлжөө нь ........... аймгийн Ш сумын ............. багийн ......... аманд өөрийн өвөлжөөтэй.
Д.Т миний өвөлжөө .................. аймгийн Т сумын .......... багийн ....... аманд өвөлжөөний зориулалттай газрыг Засаг даргын 2019 оны А/65 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
Гэвч Л.Р гэх хүн миний эзэмшлийн ....... багийн ...... аманд ирж буучихаад нүүхгүй байгаа нь иргэд хоорондын маргаан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
......... аймгийн ............ сумын иргэн Д.Т-с Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга А.А, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/22 дугаартай захирамжийн Л.Р-д холбогдох хэсэг болон нэгж талбарын .........., газар эзэмших эрхийн ......... дугаар бүхий иргэн Л.Р-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Д.Т, гуравдагч этгээд Л.Р нарын эзэмшлийн газрууд байршлын хувьд давхцалгүй, мөн .... аймгийн Ш, Т сумууд хилийн цэсийн маргаангүй гэсэн мэдээллийг Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн байна. Шүүхээс газар дээр нь үзлэг хийхэд гуравдагч этгээд Л.Р-ийн гэр, малын хашаа нь нэхэмжлэгч Д.Т-ын эзэмшлийн газарт байрлаж байсан болно.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан ........ аймгийн ......... сумын иргэн Д.Т-с Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга А.А, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/22 дугаартай захирамжийн Л.Р-д холбогдох хэсэг болон нэгж талбарын ..........., газар эзэмших эрхийн .......... дугаар бүхий иргэн Л.Р-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН