| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00453/И |
| Дугаар | 136/шш2024/00394 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 136/шш2024/00394
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: .. өөрийн байранд байрлах, О* ББСБ ХХК,
Хариуцагч: **тоотод оршин суух, Д* овогт Ц*Б*,
Нэхэмжлэлийн шаардлага: 409,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О* ББСБ ХХК нь Ц* овогтой Б*тай 2024-02-16-ний өдөр * тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээгдсэн. 2024 оны 3 сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй * тоот зээлийг Худалдаа Хөгжилийн банк дахь * тоот дансанд зээлдэгч Ц.Б* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ц.Б* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-09-24-ний өдрийн байдлаар: * тоот зээл 2024 оны 4 сарын 13-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 194 хоног /зээлий гэрээний 60+хугацаа хэтэрсэн 164+0 удаагийн сунгалтаар -30 хоног/-ийн хүү 106,700 төгрөг+шимтгэл 3,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 106,700. Нийт дүн 409,700 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 300,000 төгрөг, нийт хүү 106,700 төгрөг, шимтгэл нийлбэр 3,000 төгрөг бүгд нийлээд 409,700 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б* шүүхэд гаргасан хариу тайлбараа: Ц*овогтой* миний бие ньО* *ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 409,700 төгрөгийн зээл авсан үнэн. Тухайн мөнгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б*д холбогдох 409,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б*д холбогдох 409,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,941 төгрөгөөс 6,470.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,470.5 төгрөгийг, 6,470.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ