Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 136/шш2024/00395

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: * өөрийн байранд байрлах, О* ХХК,

Хариуцагч: *тоотод оршин суух, О*овогт М*н Ё*,

Нэхэмжлэлийн шаардлага: 761,013 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О*ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О* ББСБ ХХК нь М*овогтой Ё*тай 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр*тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээгдсэн. 2024 оны 4 сарын 6-ны өдөр 575,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000246638 тоот зээлийг Голомт банк дахь * тоот дансанд зээлдэгч М.Ё* нь шилжүүлэн авсан. Хариуцагч М.Ё* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар: * тоот зээл 2024 оны 5 сарын 6-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 575,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 171 хоногийн хүү 180,263 төгрөг шимтгэл 5,750 төгрөг нийт хүү 186,013 Нийт дүн 761,013 төгрөг төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Ё*шүүхэд гаргасан хариу тайлбараа: О* ХХК-ийн нэхэмжлэлтэй 761,013 төгрөгийг гаргуулах шаардлагыг М.Ё*миний бие хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, цахим зээлийн гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Ё*д холбогдох 761,013 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч О*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Ё*-д холбогдох 761,013 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,815 төгрөгөөс 11,407.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,407.5 төгрөгийг, 11,407.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ