Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2024/0014/з |
Дугаар | 119/ШШ2024/0025 |
Огноо | 2024-05-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 119/ШШ2024/0025
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би нэхэмжлэгч О.Ч-ийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөл буюу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь төрийн албан хаагч О.Ч миний зэрэг дэвийн нэмэгдлийг хугацаанд нь шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 01 сараас зэрэг дэв болон түүний нэмэгдэлийг олгох шийдвэр гаргахыг даалгах, хугацаандаа зэрэг дэвийн нэмэгдэл авч чадаагүйгээс учирсан хохирол болох 974160 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ч нь “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтдээ: “Миний бие О овогтой Ч нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрийн албан хаагчийн зэрэг дэв болон түүний нэмэгдэл олгохтой холбоотой нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийн хариуцагчаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөлийг татсан. Би уг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ч нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөл буюу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь төрийн албан хаагч О.Ч миний зэрэг дэвийн нэмэгдлийг хугацаанд нь шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 01 сараас зэрэг дэв болон түүний нэмэгдэлийг олгох шийдвэр гаргахыг даалгах, хугацаандаа зэрэг дэвийн нэмэгдэл авч чадаагүйгээс учирсан хохирол болох 974160 төгрөгийг гаргуулах” шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж, шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2-д заасан үр дагаврыг бүрэн ойлгож шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, тэр тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ч-ийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөл буюу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь төрийн албан хаагч О.Ч миний зэрэг дэвийн нэмэгдлийг хугацаанд нь шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 01 сараас зэрэг дэв болон түүний нэмэгдэлийг олгох шийдвэр гаргахыг даалгах, хугацаандаа зэрэг дэвийн нэмэгдэл авч чадаагүйгээс учирсан хохирол болох 974160 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчид гардуулахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ