| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00389/И |
| Дугаар | 136/шш2024/00406 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 136/шш2024/00406
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч:* М*ББСБ ХХК,
Хариуцагч: * тоотод оршин суух, Д* овогт У* У*,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,401,271 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.У*нь М*ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 06 сарын 13-ны өдөр * тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. У.У* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 430,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 320,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 70,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
У.У* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. У.У*н зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар: үндсэн зээлийн үлдэгдэл 920,000 төгрөг, зээлийн хүү 413,501 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,770 төгрөг нийт 1,401,271 төгрөг болж байна.
М*ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул У.У*с зээлийн гэрээний үүрэгт 1,401,271 төгрөгийг гардуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч У.У* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У*овогтой У* миний бие М*ББСБ ХХК-ийн 1,401,271 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж хохиролгүй болгохоо хариу тайлбараар хүргүүлж байна гэв.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: М*ББСБ ХХК нь хариуцагч У.У*с зээлийн гэрээний үүрэгт 1,401,271 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,401,271 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. ББСБ-аас маргаан байхгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээл, зээлийн эрх нээх гэрээ, дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
М* ББСБ нэхэмжлэлтэй У.У* холбогдох 1,401,271 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 1,401,271 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М* ББСБ нэхэмжлэлтэй У.У*т холбогдох 1,401,271 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 1,401,271 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,370 төгрөгөөс 18,685 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,685 төгрөгийг, 18,685 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ