Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2024/00408

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: *тоотод байрлах, О*ББСБ ХХК,

Хариуцагч:*тоотод оршин суух Б*овогтой Э*,

Нэхэмжлэлийн шаардлага: 257,367 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О*ББСБ ХХК нь Б* овогтой Э*тэй 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2* тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 4 сарын 26-ний өдөр 200.000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй * тоот зээлийг ХААН банк дахь * тоот дансанд зээлдэгч Б.Э* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Э* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-09-24-ний өдрийн байдлаар: * тоот зээл 2024 оны 5 сарын 26-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 151 хоногийн хүү 55.367 төгрөг + шимтгэл 2,000 төгрөгнөөс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 57,367 Нийт дүн 257,367 төгрөг төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

О* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Э* нь О*ББСБ ХХК-д учруулсан хохирол болох 257,367 төгрөгийг О* ББСБ ХХК-ны Хаан банк дахь * тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн нь үнэн болно гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээл, зээлийн эрх нээх гэрээ, дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О* ББСБ ХХК-аас нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э*холбогдох 257,367 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.О*ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э* холбогдох 257,367 төгрөг тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,372 төгрөгөөс 4,186 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,186 төгрөгийг, 4,186 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ