Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2024/00407

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: *, С*ХХК,

Хариуцагч: *тоотод оршин суух, Ө*овогт Ц*н Б*г,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,815,063 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С*ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 10 сарын 18-ны өдөр дараа төлбөрт Postpaid MONGOLdoo 20 (6.0) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж * дугаарын эзэмшигч болсон. Мөн 2022 оны 10 сарын 24 ны өдөр SAMSUNG А53 маркийн гар утас 12 сарын хугацаатай лизингийн нөхцөлөөр авсан.

Ц.Б* нь гар утас зээлээр худалдан авах гэрээний үүргээ үл биелүүлж*дугаарын 2023 оны 09 сарын байдлаарх төлбөр 1,809,563 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулсан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Ц.Б*с төлбөрийн үлдэгдэл болох 1,809,563 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7-дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 1,809,563 төгрөг, нотариатын зардалд 5500 төгрөг нийт 1,815,063 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Б* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С*ХХК нэхэмжлэлд Ц.Б* надтай холбоотой 1,815,063 төгрөг 2024 оны 11 дүгээр сарын 05-наас хойш 2025 оны 04 дүгээр сарын 05-ы өдрийг хүртэл сар бүр 300,000 төгрөгөөр сүүлийн сард 315,063 төгрөгөөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: С*ХХК-ын нэхэмжлэлийн дагуу Ц.Б*тэй холбоотой 1,815,063 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 05-ныг хүртэл сар бүр 300,000 төгрөгөөр сүүлийн сард 315,063 төгрөгөөр бүрэн төлж барагдуулж байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, төлбөрийн нэхэмжлэх, гар утас/ төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

С*ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Б*т холбогдох 1,815,063 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 1,815,063 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 05-ы өдрийг хүртэл сар бүр 300,000 төгрөгөөр сүүлийн сард 315,063 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.

Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.С*ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Б* холбогдох 1,815,063 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 1,815,063 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 05-ыг хүртэл сар бүр 300,000 төгрөгөөр сүүлийн сард 315,063 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,992 төгрөгөөс 21,996 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,996 төгрөгийг, 21,996 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ