| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00381/И |
| Дугаар | 136/шш2024/00411 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 136/шш2024/00411
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: У* өөрийн байранд байрлах, Б*ББСБ ХХК
Хариуцагч: * тоотод оршин суух, М*овогт О*н М*,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,702,553.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б*ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.М* нь 2021 оны 09 дугаар сарын 09-ний өдөр *тоот Онлайн зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 1,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч О.М*тай байгуулсан дээрх нэмэлт зээлийн гэрээний 4.1.3, 4.1.6-т дэх заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймд зээлдэгч О.М*с 2021 оны 09 дугаар сарын 09-ний өдөр * тоот Онлайн нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүүнд 1,135,986.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 320,566.80 төгрөг, түүнчлэн өмгөөллийн хууль зүйн туслалцааны зардалд 246,000 төгрөг, нийт нийлбэр дүн болох 2,702,553.73 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 59,000 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч Б*ББСБ /Улсын бүртгэлийн дугаар * регистрийн дугаар *ыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*, нөгөө талаас хариуцагч О* овогтой М* *нар харилцан тохиролцож, энэхүү гэрээг хөндлөнгийн шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулав.
1.Нэхэмжлэгч Б*ББСБ ХХК нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2,702,553.73 төгрөг дээр нэхэмжлэгч, хариуцагч талууд эвлэрсэн болно.
2.Хариуцагч О.М*нь дээрх төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 450,553.73 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 450,400 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Дээрх төлбөрийг Б*ББСБ ХХК-ийн Хаан банк *тоот дандсанд төлнө. Гэрээнд заасан хуваарьт өдөр зөрчигдвөл шүүхийн шийдвэр /шүүгчийн захирамж/-ийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 59,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасан журмаар шийдвэрлэнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.М*д холбогдох 2,702,553.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 2,702,553.73 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 450,553.73 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 450,400 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрчээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.М*д холбогдох 2,702,553.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 2,702,553.73 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 450,553.73 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 450,400 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 450,400 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,000 төгрөгөөс 29,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29,500 төгрөгийг, 29,500 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ