| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00406/И |
| Дугаар | 136/шш2024/00405 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 136/шш2024/00405
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, О* ХХК,
Хариуцагч:*тоотод оршин суух, Б*овогт Л*н Ц*,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,627,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О*ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 1,270,670 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 583,400 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 123,200 төгрөг нийт 1,977,270 төгрөгний бараа бүтээгдэхүүн авснаас энэ хугацаанд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр уг тооцооноос 200,000 төгрөг 2024 оны 08дугаар сарын 03-ны өдөр 150,000 төгрөг хасаад үлдсэн тооцоо болох 1,627,270 төгрөгний тооцоог өнөөдрийг хүртэл тооцоо хийгээгүй учир энэхүү 1,627,270 төгрөгний тооцоог О*ХХК-ны данс болох ХААН банк */ тоот дансанд Л.Ц*с гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч Л.Ц* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О*ХХК-ийн нэхэмжлэлтэй 1,627,270 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-нд 813,635 төгрөгийг 12 дугаар сарын 25-нд үлдэгдэл 813,635 төгрөгийг төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: О* ХХК-аас нэхэмжлэлтэй Л.Ц*д холбогдох 1,627,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 1,627,270 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 813,635 төгрөг, 2024 оны 12 дүгээр сарын 10-ны дотор 813,635 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
О*ХХК-аас нэхэмжлэлтэй Л.Ц*д холбогдох 1,627,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 1,627,270 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 813,635 төгрөг, 2024 оны 12 дүгээр сарын 10-ны дотор 813,635 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.О*ХХК-аас нэхэмжлэлтэй Л.Ц*д холбогдох 1,627,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 1,627,270 төгрөгийг 2024 оны 11 дугаар сарын 25-ны дотор 813,635 төгрөг, 2024 оны 12 дүгээр сарын 10-ны дотор 813,635 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,986 төгрөгөөс 20,993 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,993 төгрөгийг, 20,993 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ